Monday, 2024-10-14, 7:18 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 622
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар 33

Хашин бор

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ                                                                      [20 оноо]

Санамж: Эхийг анхааралтай уншиж, даалгавар бүрийг зааврын дагуу гүйцэтгээрэй. Сонгож авсан үг, өгүүлбэрийг эхийн хэсгийн утга санаатай холбон ажиллаарай. Сонгох даалгаврын хариултаас зөвхөн нэгийг сонгон дугуйлаарай. Даалгавар бүр 2 оноотой.

ХАШИН БОР

Намайг уургандаа тагнай гаргаж суутал ээж гэрээс гарч гүүн зэл рүү харснаа,

-Халиун гүү нь зэлэн дээр байна уу? Байхгүй шивдээ. Бас л сувай адууны хойноос арилаад өгч. Хүүе, миний хүү бор морио эмээллээд мордоорой. Гүү саах өнгөрчихлөө гэснээ,

-Харин гүүгээ битгий ширүүн элдээрэй. Сүү муу гардаг юм гэж сануулав.

Би ясан хяртай жижиг эмээлээ тэвэрсээр уяан дээр очтол аав азаргаа эмээллээд уячихсаныг харлаа. “Аавыг ээ? Халуун зунаар азаргаа унаад яаж байгаа хүн бэ? ” гэж бодтол “Муу зөнөг азарга, сувай адуу зэлэн дээр хөөж ирээд гүү үймүүлээд саалгахгүй юм” гэж аавын үглэж байсныг санав. Би азаргандаа дөхөж очоод ойрхноос өхөөрдөнгүй харж “аварга шийтгүүлж л дээ” гэж бодоод биеийг нь илэх гэснээ хазаж өшиглөх байх гэж айгаад болилоо. Биендээ салхинаас өөрийг хүргэдэггүй омголон хангал энэ сүртэй азаргаа би ийм ойрхноос харж байсангүй. Адуун сүргийн манлай салхи татуулан саагладаг азаргаа дэргэдээс нь ингэж харах надад олдошгүй хувь тавилан бараг л алсын од саран дээр өөрийн биеэр очоод өөрийн гараар тэднийг тэмтэрч буй мэт тийм сонихон сэтгэгдэл төрөв.

Гайхамшигт азарга маань адууныхаа гарсан зүг соотолзон, богинохон жолоогоор сойсон урт хүзүү нь дугуйны мөөр мэт гүдийж, газар шүргэм дэл нь толгой хаялах бүрд шаширлан намирч, эрчит дөрвөн хөлөөрөө газар цавчлах нь, эгэл жирийн адуу биш үлгэрийн хүлэг мэт сүрдмээр аж. Түүний дэргэд миний муу бор морь чих нь далбайчхаад доод уруулаа тэмээ шиг унжуулан, зовхи нь буусан нойрмог нүдээ нээж ядан зогсож буй нь даанч хийморьгүй үзэгдлээ.

Бор морь маань гуядуулж гуядуулж байж нэг юм муухан шогших аядах буюу эсвэл сүүлээ нэг шарвачхаад намайг залилдаг юм. Гэтэл өчигдөр нэг ташуурдаад авсан чинь ямар ааш нь хөдөлсөн юм бэ гэнэтхэн тангарах нь тэр. Түүнийг тангарахад би эмээл дээрээсээ хийсэж мориныхоо хүзүү рүү золтой л годройтсонгүй. Уурандаа хашраах санаатай бяд муутай гараараа эрэлхүү гэгч нь дахиад ороолгоотохсон чинь бүр хүчтэй тангараад би эмээлийнхээ урд бүүргийг даваад мориныхоо хүзүүн дээр мордчихов.

Арай гэж буцаж эмээл дээрээ авирч гарсан боловч зүрх үхээд дахиж гуядах сачий хүрсэнгүй. Ингээд толгой мэдэл түүнд шилжиж өөрийн тааваар хүнд дөрвөн хөлөө дуртай дургүй зөөж тавин, нүдээ тас аниастай явган хүнээс ч аажуухан сажлах болсон юм.

Би адууцажтоглохдоо энэ азаргаа болж дүүхэлзэх дуртай. Харин одоо морь унахдаа мундаг болсон юм чинь азаргаа бүр унаж үзмээр санагдав. Даанч аав ээж хоёр унуулахгүй л дээ. “Т эд ер нь морь болгоныг унаж чаддаг болсныг минь хэдийд ойлгох улс вэ?” гэж гомдсоор бор мориндоо дөхөж очтол тэр эмээл тэвэрсэн намайг юманд явах нь гэдгийг мэдээд залхуурсандаа хазах гэж над руу хулмалзсанаа бөгсөө өгч зөрж өшиглөхөөр эргэцэн сүрдүүлэв.

Тэгэхээр нь би ч түүнийг царайчилсангүй, азаргаа уяанаас нь тайлж аваад мордчихлоо. Аавын эмээлийн дөрөө надад хамаагүй уртадсан тул саах уу, болих уу гэж эргэлзсэнээ за энүүхэн хооронд гайгүй биз гээд өндөр уулын хярд сэрхрээ даган хорсон адуун сүргийн өөдөө хатируулав.

Халиун гүүний хамт явдаг сувай адуу манай гэрийн урдах өндөр дүгнэгэрийн хярд хороостой харагдана. Би хөндөлдөж, сэгсэлзсэн бадрангуй азарганыхаа ааг омгийг дарахаар өндөр дүгнэгэрийн эгц өөд түүнийг зазгадуулж, цүндгэнэтэл амьсгаадуулан мацуулсаар адууныхаа захад хүрээд “намайг манайхнаас хүн харж байгаа болов уу” хэмээн магтуулахаар гэр лүүгээ ажив. Манай гэр тээр доор өчүүхэн хөмөрсөн цагаан шаазан шиг гялайж, гадаа уяан дээр зогсоо морьд яг л ишиг шиг юмнууд бөртийж үзэгдлээ. Миний сэтгэл гэнэт асар том гавьяа байгуулсан мэт хөөрч онгирсондоо,

-“Хайя чэ-ээ-эг, хайя чэ-ээ-эг” хэмээн хашгираад омголон азарганыхаа сарьсан хонгыг ташуурынхаа урт сураар шалбартал ороолгоод халиун гүү хороостой байгаа бөөн адуу руу

дайртал дундаас нь халиун гүү суга үсрэн гарч гэрийн зүг доошоо ухасхийв.

Гэтэл гайтай нэгэн азарган үрээ халиун гүүний хойноос хүзүү сунган эрүүгээ газар шүргүүлэн дэвссээр элдлээ. Хэвлүү үрээнд хилэн нь бадарсан миний унаж яваа азарга түүнтэй ноцолдохоор тэнгэр өөд цовхроод газардахдаа хүнд толгойгоо хүчтэй сэгсэрч, өөдсөн чинээ би бээр жолоондоо татагдан эмээл дээрээсээ золтой л хуу татуулчихсангүй.

Ингээд өндөр дүгнэгэрийн ар эгц рүү азарган үрээ, халиун гүү, бид гурвын зангирсан гурван улаан тоос царилдан орох нь тэр. Миний унаж яваа азарга, азарган үрээнд уурласандаа галзуурчээ. 'Гэрбээр нуруун дээрээ намайг унаж явааг мэдрэхээ болиод, ерөөс сул яваа мэт дураараа тангарч, дугтарч гарлаа. Газар эгц уруу санж, дөрөө дөрөөлөөгүйг хэлэх үү, би гэр дээр уяатай үлээсэн гүзээ салхинд хийсэх адил эмээл дээрээ ойж бууж, дэгж дэрвэж, нэг үгээр хэлбэл миний үнхэлцэг хагарчхав. Харин уйлаагүй юмдаг. Их айхаараа хүүхэд чинь уйлдаггүй юм билээ. Миний нөгөө морь болгоныг унаж чаддаг болсон гэх бардам санаа үнэн чанартаа үлээсэн гүзээ байжээ.

Бүүрэгнээсээ байдаг чадлаараа зуурч “хаана очиж үхдэг юм бол доо” гээд нэг юм амь тээж явлаа. Урдаас нүүр нүдгүй булах халиун гүү, азарган үрээ хоёрын тоосонд миний унаж яваа азарганы амаа аймшигтай ангайсан зантгар толгой гайтай үрээний нутгийн азаргануудад хожуул болтлоо мэрүүлсэн шархтай богино сүүлэнд хүрэн алдаж буй бүдэгхэн дүрс дөнгөж үзэгдэнэ. Дөрөө дөрөөлөөгүй учир азарганыхаа амыг ядаж олигтой татаж болдоггүй. Дэн дун дээсэн дөрөөтэй давхисаар ашгүй газрын хавтгайд бууж ирлээ. Тэгээд буруу талынхаа жолооноос хоёр гараараа угзартал азарга маань тэр зүг эрх биш ханаран тогтов. Би ч энэ завшааныг ашиглан шалавхан буун харайлаа.

Ингээд галзуу мэт сэгсэлзэн, унгалдаж саагласан аймшигт азаргаа явган хөтөлсөөр харив. Бор морь минь намайг өрөвдсөн мэт хамар амаа чичигнүүлэн үүрсэхэд би түүнийг хазчих болов уу ч гэж айсангүй, өшиглөчих болов уу ч гэж эмээсэнгүй, түүнийхээ хүзүүнд нүүрээ наагаад хүнээс нууж уйлахад хамаг бие минь чичирсээр байж билээ. /Төрийн шагналт зохиолч Ц. Доржготов/

1. Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой.

а.үрээ

1. мал амьтны төллөхгүй жил өнжсөн нь

А.а5,ьз,с2,d1,е4

Ь. сувай

2. гурваас тав хүртэлх насны эр адуу

В.а1,Ь4,сЗ,d5,е2

с. тангарах

3. ардаг, эмнэг догшин

С.а5,Ь2,сЗ,d1,е4

d. үүрсэх

4. адууны богино дуугаар янцгаах мэт хүнгэнэн дуугарах

d.аЗ,b1,с4,d2,е5

е. хангал

5. морь мал хойд хоёр хөлөөр зэрэг өшиглөх

Е.а2,b1,с5,d4,еЗ

  1. Дараах үйлээс аль нь жаалхүүгийн хийсэн үйлдэл биш вэ?

  1. Уургандаа тагнай гаргаж суусан. B. Сарьсан хонгыг нь урт сураар шалбартал ороолгосон.              C.Уурандаа хашраах санаатай бяд муутай гараараа ороолгосон.D. Миний хүү бор морио эмээллээд мордоорой. Е. Адууцаж тоглохдоо энэ азаргаа болж дүүхэлзэх дуртай.

  1. Хашин бор морь өөрийн тааваар хүнд дөрвөн хөлөө дуртай дургүй зөөж тавин, нүдээ тас аниастай явган хүнээс ч аажуухан сажлах болсны учир юу вэ?

  1. Бор морь маань гуядуулж гуядуулж сүүлээ нэг шарвачхаад намайг залилсан учраас        B. Уурандаа хашраах санаатай бяд муутай гараараа эрэлхүү гэгч нь ороолгосон учраас     C. Би ч царайчилсангүй, азаргаа уяанаас нь тайлж аваад мордчихсон учраас   D. Арай гэж' буцаж эмээл дээрээ авирч гарсан боловч зүрх үхээд дахиж гуядах сачий хүрээгүй учраас   E. Зовхи нь буусан нойрмог нүдээ нээж ядан зогсож буй нь даанч хийморьгүй учраас

  2. Эхэд дурдсан дараах үгсээс аль нь морины явдалд холбогдолгүй байна вэ?                    А. Тангарах               B. Давхих              C. Шогших            D.Сажлах              E.  Хатирах

  3. Эхийн гол санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг олоорой.

  4. Биендээ салхинаас өөрийг хүргэдэггүй омголон хангал энэ сүртэй азаргаа би ийм ойрхноос харж байсангүй.

  5. Түүний дэргэд миний муу бор морь чих нь далбайчхаад доод уруулаа тэмээ шиг унжуулан зогсож буй нь даанч хийморьгүй үзэгдлээ.

  6. Уурандаахашраахсанаатай бяд муутай гараараа эрэлхүүгэгч ньдахиадороолгоотохсон чинь бүр хүчтэй тангараад би эмээлийнхээ урд бүүргийг даваад мориныхоо хүзүүн дээр мордчихов.

  7. Миний нөгөө морь болгоныг унаж чаддаг болсон гэх бардам санаа үнэн чанартаа үлээсэн гүзээ байжээ.

Е. Хэвлүү үрээнд хилэн нь бадарсан миний унаж яваа азарга түүнтэй ноцолдохоор тэнгэр өөд цовхроод газардахдаа хүнд толгойгоо хүчтэй сэгсэрч өөдсөн чинээ би бээр жолоондоо татагдан эмээл дээрээсээ золтой л хуу татуулчихсангүй.

  1. "Арай гэж буцаж эмээл дээрээ авирч гарсан боловч ЗҮРХ ҮХЭЭД дахиж гуядах сачий хүрсэнгүй өгүүлбэрийн онцолсон хэлцийн утгыг олоорой.

  1. Үйл явдалд догдлох, баярлах               B. Үйл явдлаас ичих, гэрэвших       C. Үйл явдлаас айх, шантрах   D. Үйл явдалд тэвдэх, сандрах            E. Үйл явдалд харамсах, гомдох

  2. “Адуун сүргийн манлай салхи татуулан саагладаг азаргаа дэргэдээс нь ингэжхарах надад олдошгүй хувь тавилан бараг л алсын од саран дээр өөрийн биеэр очоод өөрийн гараар тэднийг тэмтэрч буй мэт тийм сонихон сэтгэгдэл төрөв”- гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.   A. Ёгтлол            B. Адилтгал         C. Багасгал          D. Амьдчилал      E.Егөөдөл

  3. Жаалхүүгийн “зориг зүрх муутай, аймхай” чанарыг илтгээгүй үйлдэл аль нь вэ?

  4. Бор мориндоо дөхөж очтол бөгсөө өгч зөрж өшиглөхөөр эргэцэн сүрдүүлэв. Тэгэхээр нь би ч түүнийг царайчилсангүй, азаргаа уяанаас нь тайлж аваад мордчихлоо.

  5. Би азаргандаа дөхөж очоод ойрхноос өхөөрдөнгүй харж “аварга шийтгүүлж дээ” гэж бодоод биеийг нь илэх гэснээ хазаж өшиглөх байх гэж айгаад болилоо.

  6. Арай гэж буцаж эмээл дээрээ- авирч гарсан боловч зүрх үхээд дахиж гуядах сачий хүрсэнгүй.

  7. Бүүрэгнээсээ байдаг чадлаараа зуурч “хаана очиж үхдэг юм бол доо” гээд нэг юм амь тээж явлаа.

Е. Би ч энэ завшааныг ашиглан шалавхан буун харайлаа. Ингээд галзуу мэт сэгсэлзэн, унгалдаж саагласан аймшигт азаргаа явган хөтөлсөөр харив.

  1. Жаалхүү азаргаа яагаад “гайхамшигт” азарга гэж нэрлэсэн бэ?

  1. Азаргаа уяанаас нь тайлж аваад мордоход хашин бор шиг байгаагүй учраас      B. Түүнтэй ноцолдохоор тэнгэр өөд цовхроод газардахдаа хүнд толгойгоо сэгсэрсэн учраас       C. Азарган үрээнд уурласандаа галзуурсан мэт хөөсөн учраас D. Эгэл жирийн адуу биш үлгэрийн хүлэг мэт сүрдмээр учраас     E. Би адууцаж тоглохдоо энэ азаргаа болж дүүхэлзэх дуртай болохоороо                                                                                                                                                                    10. Эхийн онцолсон хэсгийн хэв маягийг тодорхойлоорой.      A.Ямар нэг зүйлийн учир утгыг олон талаар задлан тайлбарласан тул тайлбарламж    B. Хэрэг явдлын бодомжийн харьцаанаас шинэ дүгнэлт гаргасан тул эргэцүүлэмж            C. Үйл явдлыг нэг цагт зэрэгцүүлэн зурагласан тул тоочимж        D. Үйл явдлыг дэс дараалалд нь дүрслэн үзүүлсэн тул хүүрнэмж     E. Үйл явдлын шалтгаант холбоог зэрэгцүүлэн үзүүлсэн тул хүүрнэмж, тоочимж хосолсон хэв маяг

ХОЁРДУГААР ХЭСЭГ [30 оноо] Санамж:

Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж гүйцэтгээрэй. Даалгаврыг шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй. Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

2.1. Дараах эхийн хэсгийг уншин зөв бичих дүрмийн алдаатай 5 үг олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үг олбол 0,5 оноо, зөв болгон засвал 0,5 оноо. [5 оноо]

Нутгын харчуул хормой шууж, бугуйл ногт барин ногоонд цадсан омголон адууг бөөгнүүлчихээд уургалж байв. Хээр халзан нь байн байн бугуйл исгэрхээс зугтаан олон адуунд шахагдан цовхчиж явсанаа нэгэн завсар гарахад ухасхийн, тохой зайтай барисан дөрвөн шургаагт хороон дээгүүр дүүлэн гарч уулын зүг ороолон одов. Хүмүүс “Ямар бэрх амьтан бэ? ’’ хэмээн гайхацгаалаа.

Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

2.2. Дараах эхийг уншаад кирилл бичигт хөрвүүлээрэй. 0-1 алдвал 5 оноо, 2- 4 алдвал 4 оноо, 5- 7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно.  [5 оноо]

                 2. 3. Та үе тэнгийнхэндээ сонирхуулах зорилгоор “Миний бага нас - Миний ухаарал” сэдвээр эх зохион бичээрэй. Өөрийн бага насны сэтгэлд хоногшсон үйл   явдал, дурсамжаа онцолж, юуны учир мартагддаггүй болохыг баталж нотолж бичнэ үү. Бичихдээ бүтэц, өн/ө-аяс, сэдэв, агуулгын харьцааг оновчтой гаргаж, дүр дүрслэл, баримт мэдээллийг зохистой ашиглан зөв найруулгатай бичээрэй. Бичгийн соёл оноонд нөлөөлнө гэдгийг анхаарна уу. Хөх, цэнхэр өнгийн үзгэн балаар бичээрэй. /Үгийн тоо 200/   20 онoo 

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com