Tuesday, 2024-03-19, 3:03 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 610
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар 4

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ  “А” ХУВИЛБАР 

Гүйцэтгэх хугацаа-100 минут                  Нийт оноо 50

Аймаг/дүүрэг.....................................................сум/сургууль.....................................

Анги/бүлэг..........................овог.............................................нэр............................

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ      /20 оноо/                                                                            

1.1 Санамж: Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай.

Хариултын  олон  хувилбараас  зөвхөн  нэгийг  сонгож,  

хариултын  хуудсан  дээр зааврын дагуу будаарай. Зөв хариулт бүр 2 оноотой            

   Нүнжиг

Yүрээр. Халуун хөнжил хуу татахад уулын сэрүүн цэнгэг агаар намайг тэврэн авна. "Эр хүн шиг эрвэлзэнэ ээ, хө. Морьдоо татах боллоо" гэх Цогоо ахын дуу сонсогдоно. Хэлтгий саран баруун уулын шил дээр очиж, цолмон хөөрчээ. Шүүдэрт ногоонд хөл нүцгэн гүйхэд уулын хүүшид таван алдын аргамжаатай бага зээрд намайг таньж, аяархан үүрсэнэ. Болжмор жиргэж, хөх агийн үнэр үүлэн сүүдэр шиг унана.

Наадмын  замд.  Цогоо  ах  хоёр  загалаа  хөтлөөд,  морин  цагаан  шүд  гарган  "Бор  борын бялзуухай"-г салхи сэвэлзтэл исгэрнэ. Унаж яваа урт борлог морь нь даага шиг багадаж харагдана. Би шагай зээрдийг хөтөлж, бага зээрд хантайргатай сул дагана. Маргааш яaх бол гэхээс миний зүрх огшин амьсгал дээрдэнэ. "Хүний газар нэрээ хичээнэ. Морьдоосоо нүд салгаж болохгүй"  гэж  Цогоо  ах захина.  Наадмын  замд  явахад  газар дэндүү  холдож,  уулс  хэтэрхий томдож үзэгдэнэ.

Наадмын 2 дахь өдөр. Инээхийн дон туссан Цогоо ах,   хоёр зээрдийн хооронд хотонгийн хошуун хусуураа барин гүйж, "хөдөлгө хөдөлгө" гэж бахардан хэлнэ. Би бага зээрдээ хөтлөн тойрон шавсан олны дундуур зай гарган явахад гайхан биширсэн түмэн харц өвдөг чичрүүлнэ. Хоолой арган нүдэнд чийг даана. “ Бугатын хоёр зээрд , “Өчигдөр их насанд удаа ташаа түрүү магнайлсан хоёр загалын дүү морьд юм гэнэ ээ” гэх үгс чихэнд там тум атлаа цээжинд яруу. Монгол эр,     хүлэг морь хоёр аз баярын тэнгэр нэгтэй юм сан уу даа. Наадмын нөгөөдөр. Намайг нутгийн уулс бараадуулж өгөөд Цогоо ах шагай зээрдээ хөтлөн зам салан давхиж одлоо. Будар будар тоос нь миний цээжинд суунаглана. Аргагүй шүү дээ, миний ах биш юм чинь. "Эрхэлж дагадаг бага зээрд минь танихгүй хүнд хөтлүүлэн хаа газар янцгааж яваа бол" хэмээн санахад би   дотуур мэгшинэ. Их хоёр загал ч гэсэн дээ. Буга хайрханыхаа мөнх цасан усаар ундаалж өссөн болохоор бусдын газрын ногоо нь хүртэл амнаас унаж байгаа биз. Цогоо ахын түнтгэр хар түрийвч ямар үнэртэйг мэддэг болов уу. Уг нь Цогоо ахын л үнэр шүү дээ.  Гэртээ  харина  гэхээс  газар  дэндүү  ойртож,  уулс  хэтэрхий  намсана.  Дүү  нартаа  авсан хайрцаг ёотон хавирга холгоно. Сар өнгөрлөө. "Хэнхэр Цогоогийн азаргатай адууг Цахирын хясаанд аянга ниргэчихэж гэнэ. Юм мөн ч нарийн учиртайяa. Хайран сайхан хурдан удмын адуу. Хэнхэр Цогоод хүлгийн тэнгэр аргагүй л гомдож дээ" гэж хөгшид хөөрөлдөн, буурал толгойгоо сэгсэрнэ. Шагай зээрд нь яасан бол гэж асуух гэвч өвгөдөөс далдирна. Ижилдээ ганц хурдан хүлэг үлдсэн юм сан. Хүлгийн тэнгэр гэдэг нь нүдтэй болов уу, үгүй болов уу гэж бодоход тарвага хошгирч, царцаа шаргин, нохой хуцаж, сэтгэл үймүүлнэ. Тэр нэгэн шөнө. Аав, Цогоо ах хоёр халамцуухан ярилцаж суув. Ээжийн цайны ааг ханхална. Би тоононы даага тэгнэсэн хоёр цагаан одыг ширтэн, алин дээр нь хүлгийн тэнгэр байдаг бол гэж бодно. "Хүний буян худгийн ус хоёр хэмжээтэй дээ" гэж аав хэлнэ. "Яaдаг юм надад мөнгө хэрэгтэй. Нутгийн та нар л намайг ойлгохгүй болохоор би хаачих болж байна. Би уг нь захчины нутгаас нэг хүүхэн босгож ирэх гэсэн юмсан. Сайн ч хүний үр, сайхан ч хүүхэн. Хүний тийм үрийг авчраад би янгиа тохуулж, ямбуу эдлүүлж, адсага унуулахгүй гэсэндээ л гурван морио зарсан юм. Би хүнээ бодох уу, адуу бодох уу" гэж Цогоо ах цээж түрэхэд уулын чинээ хар сүүдэрт нь унийн толгой үзэгдэхгүй болно. Намайг дахин сэрэхэд. Тооно тэгнэсэн хоёр од хэлтийжээ. "Шагай зээрдэд хэчнээн их үнэ хаясан гээч. Гэтэл энэ борхүү уйлаад салдаггүй. Ерөөсөө эхлээд л загалаа хүнд өгөхөд мэлтэлзүүлж эхэлсэн юм. Аргадаж, аашилж ядлаа. Сүүлдээ бүр дотор эвдрээд... Тэгээд шагай зээрдээ аваад үлдсэн юм. Тэгтэл арван найман адууг минь хүйгээр нь аянга ниргэчихсэн мөртөө ганц шагай зээрд зүгээр шүү. Нөгөө хэдийгээ санадаг ч юм уу, адгуусны зөн ч юм уу, адуу захлаад, салж зогсоод нэг л биш байсан юм" гэх Цогоо ахын дуу сонсогдоно. "Эр хүний гундаж, гонсойж  явах  өдрийн  алийг  тэр  гэхэв  дүү  минь"  гэж  аaв  сэтгэл  засна.  Тэгснээ  дууллаа. “Талын шар цэцэг нь Сайхан нарандаа гандана” гээд л Цогоо ах, аав хоёр хоолой нийлүүлэн цангинуулахад эрхлэн дагадаг бага зээрдийн минь мэл хар нүд тоонон зайцаар харагдаж, цоргио хонгор янцгаалт нь уулын чанадаас сонсогдов. Ай хөөрхий. Сайхан нарандаа гандах заяатай шар талын цэцэг ээ гэж...Өглөө нь айргаар мялаалгасан юм шиг бэлгэт цагаан сортай, хана сайхан хавирга, хаан суудал ташаатай шагай зээрд морь манай шузганд уяатай байх юм гэж хэн ч санасангүй. Амгай зуузайд нь алд цэнхэр хадаг зүүгээд орхижээ. Шагай зээрд намайг танив уу, эвшээн тамшаагаад, толгойгоо өгөн маажуулах гэж шөргөөнө. Тэр тоолонд хадаг намирна. Мичид гудайлгаад мордсон Цогоо ах маань хаана дуулж яваа бол гэж санахад дуртмал нарны туяанд уул тал налайвч, тэртээ хөндийн хөх униар Хүүхэн хутагтын хөөсөн гучин гурван шаргын тоос уу гэлтэй балартан суунаглана.Бор борбялзуухай нь  босон суун жиргэнэ. Тав хоног өнгөрөв. Цогоо ахыг ятгаж, шагай зээрдийг нь буцаахаар мордсон аавын бараа дурангийн аманд тодорч, тодрох тусмаа томорно. Дэргэтэл хатирах мoрины салхинд шагай зээрдийн  зуузайн  дахь  цэнхэр  хадаг  дэрвэлзэнэ.  Уяан  дээр  угтсан  ээжид  хэлсэн  үгийг  нь сонсвоос  ирээд  буцсаныхаа  маргааш  Цогоо  ах  сайхан  захчин  хүүхнийхээ  нутаг  руу  аймаг дамжаад нүүгээд явчихсан байна гэнэ.  Талд таана хэнзэлж, ууланд тошлог хүрэнтэж эхэлсэн тэр цагт орой дээрээ хоёр цохиотойМөстийн их нуруу, уужим суудалтай монгол эмээл шиг эзгүйрч харагдаж билээ.                                                                                                                           Д.Норов

1.  Дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.

1. Уулын хүүш

a. Үүрээр зүүн зүгт үзэгдэх хамгийн гэрэлтэй од

2. Хантайрга

b. Явах зорчиход бэрх хэцүү эгц өндөр, хадан хавцал

3. Хясаа

c. Шөнийн тэнгэрт тод харагдах оддын бөөгнөрөл

4. Цолмон

d. Морины жолоог сойж, эмээлийн бүүрэгт углан, хойдганзаганд татаж уях

5. Мичид

e. Нар огт тусдаггүй, их сүүдэртэй газар

 

A.  1c2e3b4a5d

B. 1c2a3b4d5e

C. 1e2c3b4d5a

D.  1a2b3c4d5e

E. 1e2d3b4a5c

 

 

2.  Аль үйл явдлаас хойш тав хоног өнгөрөв?

A.  Би шагай зээрдийг хөтөлж, бага зээрд хантайргатай дагана.

B.  Аав Цогоо ах хоёр халамцуухан ярилцаж суув.

C.  Дүү нартаа авсан хайрцаг ёотон хавирга холгоно.

D.  Хэнхэр Цогоогийн азаргатай адууг ... аянга ниргэчихсэн гэнэ.

E.  Намайг нутгийн уулс бараадуулж өгөөд ... зам саландавхиж одлоо.

3.  Монгол эр хүний нэр нүүрээ боддог нүнжигтэй занг батлах баримтыг олоорой.

A.  Морьдоосоо нүд салгаж болохгүй" гэж Цогоо ах захина.

B.  Би бага зээрдээ хөтлөн тойрон шавсан олны дундуур зай гарган явахад гайхан биширсэн түмэн харц өвдөг чичрүүлнэ.

C.  Намайг нутгийн уулс бараадуулж өгөөд Цогоо ах шагай зээрдээ хөтлөн зам салан давхиж одлоо.

D.  ... Хүний тийм үрийг авчраад би янгиа тохуулж, ямбуу эдлүүлж, адсага унуулахгүй гэсэн  юм.

E.  Цогоо ах сайхан захчин хүүхнийхээ нутаг руу аймаг дамжаад нүүгээд явчихсан.

4.  “Ай   хөөрхий.   Сайхан   нарандаа   гандах   заяатай   шар   талын   цэцэг   ээ   гэж...” өгүүлбэрийн өнгө аясыг тодорхойлоорой.

A.  Цогоо ахыгаа морио зарсанд дургүйцсэн B.  Аав, Цогоо ах хоёрыгоо дуулахыг сонсоод бахархсан

C.  Ургаж төлжсөн бүхэн унаж, мөхөх тавилантайг ойлгож санааширсан. D.  Хүлгийн тэнгэр нүдтэй байдаг болов уу гэж эргэлзсэн  E.  Эрхэлж дагадаг бага зээрдээ санаж, өрөвдсөн.

5.  “Зохиолын эхлэл болон төгсгөл хэсэгт болж буй үйл явдлын цаг хугацааг ажиглаад тохирох хэлцийг олоорой.

A.  Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй. B.  Нохой хэлээ гаргах үед хийгээгүйг тахиа хөлөө өргөх цагт хийх

C.  Нүүдлээр зусвал сэрүүн, суудлаар өвөлжвөл дулаан D.               Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашлах

E.  Ханан гэр холдож, хадан гэр ойртох

6.  “ Уралдсан морьд нь түрүүлснийг аль хэсэгт дүрсэлсэн байна вэ?

А. Наадмын хоёр дахь өдөр В. Наадмын нөгөөдөр С. Сар өнгөрлөө D. Тэр нэгэн шөнө. E. Намайг дахин сэрэхэд

7.  Хэтрүүллийн жишээг олоорой.

A.      Ижилдээ ганц хурдан хүлэг үлдсэн юм сан.  B.      Унаж яваа урт борлог морь нь даага шиг багадаж харагдана.

C.     Хүний буян худгийн ус хоёр хэмжээтэй дээ.  D.     Тооно тэгнэсэн хоёр од хэлтийжээ.

E.      Орой дээрээ хоёр цохиотой Мөстийн их нуруу, уужим суудалтай монгол эмээл шиг эзгүйрч харагдаж билээ.

8.  Эхэд ямар асуудал буюу сэдвийг  дэвшүүлэн тавьсан байна вэ?

A. Наадмын тухай    B. Унаач хүүгийн тухай  C. Монгол морь, хүн хоёрын тухай D. Уяач хүний тухай E. Наймаа арилжааны тухай

9.  Дээрх эхийн гол санааг илэрхийлэх жишээ аль вэ?

A. Наадмын замд явахад газар дэндүү холдож, уулс хэтэрхий томдож үзэгдэнэ. B. Эр хүний гундаж, гонсойж явах өдөр олон.

C. Талын шар цэцэг нь сайхан нарандаа гандана. D. Монгол морь, монгол эр хоёр аз баярын тэнгэр нэгтэй.

E. Орой дээрээ хоёр цохиотой Мөстийн их нуруу, уужим суудалтай монгол эмээл шиг эзгүйрч харагдаж билээ.

10. “ Тарвага хошгир-, царцаа шарги-, нохой хуц-, болжмор жиргэ- ...” зэрэг холбоо үгстэй нэг утгын зүйлчлэлд багтах холбоо үгийг олоорой.  A. Хоолой арга-  B. Өвдөг чичирC.Хавирга холго- D.  Би мэгш- E.  Адуу үүрс-

ХОЁРДУГААР ХЭСЭГ  [30 оноо]                     

Санамж: Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй.

Даалгавруудын   хариултыг   хариултын хуудсанд   тэмдэглэхгүй   тул   шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй.  

Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

2.1 Дараах эхийн  хэсгийг уншаад зөв  бичих дүрмийн  алдаатай 5 үгийг олоод,  засаж бичээрэй. Алдаатай 1 үгийг олбол 0,5 оноо, зөв болгон засвал  0,5оноо. [5 оноо]

... Хар багадаа хурга хариулж яваад, ээжийн даллахыг харах мөн ч сайхан сан. Хурганаас ирэхэд сэнжтэй төмөр аяганд будаатай унд хийж, тависныг хүртэхэд ёстой гоё. Ээж уулга алдахдаа “Цөг”, өөрийгөө чамалсан үедээ “  Буруу хойшоо” гэж хэлдэг. Анх сургуульд орсон намар “Гадаа дуу нь гарах шиг санагдаад хардаг байж билээ. Тэгэхэд шонгын хэцэн дээр бялзуухай жиргэж байдаг” гэж ээж минь хэлдэг сэн. Гэрийн хамаг ажилыг хийдэг болхоор сумын наадамд явах завдал ээжид олддоггүй байв...

Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.2 Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал   3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно.    [5 оноо]

                                                                                                                          

 2.3 Дараах сэдвээр эх зохион бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулга  зүйн  шаардлагыг  сайтар  тооцоолж,  баримт  мэдээлэл  болон  дүрслэх  ур маягийг зохистой ашиглаарай. Бичгийн    соёл оноонднөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/ [20 оноо]

Ухаарал

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com