Tuesday, 2024-03-19, 7:31 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 610
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар 14

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ “А” ХУВИЛБАР

Гүйцэтгэх хугацаа - 100 минут  Нийт оноо 50                                                                              

 Аймаг/дүүрэг.........сум/сургууль ...........

Анги/бүлэг..........овог.............нэр........

 НЭГДҮГЭЭР ХЭСЭГ  [20 оноо]

 Санамж: Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай.  Хариултын олон хувилбараас зөвхөн нэгийг сонгож,

                 хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай. Зөв хариулт бүр 2 оноотой.

                                                            Хялгасаар зүссэн чулуу

  Ханхөхийн нутагт шинэ зам засуулж явсан залуу инженер Батболд нутгийн өвгөн Дорлигоос энэ домгийг сонсоод хот газар суудаг эхнэртээ захидал илгээжээ. Эхнэр нь үеийн бүсгүйчүүлдээ, тэд нар нь цааш нааш дамжуулан тарааснаас би сонслоо. Чухам үүнээс урьд хэдэн үе дамжин ярилцсаар хорьдугаар зууны сүүлийн хагаст хүрч ирснийг бүү мэд. Харин Дорлиг өвгөн Батболдод яагаад ийм домог ярих болсны хамаг учрыг тэр инженер захидалдаа тодорхой бичсэн байна. 

 Хүлэг морь, сарлагийн шарын туурайгаар гарсан нарийн жимийг тэлж атан тэмээ, ачааны тэрэгний даваа болгон засахын учир Дорлиг гуай шүүрс алдан хэсэг зуур дуугүй сууснаа инженерийг дуудаж онцгойдуухан аваачаад:

  • Хүүхээ энэ давааг сэтлэхгүй байвал яасан юм бэ? Ийм өндөр даваа сэтэлнэ гэдэг мөн ч их     ажил аа даа. Энэ жилдээ л лав барагдахгүй шүү дээ гэсэн гэнэ. Батболд, өвгөн хөтчийн татгалзсаны учрыг мэдэлгүй,
  • Юу байх вэ, Дорлиг гуай. Бид чинь энэ байтугай өндрийг сэтэлж, өргөн голыг дамнуулан гүүр барилаа шүү дээ. Үүнийг сэтлээд зам гаргачихаар танай нэгдлийн машин тэрэгний зам наанадаж хоёр өртөө дөт болно, малчдын нүүдэл суудалд ч хэчнээн дөхөм хялбар болох билээ гэжээ. Өвгөн унтарсан тамхитай гаансаа хэдэнтээ хий сорсноо,
  • Аа тийм бол яах вэ дээ. Цагийн юм цагтаа гэдэг хойно.  Уул нь энэ давааны овоон дээрх авдрын хэрийн хоёр хар чулууны тухай тун сонин домог байдаг юм. Урьд цагт нэг чулуу байсан юм гэнэ билээ. Энжнээр та дуулсан ч болов уу даа? гэв. Батболд  домгийг урьд өмнө сонсоогүйгээ хэлээд ярьж өгөхийг өвгөнөөс хүссэн учир тэр орой хоёулаа хэдэн хувин айраг уунгаа ярилцжээ.

... Эрт урьдын цагт энэ нутагт нэгэн бэлэвсэн авгай өнчин хүүгийнхээ хамт аж төрөн суудаг байжээ. Тэр хоёрын амь зуулга гэвэл унааны ганц цагаан гүү, ундны сүүний таван ямаа аж. Хүү нь эрийн цээнд хүрч, хүлгийн дөрөө дөрөөлөн тарвага зурамхан агнаж хоногийн хоол хүнс олох болов. Эх хүүгийн амьжиргаа ийнхүү дэвжин дээшлэхийн үест гэнэт нэгэн элч довтлон ирж, хүүг нь эзэн хааны цэргийн албанаа татжээ. Хөөрхий эмгэн эзэн хааны элчийн өлмийд сөхрөн унаж, 

  • Эзэн дээдийн зарлигийг гүйцэтгэгч элч та соёрхож хайрла. Амьдрах наран, амьжрах гар минь болж заяасан ганц үрийг минь энэ албанаас энэрэн хэлтрүүлж  , уул харах нүдгүй, уушги даах шүдгүй болсон намайг гялайлгаж хайрлаач. Өр төлөөс болгож унах унаа, өвлөх хөрөнгө, урц гэрээ ч болов харамгүй өргөн барья гэжээ. Элч хариу өчсөн  нь:   
  • Буман зовлон  үзсэн буянтай буурал чи сонс. Хааны зарлигийг халах, эзний шийдийг эвдэх эрх хэнд маань бий сэн  билээ. Би таны хүүг  цэргийн албанаас чөлөөлж яахан  чадна.  Та сэтгэлээ тал мэт уужим тавьж, санаагаа далай адил ариун байлгаж  хүүгээ хүлээ.  Хүү тань дайснаа дарж, дархан цолоо мандуулаад эргэж ирнэ. Тэр сайхан цагт тээр тотгоргүй учрахыг тэнгэр бурхан мэднэ гэжээ.

        Хүүгийнх нь гаталж гарсан голын ус гурвантаа хөлдөж, гурвантаа гэслээ. Харь нутгаас ирсэн айлчин шувууд үр төлөө дагуулан ганганан гунганасаар өмнийг гурвантаа зорилоо. Гэлээ ч хөөрхий эхийн хатсан элгийг дэвтээх юм даан чиг болсонгүй ээ.  Нутгийн нэр цуутай бөөд саалийн хэдэн ямаагаа барьц болгон өргөөд аврал тус эрж, 

  • “Мянган мэлмийт, түмэн сонорт тэнгэр дээдэс минь 

          Усан нүдтэй, цусан зүрхтэй хилэнцэт доорд намайг ганц хүүтэй минь амар мэнд уулзуулж хайрлаач” гэж гуйжээ. Бөө:

  • Ай хөөрхий зайлуул. Ганц хүү чинь айх аюулгүй, зовох зовлонгүй амар мэнд явж байна. Буцаж ирэх нь болзолгүй, эргэж уулзах нь итгэлгүй юм байна. Удаан түргэн ирэхийн учрыг гагцхүү эх чиний  чин зориг шийднэ. 

Хүүгийн чинь даваад явсан даваан дээр байгаа бул хар чулуу ирэх замыг нь хааж байна. Тэр чулууг  хялгасаар зүсэж хуваасан цагт хүү чинь саадгүй ирнэ гэжээ. Үрээ мөрөөдөхийн зовлонд  шаналсан эх замын саадыг арилгахаар бул чулууг гурван жил, гурван сар, гурван хоног хялгасаар хөрөөдсөөр зүсэж хуваасан гэдэг домогтой юм даа, хүү минь гэж хөтөч өвгөн ярьжээ. 

  • Тэгээд хүү нь ирээ болов уу? гэж залуу инженерийг асуухад  өвгөн:
  • Нэг жил ганц цагаагч гүүнээс нь эр хар унага гарчээ. Хөөрхий эх өлзийшөөн баярлаж, “Хүүгийн минь хүлэг морь хүрээд ирлээ. Одоо хүү минь мөдхөн ирнэ” гэж хөл газар хүрэхгүй хөөрөн чулуугаа улам ч хурдан хөрөөдөж гэнэ. Тэгтэл гай болж хялгас дуусаад олдохыг байв гэнэ. Сандрахдаа  гүүнийхээ шодон сүүлийг хяргахаар очтол гүү нь унаганыхаа жавар талд нь нөмөрлөн зогсож байхаар нь  “Хөөрхий дөө, энэ адгуус ч болтугай үрээ даарч хөрөхөөс биеэрээ хамгаалж байхад дэлийг нь авчхаад одоо бас үлдсэнийг нь мухарлах гэж үү? Яаж болох вэ? Тэгснээс...“  гээд бууралтсан гэзгээ хярган авч чулуугаа зүссэн юм гэнэ билээ. Гэлээ гээд дайн тулаанд эрсэдсэн хүү нь яахан амилж ирэх билээ” гээд өвгөн хууч яриагаа өндөрлөжээ.   Батболд захидлынхаа төгсгөлд:   “Домогт зүсмэл чулууг байсан янзаар нь үлдээж , давааг өөр газраар сэтэлж байна гэж бичжээ.   / М.Гүрсэд  /
  1. Дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.

 1. Хөтөч

a) Амьтны үс ноосны ширхэг

А. 1d 2e 3b 4a 5c  

2. Бэлэвсэн

b) Асар их тээр саад

B. 1d 2c 3e 4a 5b

3. Жим

c) Хань нөхрөө үхүүлсэн  эргүй эм

C.  1e 2c 3d 4a 5b 

4. Хялгас

d) Маш нарийн ором зам

D. 1e 2d 3c 4a 5b

5. Бул

e) Зам зааж дагуулан явах хүн

Е. 1c 2d 3e 4a 5b

  1. Нутгийн өвгөн Батболдод дээрх домгийг ярьсны учир юу вэ?
    1. Хоёр хар чулууны домгийг таниулах гэсэндээ     B. Уул даваагаа сэтлүүлэхгүй, буй хэвээр нь авч үлдэх гэсэндээ    

C.Эх хүний үрээ гэх сэтгэл хэчнээн агуу гэдгийг мэдрүүлэх гэсэндээ   D. Хааны эзний алба, зарлиг тийм хэцүү хатуу байсныг сонирхуулах гэсэндээ  E. Үргүй хүн үхэхийн цагт гутамшиг гэдгийг мэдрүүлэх гэсэндээ 

  1. Атан тэмээ, хүлэг морь, сарлагийн шар, ...   гэсэн холбоо үгсийн эгнээнд орох үгийг нь сонгоорой.                      

          А. Зусган хонь                 B. Адуу          C. Буур                   D. Ирэг             Е. Бух

  1. “Эзэн дээдсийн зарлигийг гүйцэтгэгч элч та соёрхож хайрла” гэсэн өгүүлбэртэй хэлэх аялгаар эсрэгцэх өгүүлбэрийг сонгоорой.

A.Хөөрхий эмгэн эзэн хааны элчийн өлмийд сөхрөн унаж  B. Усан нүдтэй, цусан зүрхтэй хилэнцэт доорд намайг ганц хүүтэй минь амар мэнд уулзуулж хайрлаач.    C. Буман зовлон  үзсэн буянтай буурал чи сонс.   D.Би таны хүүг  цэргийн албанаас чөлөөлж яахан  чадна.   E.  Ай хөөрхий зайлуул.                            

  1. Эхэд дэвшүүлсэн асуудал буюу сэдэв нь юу вэ? A. Байгаль эжийн тухай  B.Эхийн сэтгэлийн тухай  C.Бүтээн байгуулалтын тухай  D. Домгийн тухай   E.Хоёр хар чулууны тухай 
  2. Эхийн гол санааг зөв тодорхойлсон хэсгийг сонгоорой. A.Монголчууд эх болсон байгалиа эжий шигээ хайрладаг. 

B. Эх хүний үрээ гэх сэтгэл юутай ч зүйрлэшгүй агуу.       C.Эх болсон байгалиа ариун дагшнаар нь авч үлдэх хэрэгтэй.               

D.Тухайн цагийн шинэ зам гүүр тавих ажил манай орны хөгжилд чухал нөлөө үзүүлсэн . E.Домог хуучаас ихийг мэдэж авдаг.   

  1. “Сэтгэлээ тал мэт уужим, санаагаа далай мэт ариун байлга” өгүүлбэрийн дүрслэх ур маягийг зөв тайлбарласан хэсгийг дугуйлаарай.   a.Сэтгэлийг талтай, санааг далайтай адилтгасан. B.Сэтгэлийг талаар, санааг далайгаар төлөөлүүлсэн.

c.Сэтгэлийг тал, санааг далай хэмээн ихэсгэсэн. D.Сэтгэлийг талтай, санааг далайтай зүйрлэсэн.

e.Сэтгэлийг талтай, санааг далайтай зүйрлэн ихэсгэсэн. 

  1. Хааны зарлигийг халах, эзний шийдийг эвдэх эрх хэнд маань бий сэн билээ” гэсэн өгүүлбэрийн онцолсон хэсгийн үгс хоорондоо ямар утгатай вэ?  A.  Ижил   B. Төсөөт          C. Зүйлчилсэн   D. Ойролцоо     Е. Эсрэг
  2. “Үрээ мөрөөдөхийн зовлонд  шаналсан эх замын саадыг арилгахаар бул чулууг гурван жил, гурван сар, гурван хоног хялгасаар хөрөөдсөөр зүсэж хуваажээ.” гэсэн өгүүлбэрийн санааг хэлцээр илэрхийлээрэй.

a.Сэгсгэр ч гэсэн ээж минь   Сиймхий ч гэсэн гэр минь  b.Эхт өнчин өөдөлдөг Эцэгт өнчин урууддаг  c.Эхийн санаа үрд

  1. Эхийгээ муулбал  Сүн далай ширгэх  e.Эхтэй хүн элэг зузаан 
  1. “Хүсэн, гуйсан” утга  аль өгүүлбэрээр илэрч байна вэ?
    1. Ийм өндөр даваа сэтэлнэ гэдэг мөн ч их ажил аа даа.  
    2. Хааны зарлигийг халах, эзний шийдийг эвдэх эрх хэнд маань бий сэн  билээ.    
    3. Ганц үрийг минь энэ албанаас энэрэн хэлтрүүлж, уул харах нүдгүй, уушги даах шүдгүй болсон намайг гялайлгаж хайрлаач.              
    4. Ай хөөрхий зайлуул. Ганц хүү чинь айх аюулгүй, зовох зовлонгүй амар мэнд явж байна. 
    5. Өр төлөөс болгож унах унаа, өвлөх хөрөнгө, урц гэрээ ч болов харамгүй өргөн барья.                                                    
  2. Эхийн үйл явдлыг зөв дараалалд оруулсан хэсгийг олоорой.
    1. Гэлээ ч хөөрхий эхийн хатсан элгийг дэвтээх юм даан чиг болсонгүй ээ.  
    2. Хүүхээ энэ давааг сэтлэхгүй байвал яасан юм бэ?
    3. Хүүгийн чинь даваад явсан даваан дээр байгаа бул хар чулуу ирэх замыг нь хааж байна.
    4. Тэгтэл гай болж хялгас дуусаад олдохыг байв гэнэ.
    5. Урьд цагт нэг чулуу байсан юм гэнэ билээ. 
    6. Эх хүүгийн амьжиргаа ийнхүү дэвжин дээшлэхийн үест гэнэт нэгэн элч довтлон ирж, хүүг нь эзэн хааны цэргийн албанаа татжээ.  A. 5, 6, 2, 1, 3, 4   B. 2, 5, 6, 1, 3, 4  C. 2, 6, 3, 1, 5 ,4          D.  2, 5, 1, 6, 3, 4  Е. 1, 3, 5, 2, 4, 6

 ХОЁРДУГААР ХЭСЭГ                                [30 оноо]  

Санамж:  Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй.

Эдгээр даалгаврын хариултыг хариултын хуудсанд тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй.

Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

  1. Дараах эхийн хэсгийг  уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үг олоод, засаж бичээрэй.  Алдаатай нэг үг олбол 0,5 оноо, зөв болгон засвал  0,5 оноо.         [5 оноо]

 Хангайн сайхан нуруунаас гарсан Идрийн сайхан гол өндөр уулнаас буусан тул урсгал түргэн түргэн, бас л хөгжим шиг шуугьна. Хажууд нь суун чагнахад үнэхээр тааламжтай. Хүний өнгөрүүлэх зам ямар болхыг юунд урьдаас тайлбарлаж үл өгнө. Энэ тунгалаг ариун мөрөн хэчнээн мянган жил хэв хэвээр урссаар байтал, эрэг дагуу оршсон ёс гэтэл хүн амьтаны түүх байн байн хувилсаар ирэх нь тэмцээний үр байжээ. Орчин тойрон зэргэлсэн уулс бэрх өндөр, сэрвэн хад сэхийлцэн сахайлцан сүр жавхлан хэтэрхий, ой шугуй нягт зузаан, ус булаг хоржигнон хуржигнана. 

 Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс алдвал 0 оноотой болно.    [5 онооо)
  2.  
  3. 1   Эрдэнэ сэдвээр эх зохион бичнэ үү. Бичихдээ эхийн сэдэв, агуулга,  бүтэц, хэв шинж, найруулга зүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл, уран дүрслэлээр баяжуулахыг зөвлөж байна. Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/            [20 оноо]
Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com