ERDENET ULAANBAATAR
|
Арван долоо. ХЭЛНИЙ ӨНГӨН БҮТЭЦ, ГҮН БҮТЦИЙН ТУХАЙ АСУУДАЛД
АРван долоо. ХЭЛНИЙ ӨНГӨН
БҮТЭЦ, ГҮН БҮТЦИЙН ТУХАЙ АСУУДАЛД
Хэлийг бүхэлд
нь нэг зүйлийн дохионы систем юм гэдгийг одоо нийтээр зөвшөөрөн хүлээж байна.
Хэл бүр дохионы зарчмын хувьд ялгалгүй боловч хэлбэрийн талаар үлэмжхэн
ялгаатай учир нэг хэлийг нөгөө хэлний хүн тусгайлан суралгүй тэр хэлээр
хэлэхийг ойлгодоггүй ажээ. Хэлийг дохионы систем юм гэсэн санал эртний Энэдхэгт
ч мөн байжээ. Энэдхэгээс уламжлалтай монголын хуучин хэлшинжлэлд түвэд - монгол
үгийн толь бичгийг түвэд-монгол дохионы бичиг гэж нэрлэж байсныг үзэхэд хэлийг
дохионы систем гэж үзэж байсны гэрч болно.
Бодот ертөнцийн түмэн юм, үзэгдэл хүний мэдрэлд орохдоо түүний дохионы анхдагч
систем болно. Жишээлбэл, нар мандаж, уул сүндэрлээд, ус урсаж, шувуу жиргэж
байгааг харж, сонсож байх үед тэр бүгд нь уул хүнд дохионы анхдагч систем болох
мэт. Хүний мэдрэх боломж нь хязгаартай тул хязгааргүй ертөнцийн юм үзэгдлийг
хэсэг хэсгээр нь хязгаарлан мэдэрсэн дохионыхоо анхдагч системийг мөн хэсэг
хэсгээр нь бие биеэс нь хязгаарлан, хэлний дохионы хоёрдогч системд буулгана.
Өөрөөр хэлбэл, дохионы анхдагч систем гэдэг нь хүн юм, үзэгдлийг ямар ч
болзолгүй шууд мэдрэх, дохионы хоёрдогч систем гэдэг нь хүн юм, үзэгдлийг тийм
юм, үзэгдлийг тэгж хэлнэ гэх зэргээр болзож мэдэхийг хэлнэ. Энэ дохионы
хоёрдогч систем нь хүний хэл болно. Аливаа юм, үзэгдэл, түүний дотор дохионы
хоёрдогч систем ч ялгаагүй бусад юм, үзэгдэл, тэмдэг, дохиотой шүтэн барилдаж
бүтсэн байна. Дохионы анхдагч системд хамаарах юм, үзэгдлийн бүтэх нь байгалийн
ерөнхий жамаар мөн байгалиасаа дам дам шүтэн барилдаж бүтдэг бол дохионы
хоёрдогч системд хамаарах хэлний дохионы янз бүрийн нэгж - морфем, үг, холбоо
үг, үгэлбэр нь энгийн морфем нь фонемоос, үг нь морфемоос, холбоо үг нь үгнээс,
үгэлбэр нь холбоо үгнээс дам дам шүтэн барилдаж бүтсэн байна.
Дохионы анхдагч системд багтах байгалийн юм, үзэгдэл нь байгалийнхаа зүй
тогтоолоор хөгжихийн явцад бүтэж эвдэрч байдаг бол дохионы хоёрдогч системд
багтах хэлний дохионы янз бүрийн нэгж нь хүний нийгмийн хөгжлийн явцад мөн
бүтэж эвдэрсээр иржээ. Өөрөөр хэлбэл, эвдрэхгүй бүтэх, бүтэхгүй эвдрэх юм,
үзэгдэл гэж ерөөс байхгүй, ямагт бүтэхийн хамт эвдэрч, эвдрэхийн хамт бүтэж
байна гэсэн үг болно. Бүтэх, эвдрэхийн аль аль нь шүтэн барилдаж байж сая
бүтэж, эвдэрч болно.
Аливаа юм, үзэгдэл бусад юм, үзэгдэлтэй шүтэн барилдаж бүтэж эвдрэхдээ бүх
хэсгүүд нь цөмөөрөө нэг зэрэг шүтэн барилдахгүй, урьдаар хос хосоороо шүтэн
барилдсаар эцэсдээ цөмөөрөө шүтэн барилдана. Юм, үзэгдлийн ингэж хос хосоороо
шүтэн барилдаж бүтэж эвдрэх нь юм, үзэгдлийн оршин тогтохын ердийн хэлбэр
болно.
Дохионы анхдагч системгүйгээр дохионы хоёрдогч систем гэж байж болохгүй боловч
дохионы хоёрдогч системгүйгээр дохионы анхдагч систем гэж байж болох нь мэдээж
хэрэг юм. Өөрөөр хэлбэл, хэлний дохио нь дэлхийн түмэн юм, үзэгдэл, тэдгээрийн
хөдөлгөөнтэй шүтэн барилдаж үүссэн байна.
Хэлтэй холбогдох зүйлийг ерөнхийд нь хэлний агуулгын тал (план содержания),
гаргалгын тал (план выражения) гэж хоёр хуваагаад хэлний агуулгын талы нь
цаашид агуулгын бод бие (субстанция содержания), агуулгын хэлбэр (форма
содержания), хэлний гаргалгын талы нь гаргалгын бод бие (субстанция выражения),
гаргалгын хэлбэр (форма выражения) гэж тус тус ангилж болно. Агуулгын бод бие
нь дохионы анхдагч системд багтдаг ертөнцийн түмэн юм, үзэгдэл, тэдгээрийн
харьцаа хөдөлгөөн байдаг бол агуулгын хэлбэр нь хэлний дохионы хоёрдогч системд
багтах хэлний дохионы янз бүрийн нэгж морфем буюу авиалбар, үг, холбоо үг,
үгэлбэр болно. Гаргалгын бод бие нь хэлний авиа, гаргалгын хэлбэр нь хэлний
авиаг төрөл төрлөөр нь нэгтгэж, хэлний дохионы тэмдэг болгох фонем болно. Энэ
дурдсан зүйлийн аль нэггүй хэлний дохионы хоёрдогч систем үүсч чадахгүй болно.
Жишээлбэл, гаргалгын бод бие авиагүй фонем гэж ярих аргагүй, фонем, авиалбар
буюу дохионы тэмдэггүй хэлний дохио гэж байхгүй тул агуулгын хэлбэр гэж ярих
аргагүй болж ганцхан агуулгын бод бие үлдэх мэт. Гэвч агуулгын бод бие нь
дангаараа хэл болж чадахгүй юм.
Хэлний дохионы хоёрдогч системд багтах, хэлний дохионы нэгжүүдийг дохионы
тэмдгээс үүсэх дохио, хэлний дохионоос дам үүсэх дохио гэж хоёр ангилж болно.
Хэлний дохионы тэмдгээс үүсэх дохио нь хэлний хамгийн энгийн дохио болох
бүтээвэр буюу морфем болно. Хэлний дохионоос дам үүсэх дохио нь нийлмэл дохио
болно. Ийм дохио нь хоёроос доошгүй морфем оролцож бүтсэн байна. Хэлний энгийн
дохио, нийлмэл дохио хоёрын үндсэн ялгавар нь ийм байна. Өөрөөр хэлбэл, энгийн
дохио нь бүтээвэр буюу морфем, нэг морфемоос бүтсэн үг, нийлмэл дохио нь
хоёроос дээш морфемоос бүтсэн үг, холбоо үг, үгэлбэр болно. Бас хэлний дохиог
бүтцээр нь төгс, төгс бус гэж хоёр ангилж болно. Юм, үзэгдлийг хөдөлгөөний хамт
заасан хэлний төгс дохио, дан юм, үзэгдэл буюу эсэхүл дан хөдөлгөөнийг заасан
дохиог хэлний төгс бус дохио гэнэ. Хэлний төгс дохио нь үгэлбэр, төгс бус дохио
нь морфем, үг, холбоо үг болно. Tөгс дохио болох үгэлбэр нь холбоо үгнээс,
холбоо үг нь үгнээс, үг нь морфемоос, морфем нь фонемоос, фонем нь авианаас
бүрэлдэнэ. Бид энд Манай багш мориор иржээ гэсэн нэг үгэлбэрийг задалж үзвэл
ийм байдалтай байна.
Манай багш мориор иржээ.
Манай багш / мориор иржээ
Манай / багш - мориор / иржээ
/Ма- -най багш/ /мори- -оор ир- -жээ/
Энэ үгэлбэрт дөрвөн язгуур морфем, дөрвөн нөхцөл морфемоос эхлээд дөрвөн үгийн
хэлбэр, хоёр холбоо үг багтсан байна. Ингэж үгэлбэр бүтээхэд олон давхарласан
хоёр хэсгүүдийн түрүүчийн хэсэг нь дагуул, сүүлчийн хэсэг нь цөм болно. Дагуул,
цөм хоёр нийлж, дээд шатны нийлмэл дохио болно. Ийм нийлмэл дохиог нөгөө
дохионы түрүүнд нь хавсаргавал дагуул нь болж, сүүлд нь хавсаргавал цөм нь
болно. Ингэж хос хосоороо нийлсээр үгэлбэрийн түвшинд хүрч нийлмэл төгс дохио
болох үед сүүлд орсон үглэхүүний бүлэг нь цөм нь болж, түрүүнд нь орсон
үглэгдэхүүний бүлэг нь дагуул нь болно. Үглэгдэхүүний бүлгийн эцсийн үг нь
нэрлэхийн тийн ялгалаар хэлбэржсэн нэр үгээр, үглэхүүний бүлгийн эцсийн үг нь
цаг заах буюу захирах хүсэх үйл үгээр хэлбэржсэн байна. Үглэгдэхүүн бүлэгт
багтсан үйл үг нь нэрийн утгат ойртсон, үглэхүүний бүлэгт багтсан нэр үг нь
үйлийн утгат ойртсон байна. Жишээлбэл, Сууж байсан нь манай багш байжээ гэхэд
сууж байсан нь гэсэн үглэгдэхүүний бүлэг нь бод биетэй юмын нэр байгаа бол
манай багш байжээ гэсэн нь хийсвэр юмыг заасан болох нь илэрхий байна. Үүнчлэн
Түрүүчийн ирсэн нь ирсэн байна гэхэд Түрүүчийн ирсэн нь гэсэн үглэгдэхүүн бод
биетэй юмыг заасан бол ирсэн байна гэсэн үглэхүүн нь хийсвэр үйлийг заах мэт.
Энэ бол үглэгдэхүүн нь бод биетэй юмыг зааж, үглэхүүн нь хийсвэр хөдөлгөөнийг
заадгийг харуулж байна.
Үүнд хэлний янз бүрийн дохионы дотроос үгэлбэр ганцаараа төгс дохио болдог,
үгэлбэр заавал хоёр бүрэлдэхүүнтэй байдаг, тэр хоёр бүрэлдэхүүний нь түрүүчийнх
нэрлэхийн тийн ялгалаар хэлбэржиж, сүүлчийнх нь үйл үгийн цаг заах, захирах
хүсэх хэлбэртэй байдгийн учир юу бэ? гэсэн асуулт гарч ирнэ. Үгэлбэр нь бодот
ертөнцийн юм, үзэгдлийг хөдөлгөөний хамт заасан дохио учир харьцангүй утга
төгссөн байна. Хөдөлгөөнгүй юм, юмгүй хөдөлгөөн гэж байхгүй тул хоёр бүр
төгсвөл утга төгс болох нь мэдээж хэрэг болно. Нэгэнт үгэлбэр нь юм, хөдөлгөөн
хоёрыг багтаасан дохио байдаг бол юмыг заасан нь нэрээр, хөдөлгөөнийг заасан нь
үйл үгээр хэлбэржих нь зүйн хэрэг болно, Гэвч хэл зүйн бичиг зохиолд хоёр
бүрэлдэхүүнт үгэлбэр, нэгэн бүрэлдэхүүнт үгэлбэр, нэр үглэхүүн, үйл үглэхүүн
гэж ялгасаар байна. Энэ бол хэлний үзэгдлийг зөвхөн өнгөн үзэгдэх талы нь харж
мөн чанарыг олохыг хүсээгүйгээс болсон байна. Өнгөцхөн үзэхэд нэг
бүрэлдэхүүнтэй буюу нэр үглэхүүнтэй үгэлбэр гэмээр үгэлбэр ярих, бичихэд арвин
тохиолдоно. Жишээлбэл, Манай үүгээр саянаас зуншиж байна, Би багш, Тэр залуу
бол оюутан, Энэ эмэгтэй бол малчин гэх мэт. Энэ мэтийн үгэлбэрийг тал бүрээс
нарийвчлан хянаж үзвэл, ганц бүрэлдэхүүнт үгэлбэр гэдэг нь үнэндээ хоёр
бүрэлдэхүүнт үгэлбэр, үгэлбэрийн цэвэр нэр үглэхүүн гэдэг нь нэр, үйл хавсарч
бүтсэн ннйлмэл үглэхүүн, ганц ялгавар нь зохих үглэгдэхүүн, үглэхүүний цөм үйл
үгийг хурааж хэлсэн дутмаг үгэлбэр юм. Ийм дутмаг үгэлбэрийг хялбархан хоёр
бүрэлдэхүүнт үйл үглэхүүнт үгэлбэр болгож болно. Жишээлбэл, Манай үүгээр
саянаас зуншиж байна.> Манай Архангай саянаас зуншиж байна. Би багш.> Би
багш байна. Тэр залуу бол оюутан байна гэх мэт. Ингэж үгэлбэрийн заавал хоёр
бүрэлдэхүүнтэй, үйл үглэхүүнтэй байхын уг сурвалж нь хүний мэдрэлд болзолгүй
мэдрэгдэх бодот ертөнцийн юм, түүний хөдөлгөөн хоёроос уламжлалтай юм. Үгэлбэр
бол хүний мэдрэлд болзолгүй мэдрэгдэх бодот ертөнцийн юм, түүний хөдөлгөөн
хоёрыг буулгасан болзолтой мэдэгдэх хэлний нийлмэл төгс дохио болно. Юм нь нэр
үгийн хэлбэрээр, хөдөлгөөн нь үйл үгийн хэлбэрээр илрэнэ.
Хэрэв ертөнцийн хамаг юм, үзэгдэл цөм шүтэн барилдаж бүтсэн байдаг бол хүний
мэдрэлд мэдрэгдсэн хязгааргүй ертөнцийн нэг өчүүхэн тасархай болох юм, үзэгдэл
ч ялгалгүй мөн шүтэн барилдаж бүтсэн зүйл байх ёстой болно. Гэвч хүн бодот
ертөнцийг бүхэлд нь нэгэн зэрэг мэдэрч чаддаггүй, өөр өөрийн бололцооны хирээр
бодот ертөнцийн түмэн юм, үзэгдлийг хэсэглэн мэдэрч, мэдрэгдсэн юм, үзэгдэл,
тэдгээрийн харьцаан дээр үндэслэн мэдэж хүний хэлний дохионы системд буулгана.
Бүхэлд багтахгүй хэсгүүд, хэсгүүдээс бүрэлдээгүй бүхэл зүйл гэж байхгүй тул
бодот ертөнцийн түмэн юм, үзэгдлийг хэсэглэн хэлний дохионы системд буулгах
болсон нь хүний хэлний дохио болох хүний хэлийг хязгааргүй баялаг олон талтай
бүтээлч чанартай болгосон байна. Хэлний бүтээлч чанар нь нэг хэдэн дохионоос
нөгөө нэг шинэ дохио үүсэх, энгийн дохионоос нийлмэл дохио үүсэх, төгс бус
дохионоос төгс дохио үүсэхэд оршино. Энэ учраас цөөн тооны фонемоор хязгааргүй
олон морфем үүсгэж, цөөн тооны морфемоор хязгааргүй олон үг үүсгэж, цөөн тооны
үгээр хязгааргүй олон холбоо үг үүсгэж, цөөн тооны холбоо үгээр хязгааргүй олон
үгэлбэр үүсгэж болно.
Хэл бол бодот ертөнцийн тусгал мөн. Бодот ертөнцийн юм, үзэгдлээр барахгүй,
бүтэц нь хэлэнд зохих тусгалаа олсон байна. Бодот ертөнцийн юм, үзэгдлийг
хэлний дохионд буулгахад үглэгдэхүүн нь юм, үзэгдлийг зааж, үглэхүүн нь тэр юм,
үзэгдлийн харьцаа, хөдөлгөөн, чанарыг заасан байна. Юм, үзэгдэл, түүний
харьцаа, хөдөлгөөн хоёр нь нэг нь нөгөөгүй байж болоогүй зүйл боловч хүний
харьцааны хэрэглүүрийн хувьд бол үглэгдэхүүн нь хэлэгдэж захирагдсан, үглэхүүн
нь хэлж, захирсан шинжтэй байна. Нэг юм, үзэгдэл нь тoo томшгүй харьцаа,
хөдөлгөөн, чанартай байх тул үглэхүүн нь аль нэг хэрэгтэйг заасан төгс бус, нийлмэл
дохио байна. Үглэгдэхүүн, үглэхүүн хоёр төгс бус дохио нь нийлж төгс дохио -
үгэлбэр болно.
Хэрэв үгэлбэр нь байгалийн төгс хэсэг тасархайн дохио болдог бол үгэлбэрийн
хэсгүүд болох төгс бус үглэгдэхүүн, үглэхүүн нь байгалийн хэсэг тасархайн хэсгүүдийн
төгс бус дохио болно. Нэг үгээр хэлний үгэлбэр, түүний хэсгүүд нь өнгөн бүтэц,
түүний тусгасан бодот ертөнц нь гүн бүтэц нь болно. Энэ өнгөн бүтэц, гүн
бүтцийн аль аль нь бод биетэй талтай, бас хийсвэр талтай байна. Хэсгүүдийн
нэгдэл болох үед хийсвэр, хэсэг болох үед бод биетэй зүйл байна. Жишээлбэл,
Багш ирлээ гэхэд нэг хүн ирж байгаа харагдана. Гэтэл үүнийг монгол хэлээр Багш
ирлээ гэж хэлж болно. Түрүүчийнх нь гүн бүтэц, сүүлчийнх нь хэлний өнгөн бүтэц
болно. Энэ хоёр бүтцийн хооронд ялгаатай талтай, бас төстэй тал байна.
Үгэлбэрийн гүн бүтцийн онплог нь: 1) Хүний мэдрэлд орох анхдагч дохио болно.
Жишээлбэл, Хүн ирлээ гэхэд нэг хүн ойртож ирэх мэт. 2) Тэр анхдагч дохио нь бод
биетэй хэсгүүдийн нэгдэл байна. Жишээлбэл, Хүн ирлээ гэхэд хүн, ирэх үйл хоёр
нийлэн бүтэх мэт, 3) Анхдагч дохио нь бод биетэй хэсгүүдээс ангид юу ч байхгүй
болно. Жишээлбэл, Хүн ирлээ гэхэд хүн, ирлээ гэснээс ангид юу ч байхгүй байх
мэт, 4) Анхдагч дохио нь нэрлэгдэхгүй, нүдэнд харагдана. 5) Анхдагч дохио нь
үндэстэн бүхэнд адил харагдана. Жишээлбэл, хүн ирлээ гэснийг орчуулахад өөр өөр
болох боловч цаад юм нь хэвээрээ байх мэт. 6) Анхдагч дохионд багтсан зүйлүүд
нь зэрэгцэж байна. Жишээлбэл, Хүн ирлээ гэхэд хүн, ирж яваа нь нэг зэрэг
харагдахаас бус урьдаар хүн нь үзэгдээд дараа нь, ойртож ирэх харагдахгүй.
Үгэлбэрийн өнгөн бүтцийн онцлог нь: 1)Хоёрдогч дохио нь хэлний дохио болно.
Жишээлбэл, Хүн ирлээ гэхэд анхдагч дохионд үнэхээр хүн ирж яваа харагдаж байна.
Хоёрдогч дохионд монгол хэлээр хэлбэл, Хүн ирлээ, өөр хэлээр хэлбэл бас өөр
болох жишээтэй. 2) Хоёрдогч дохионд бол энгийн дохио нь фонемын нэгдэл, нийлмэл
дохио нь морфемын нэгдэл байна. Жишээлбэл, хүн гэхэд анхдагч дохионд гар, хөл,
толгой, бөгс гэх мэтчилэн олон эрхтний нэгдэл байдаг бол хоёрдогч дохионд х, ү,
н гурван фонем нэгдлээс бүтэх мэт, 3) Хоёрдогч дохионд бол хэсгүүд нь фонем,
морфем байна. Жишээлбэл, Хүн ирлээ гэхэд хүн Ш, ир, -лээ гэсэн дөрвөн хэсэг,
дөрвөн морфемоос бүрэлдэх мэт, 4) Хэлний дохионы хоёрдогч дохио нэрлэж болох
боловч уг юмыг тэр хэвээр нь харж болохгүй. 5) Хэлний дохио иь хэл бүхэнд
адилгүй өөр өөр байна. Жишээлбэл: Хүн ирлээ, Человек, пришел гэх мэт. 6) Хэлний
дохио нь цуварч оршино. Жишээлбэл, Ирлээ хүн гэхгүй мэт.
Энэ мэтээр гүн бүтэц, өнгөн бүтцийн хооронд ялгаатай тал байвч бас төстэй тал
байна. 1) Энэ хоёр дохионы нэг нь анхдагч, нөгөө нь хоёрдогч дохио, нэг нь
бодот ертөнцийн юм, үзэгдэл, нөгөө нь юм, үзэгдлийг орлосон авианы дохио боловч
хүний мэдрэлд нэг адил дохио болно. 2) Энэ хоёр дохионы аль аль нь хэсгүүдийн
нэгдэл боловч нэг нь бодот юм үзэгдэл, нөгөө нь фонем морфемын нэгдэл болно.
Энд хэсгүүдийн нэгдэл болохын хувьд төстэй болно. Анхдагч дохио, хоёрдогч
дохионы аль аль нь хэсгүүдийнхээ нэгдэл болохын хувьд хийсвэр боловч хэсгүүд нь
бод биетэй, тэр хэсгүүд нь өөр өөрийн хэсгүүдийн нэгдэл болохын хувьд бас
хийсвэр болж, бас тэр хэсгүүд нь бод биетэй зүйл болно. Хэлний төгс
дохио-үгэлбэр, төгс бус дохио морфем, үг, холбоо үг нь цөм хэлний өнгөн бүтэц
тус тусдаа гүн бүтэцтэй байна. Хэлний гүн бүтэц, өнгөн бүтэц гэдэг нь хэлний
утга, хэлбэр хоёроос өөрцгүй юм. Хэлэнд утгагүй хэлбэр, хэлбэргүй утга гэж
байдаггүй. Үүнчлэн хэлэнд гүн бүтэцгүй өнгөн бүтэц гэж байхгүй юм. Гүн бүтэц,
өнгөн бүтэц хоёрын хамгийн ноцтой ялгаа нь зэрэгцэж орших, цуварч орших, бүх
хэлэнд адил, бүx хэлэнд адилгүй байдагт оршино. Энэ нь гүн бүтэц нэг байхад
өнгөн бүтэц хэл бүрд өөр өөр байдагтай холбоотой юм. Хэлний дохионы хэсгүүд
цуварч байдгийн учир нь хэлэнд дэс дараа утга ялгах үүрэг гүйцэтгэх учир хэрэв
xэлний дохио зэрэгцэж байвал дэс дараа нь утга ялгах аргагүй болоход хүрнэ.
Жишээлбэл, төмөр хүрз, хүрз төмөр, төмөр хайрцаг, хайрцаг төмөр гэх мэт.
Орчуулах гэдэг бол гүн бүтцээс өнгөн бүтцэнд буулгаж байгаа биш, нэг өнгөн
бүтцээс нөгөө өнгөн бүтцэд буулгаж байгаа хэрэг юм. Энэ учраас гүн бүтэц, утга,
агуулгаас нь орчуулна гэж үзэх нь эндүүрэл юм. Хэл бүрд өөр өөр гүн бүтэц, утга
байхгүй, нэг л гүн бүтэц, утга байна. Харин өнгөн бүтцийн талаар өөр өөр тул
нэгээс нь нөгөөд орчуулж болно. Гүн бүтцэд зэрэгцэж орших чанартай тул тэр
зэрэгцсэн хэсгүүдий нь хэл бүр өөр өөр дэс дараад оруулах тул нэг гүн бүтэцтэй,
өөр өөр өнгөн бүтэцтэй байж болно. Хэлшинжлэлд гүн бүтцийг дан хийсвэр зүйл
мэтээр үздэг. Үнэндээ гүн бүтцэд хийсвэр зүйл ч байна, бод биетэй зүйл ч
байдаг. Түүнчлэн өнгөн бүтцийг дан бод биетэй зүйл гэж болохгүй юм. Өнгөн
бүтцэд ч хийсвэр зүйл, бод биетэй зүйл байна. Фонем морфем, үг, холбоо үг,
үгэлбэр ч бод биетэй бас хийсвэр зүйл байна. Жишээлбэл, фонем, морфем нь өөр
өөрийн хувилбарын талаас хэсгүүдийн нэгдэл болох тул хийсвэр чанартай, өөр
фонем, морфемтой харьцуулбал бүхлийн хэсэг болох тул бод биетэй зүйл болох мэт.
Жишээлбэл, Багш ирлээ гэхэд гүн бүтцэд багш хүн, ойртож ирэх хоёрын нэгдэл, хүн
нь гар, хөл, толгой мэтийн эрхтний нэгдэл, ирэх үйл нь олон анхны нэгдэл болж,
өнгөн бүтцэд бол багш, ир гэсэн хоёр үг, -Ш, - лээ гэсэн нэрлэхийн тийн ялгалын
тэг нөхцөл, өнгөрсөн цагийн нөхцөл дөрвийн нэгдэл, энэ дөрвөн морфем нь в, а,
мэтийн олон фонемын нэгдэл болох мэт. Энэ мэтээр гүн бүтцийг хийсвэр, өнгөн
бүтцийг бод биетэй гэж ялгах нь болхи ялгаа болно. Өөрөөр хэлбэл хэлний утга,
хэлбэр хоёр харилцан бие биедээ нэвтрэхгүй салахад хүрэх аюултай юм. Орчлонгийн
хамаг юм, үзэгдэл, түүний харьцаа, хөдөлгөөн нь байгалийн хуулиар тогтож, хүний
хэл нь нийгмийн хөгжлийн явцад тогтсон боловч хэлний гарал бүтцийг ажиглахад
байгалийн юм, үзэгдэлтэй холбоотой, бүтсэн арга байгалийн юм, үзэгдлийн
хуультай тохирох зүйл олон байна. Энэ учраас хүний хэлийг нийгмийн, бас
байгалийн гаралтай гэж болмоор байна. Хамгийн түрүүнд байгалийн юм, үзэгдэл,
хэлний дохионы нэгжүүд ялгалгүй хэсгүүдийн нэгдэл хийсвэр чанартай болох нь
олон байна. Бодтой сэтгэхгүйгээр хийсвэрлэн сэтгэж чадахгүй хийсвэрлэн
сэтгэхгүйгээр хүний хэл харилцахын хэрэглүүр болж чадахгүй юм. Юм, үзэгдлийг
хэлний дохио болгох фонемуудыг нэгтгэж хэлний энгийн дохио болгох, морфемуудыг
нэгтгэж, хэлний нийлмэл дохио болгох нь цөм хийсвэрлэн сэтгэх дээр үндсэлнэ.
Жишээлбэл, Миний морь гэхэд бодтой нэг морь, манай морь гэхэд өөрийн олон
морьдын нэг арай хийсвэр утгатай, ер морь гэхэд ертөнц дээр байгаа бүх морь
болох тул бүр их хийсвэр утгатай болох мэт. Үүнчлэн үг бүтээх дагавар нь язгуур
морфемоос илүү хийсвэр утгатай, үг холбох нөхцөл нь бүр их хийсвэр утгатай,
холбоо үг нь үгээс илүү хийсвэр утгатай, үгэлбэр нь түүнээс илүү хийсвэр
утгатай болохын хамт бод биетэй утгатай байна. Үгэлбэр нь өөрийн бүрэлдэхүүний
үүднээс бүхэл зүйл боловч өөр үгэлбэртэй харьцуулахад бүхлийн хэсэг болно.
|
Яг одоо
Хаанаас, хэд
Цаг тооны бичиг
|