Monday, 2024-10-14, 8:17 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 622
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Тав 8. ШУУД БА ШУУД БУС ТУСАГДАХУУН*

Тав

8. ШУУД БА ШУУД БУС ТУСАГДАХУУН*

 

*Энэхүү хэсгийг Ш.Лувсанвандан, Монгол хэлний зүйн сурах бичиг, дэд дэвтэр, Үгүүлбэрийн зүй, Улаанбаатар, 1956 гэдэг номын 22-23, 53-54, 92-95-р талаас авав.

 1. Тусах үйл үгээр илэрсэн үйл байдал шууд туссан бөгөөд заахын тийн ялгалын дагавартай буюу дагаваргүй боловч заахын тийн ялгалын утгатай тусагдахууныг шууд тусагдахуун гэнэ.

Шууд тусагдахуун нь хэнийг? юуг? юу? гэсэн асуултад оногдоно. Жишээлбэл: Би таны морийг барив. Би морь барив.

2. Тусах ба эс тусах үйл, жич тэмдгийн нэр зэргээр илэрсэн үйл байдал шууд бус тусч, заахын тийн ялгалаас бусад үйлдэх, өх орших, гарах, хамаарахын ялгал, жич дагавар үгтэй харьяалахын тийн ялгалын хэлбэрт тусагдахууныг шууд бус тусагдахуун гэнэ.

            Шууд бус тусагдахуун нь хэнээр? юугаар? хэнд? юунд? хэнээс? юунаас? хэнтэй? юутай? хэний тухай? юуны тухай? гэх зэрэг асуултад оногдоно. Жишээлбэл: Би захиагаа харандаагаар бичээд, дүүгээрээ аав ээжид явуулав. Ачаагаа тэмээнд ачив. Би энэ номыг багшаасаа авав. Та энэ хувинтай. айрагнаас уу! Бид хичээлийн тухай багштай ярилцав.

 

9. ИДЭВХТЭЙ ИДЭВХГҮЙ ХЭЛЛЭГИЙН ТУСАГДАХУУН НЬ

1.Шууд тусагдахуунтай туслах үйл үгүүлэхүүнтэй үгүүлбэрийг идэвхтэй хэллэг гэнэ. Жишээлбэл: Зурагчин зураг зурав. Бат морь барив гэх мэт.

2. Шууд бус тусагдахуунтай, үйлдэгдэх хэвт үйл үгүүлэхүүнтэй үгүүлбэрийг идэвхгүй хэллэг гэнэ. Жишээлбэл: Морь Батад баригджээ. Чоно нохойд баригдав.

            Монгол хэлэнд идэвхтэй хэллэгийг арвин хэрэглэж, идэвхгүй хэллэгийг цөөн хэрэглэнэ.

            Идэвхгүй хэллэгт чухамхүү үйл байдал туссан хүн, юм нь үгүүлэгдэхүүн болоод харин жинхэнэ үйлдэгч хүн, юм нь оршихын тийн ялгалд шууд бус тусагдахуун болдог.

 

АЯЛГУУ ҮГҮҮЛБЭРИЙН УЧИР

30. АЯЛГУУ ҮГҮҮЛБЭРИЙН ТУХАЙ УХАГДАХУУН

Аялгуу үгүүлбэр бол олонхидоо давтан хэлсэн буюу нэжгээд, хошоод аялгуу үгээс бүтсэн байдаг. Жишээлбэл: Бүүвээ, бүүвээ, уухай, уухай!, Ура!, Халхай Халхай!, Тий, тий!, Ёо, ёо,ёх! Ай даа! Пөх! Уухай даа! Ээ еэ! гэх мэт. 

Аялгуу үгүүлбэр бол аялгуу үгээс гадна бас бусад үгээр илрэх ч бий. Жишээлбэл: Хөөрхий зайлуул! Хурай г.м. Аялгуу үгүүлбэр бол нэжгээд, хошоод үгээр илэрч, гагцхүү хэлэгч этгээдийн сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэх төдий тул үгүүлбэрийн тийм ийм гишүүн гэж ялгарах зүйлгүй нэгэн бүрэн бүхэл утгатай байна.

Аялгуу үгүүлбэр, дангаараа буюу бусад үгүүлбэртэй нийлсэн ч байж болно. Жишээлбэл: Аа, энэ юм уу? Аа тиймээ уухай даа, хүү минь, ашгүй аваад ирэв үү? Тий тий яасан хүйтэн юм бэ?

31.Аялгуу үгүүлбэрийг цэг тэмдгээр ялгах тухай

1.           Хэрэв аялгуу үгүүлбэрийг салангид байвал хойно нь анхаарлын тэмдэг буюу цэг тавина. Жишээ нь: Уухай даа! Аа даа! Тий, тий гэх мэт.

2.           Хэрэв нөгөө үгүүлбэртэй нийлж байвал хойно нь таслал тавьж гэж гэх зэргийн холбох үгээр холбосон байвал тасалгаа үл тавина. Жишээлбэл:Эш, яадаг билээ. Пөх, энэ чинь яасан муухай үнэртэй юм бэ? Ёх, гэж хэлээд суучихжээ.

Гэвч аялгуу үгийг сэтгэл ихэд хөдөлсөн байдалтай хэлсэн бол анхааруулах тэмдэг, асуух тэмдэг, гурван цэг тавьж болно. Жишээлбэл: Ёх! гэж хэлээд суучихжээ. Пөх! яасан муухай үнэртэй юм бэ?

 

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com