Tuesday, 2024-03-19, 6:44 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 610
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар 13

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ “А” ХУВИЛБАР

Гүйцэтгэх хугацаа-100 минут                                                                                                  Нийт оноо 50

Аймаг/дүүрэг..........сум/сургууль   ......

Анги/бүлэг............   овог..............  нэр......  

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ [20 оноо]

  1. Санамж: Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай.
  2. Хариултын олон хувилбараас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дэ эр зааврын дагуу будаарай. Зөв хариулт бүр 2 оноотой

Хөмрөг

Говийн малчныд хангайгаас зочин иржээ. Дэлгэр цаг байсан болохоор хүн мал цөмөөрөө л тайван жаргалтай зоо тэнүүн сэтгэл өег ажээ.

Хангайн зочин говийн бүгчим халууныг гайхаж хамаг хувцсаа тайлж бараг л чармай нүцгэн суух болов.

  • Та нар мөн бөх голтой улс аа! Энэ пүүгсэн халуунаар хөвөнтэй дээлнээс салдаггүй. Яаж бээчихгүй явж байна аа? гэж хангайн зочин гайхан асуув. Өвгөн тэмээчин  инээмсэглэж
  • Хөвөнтэй дээл ч бас нимгэдээд байна. Yстэй үзүүрсэг өмсөөд явбал халуунд сайхан таардаг юм. Сэрүүхэн гээч гэв. Хангайн зочин түүнд итгэсэнгүйгээр барахгүй өөрийгөө сөргүүлэн дооглов гэж бодоод шар нь хөдлөвч худ ураг болсон хүнтэйгээ анхны өдөр муудалцахаас болгоомжлоод дуугүй болж биеэ барив.

Тэмээчин өвгөнөөс таваг шиг хар ширээрээ та юу л хийх гээд байгаа хүн бэ? гэж хангайн зочин тэсэлгүй асуув.

  • Тэмээ тахална! гэж өвгөн тэмээчин хариулахад тэр чихэндээ итгэсэнгүй.
  • Юу тахална гэв ээ?
  • Тэмээ!
  • За за больж үз. Хэзээ ширээр мал тахалж байлаа. Адуу л тахтай байдаг биз дээ. Тэгэхдээ бүр төмөр тахтай явна гээч. Тэмээг юу боллоо гэж тахална вэ? очиж очиж ширээр шүү! гэж хангайн зочин гайхлаа. Өвгөн тэмээчин говийн хүний ёсоор үгээ зөөж
  • Тэмээний тавхай элсэн дунд тэсдэггүй юм. Тах хэрэгтэй л дээ.
  • Ха ха ха! Одоо элсэн дунд тэмээн тавхай элэгдэнэ гэж үү дээ? Нурсан зөөлхөн элсэнд тэмээн тавхай байтугай хүний хөл ч сайртахгүй биз. Говийнхон доогтой, бас тэгээд хангайхныг хэрдээ басамжилдаг байх нь ээ? гэж хангайн зочин бухимдлаа. Тэмээчин өвгөн
  • Яалаа гэж басамжлах вэ? говийн элсэн манхан дундуур удаан  явбал юу ч

тэсэхгүй! Цэвэр элс гэдэг чинь өрөвтөл хуурайтай адил. Өөх тос, хир буртаг болчихсон дээлтэйгээ элсэн дээр хэд өнхрөөд босоход л бараг шинэ болоод орхидог юм. Ер нь тэр хот газрын хими цэвэрлэгээнээс дутахгүй л дээ. Тэмээн тавгийг ч шудраад хаячихдаг юм. Ширээр давхар тахалчихвал нэлээн тэснэ дээ гэж зугуухан ярив.

"Тэмээ тахална гэдгийг анх л сонслоо. Тэгээд бас төмөр биш ширээр тахалдаг байх нь ээ" гэж хангайн зочин сониучлан бодсоноо:

  • Элс юм цэвэрлэдэг ч юу л бол? гэв.
  • Yдээс хойш энэ хойт Бөөргийн элс рүү очоод л үзье л дээ. Наад бахиал чинь тос нэвчээд үзэх аргагүй болж. Бөөргийн элсэнд хэд алхаад цэвэрлэж ав л даа. Далимд нь би нөгөө муу солбиу хүрэнгээ тахлаад орхиё. Тэрхэн элсэн тушаа байгаа гэж тэмээчин санал болгов.
  • Яршиг ч юм уу даа! Манай хангайд бол ч өөр шүү дээ. Хэд алхаад л тошлой, үхрийн нүд, гүзээлзгэнэ...

Харин энэ говьд ч жимс байтугай булгийн цэвэр ус ч олдохуйяа бэрх юм шиг вэ дээ гэж хангайн зочин тунирхлаа. Тэмээчин өвгөн:

  • Бөөргийн элс хавиар хармаг ургадаг юм. Хармагны бутанд сууя. Тэр үхрийн нүд мүднээс чинь дутахгүй сайхан жимс байгаа юм. Түүж үзэхгүй юу? гэв. Жимсний сургаар хангайн зочны сэтгэл сэргэж
  • Yнэн хэлж байна уу? Тэгвэл хоёулаа гарч салхилангаа тэр жимсийг чинь үзье. Ер нь хармаг зармаг гэцгээгээд байдаг юм. Ямархуу эд вэ дээ! Yзэх минь гэв.

Мань хоёр тэгээд санал нийлж, Бөөргийн элсэнд очихоор явлаа. Тэмээчин хөвөнтэй дээлтэйгээ, хангайн зочин бараг чармай нүцгэнээрээ явжээ.

-               Хангайг бодвол шумуулгүй нь харин сайхан юм гэж хангайн зочин олзуурхлаа. Удалгүй тэд Бөөргийн элсэнд хүрлээ.

-               За энэ элсэн дундуур туучаад үз. Наад муу бахиал чинь цоо шинэ болоод л гараад ирнэ. Би тэр солбиу хүрэнг бариад ирье. Тэр сондуулын цаана байж байна гэж тэмээчин өвгөн хэлэв. Хангайн зочин давсарсан цас мэт нургилсан шар элсэн дундуур нааш цааш явж, гараар цацаж, нуруугаар хөлбөрч дураараа хэсэг зуур аяглав. Төдхөн солбиу хүрнээ хөтлөөд өвгөн ч ирлээ.

Хоёул хамжин тэрхүү солбиу хүрэн атыг ширээр тахлав. Тавхайн дундуур нь хэлбэсэн ширэн тахаа өмсгөж бүдүүн тэвнээр сүвэлсэн шөрмөсөөр тавхайтай нь оёж бөхөлснөөр тэмээ тахлах ажил дууслаа. Дараа нь хоёул хармаг жимс түүхээр болжээ. Элсэн дундуур туучиж, бутнаас бут дамжин явсаар байтал хангайн зочны гутлын хоншоор, зулаг нь үнэхээр зүлгэгдээд цэвэршээд иржээ.

-               Элс чинь нээрээ л халгаатай эд юм байна даа гэж хангайн зочин сая л зөвшин ярив.

Хоёул  хармаг  түүж  эхэллээ.  Нар  хурцаар  шарж  хангайн  зочны  нүцгэн  бие

 дээгүүр хөлс урсан цувж, говийн тэмээчин сэтгэл өег байлаа. Тэгтэл хангайн зочин орь дуу тавьж зүүн гараа алгадан чарлав. Тэмээчин өвгөн цочин босож гүйж хүрвэл хангайн зочны зүүн гарын булчин дээр зэс өнгөтэй эрхий хуруун чинээ цох хорхой наалдсан байлаа.

-Хүүе, хүүе битгий цохиж сандраа. Наадах чинь цочоовол салдаггүй юм. Аргаар салгах учиртай гэж тэмээчин өвгөн хэлээд бүснээсээ хэт авахаар тэмтрэхэд хангайн зочин айсандаа өвгөний үгэнд орсонгүй, нөгөөх цох хорхойг гараараа авч шидэхээр зулгааж эхлэв.

-Хүүе, болохгүй. Аргаар авдаг юм хүчээр салгавал шархалж баалаад сүйд болно! гэж өвгөн хэлээд хэтээ гарган цахих зуур хангайн зочин тэсэж чадсангүй нөгөөх цохыг хүчээр угзран авч хаяв. Булчин дээрээс нь цус урсан элсэн дээр дуслав. Зэсэн улаан хөлөө арзайлгаад эрхий хуруун чинээ цох мөн л элсэн дунд ойчив. Тэгтэл мань хангайн зочин баруун гар дээр бас нэг хөмрөг шигдэн суугаад хазахыг өвгөн харав. Хангайн зочин орилон тийчлэв. Өвгөн хэт цохиж асаасан уулаа унгатгаж нэг гараар зочны баруун шууг атгаж нөгөөгөөр унгадах уулыг барьж хөмрөг цохын нуруун дээр төөнөв. Цох ч өөрөө хөсөр ойчлоо.

-Яасан аймаар хорхой вэ? Юу гэдэг юм бэ? гэж хангайн зочин  гайхан шүүрс алдав.

-  Хөмрөг  гэдэг  цох.  Хазахаар  нь  хүч  хэрэглэвэл  салдаггүй,  салбал  баалж  шархлуулдаг. Харин хүж юмуу галаар  төөнөвөл аяндаа өөрөө салаад  гэм халгүй өнгөрдөг юм. Одоо зүүн гар чинь баална даа. Гурилаар хөхүүлэхээс биш! гэж тэмээчин өвгөн хэлэв.Зэсэн  өнгөт  хөмрөг  цохыг  хангайн  зочин  элсэнд  зүлгэгдсэн  гутлаараа  бяц гишгэлээ. (Л.Түдэв)

  1. Дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой. 

 1.  хэт

a)  үхэр, адуу, тэмээ, тураг гөрөөс зэргийн арьс

А. 1d2e3a4c5b

2.  шир

b)  гал асаах

B. 1d2c3b4e5a

3.  баалах

c)  гал ноцоох хэрэглэл

C. 1d2e3b4a5c

4.  унгатгах

d)  дов

D. 1c2a3e4b5d

5.  сондуул

e)  идээрлэх

E. 1d2c3a4e5b

2.“Ширээр давхар тахалчихвал нэлээн тэснэ дээ гэж зугуухан ярив.” гэсэн өгүүлбэри йн онцолсон үгийн утгыг олоорой.

A.уурлаж бухимдсан байдалтай      B.асар түргэн, чанга биш аажим алгуур     C.үгээ зөөж ядах     d. дооглож тохуурхсан байдалтай                        E. дургүйцсэн  байдалтай

3. “Хангайн зочин давсарсан цас мэт нургилсан шар элсэн дундуур нааш цааш явж, гараар цацаж, нуруугаар хөлбөрч дураараа хэсэг зуур аяглав.” гэсэн өгүүлбэрийн тодруулсан хэсгийн дүрслэх ур маягийг олоорой  

А. Хэтрүүлэл   B. Тойруулал            С. Ёгтлол              D. Адилтгал         E. Амьдчилал          

  1. Хангайн зочны говь нутгийн талаарх эерэг үнэлэмжийг олоорой.

a.   ...говьд ч жимс байтугай булгийн цэвэр ус ч олдохуйяа бэрх юм шиг вэ дээ...b.Ер нь хармаг зармаг гэцгээгээд байдаг юм. Ямархуу эд вэ дээ! Yзэх минь гэв. c.Элс чинь нээрээ л халгаатай эд юм байна даа ...d.Хангайг бодвол шумуулгүй нь харин сайхан юм ...  e.Та нар мөн бөх голтой улс аа!

  1. Хангайн зочин, говийн малчин хоёр ямар холбоотой хүмүүс вэ? a. Худ ургийн холбоотой   b.Анд нөхдийн холбоотой c.Ажил төрлийн холбоотой d.Хамаатан садны холбоотой e.Нутаг орноороо холбоотой
  2. “Цэвэр элс гэдэг чинь өрөвтөл хуурайтай адил.” гэсэн санааг баталсан баримт аль нь вэ?

a.Нурсан зөөлхөн элсэнд тэмээн тавхай байтугай хүний хөл ч сайртахгүй биз. b.Ер нь тэр хот газрын хими цэвэрлэгээнээс дутахгүй л дээ. c.Элсэн дундуур туучиж, бутнаас бут дамжин явсаар байтал хангайн зочны гутлын хоншоор, зулаг нь үнэхээр зүлгэгдээд цэвэршээд иржээ. d.Тэмээний тавхай элсэн дунд тэсдэггүй юм. e.За энэ элсэн дундуур туучаад үз. Наад муу бахиал чинь цоо шинэ болоод л гараад ирнэ.

  1. Эхэд дэвшүүлсэн асуудал буюу сэдвийг олоорой.  a.Говь нутгийн тухай  b.Хөмрөг цохны тухай c.Хүн байгалийн харилцааны тухай  d.Хангай говийн ялгааны тухай e.Хангайн хүмүүсийн тухай
  2. Эхийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой. a.Хүн байгальтайгаа дасан зохицон амьдардаг.b.Говьд амьдрах хэцүү бэрх байдаг. c.Хөмрөг цох аюултай. d.Хангайн хүмүүс хөнгөн, дураараа байдаг. e.Хангай говь хоёр эрс тэс уур амьсгалтай.
  3. Өгүүлбэрийг тгаар нь оновчтой эсрэгцүүлсэн хэсгийн дугаарыг олоорой.
  1. Хангайн зочин говийн бүгчим халууныг гайхаж хамаг хувцсаа тайлж бараг л чармай нүцгэн суух болов.
  2. Одоо      элсэн       дунд      тэмээн       тавхай элэгдэнэ гэж үү дээ?
  3. Манай хангайд бол ч өөр шүү дээ. Хэд алхаад         л тошлой, үхрийн нүд, гүзээлзгэнэ...
  4. Элс юм цэвэрлэдэг ч юу л бол?
  5. Хазахаар нь хүч хэрэглэвэл салдаггүй, салбал баалж шархлуулдаг.
  1. Өөх тос, хир буртаг болчихсон дээлтэйгээ элсэн дээр хэд өнхрөхөд л бараг шинэ болоод орхидог юм.
  2. Хүж юмуу галаар төөнөвөл аяндаа өөрөө салаад гэм халгүй өнгөрдөг юм.
  3. Хөвөнтэй дээл ч бас нимгэдээд байна. Yстэй  үзүүрсэг  өмсөөд  явбал  халуунд сайхан таардаг юм
  4. d) Говийн  элсэн  манхан  дундуур  удаан явбал юу ч тэсэхгүй!
  5. ) Харин энэ говьд ч жимс байтугай булгийн цэвэр ус ч олдохуйяа бэрх юм шиг вэ дээ гэж хангайн зочин тунирхлаа.

А.1c2e3d4a5b     B. 1c2d3e4a5b    C. 1c2d3e4b5a    D. 1c2a3e4b5d    E. 1d2c3a4e5b

10.“Та нар мөн бөх голтой улс аа! Энэ пүүгсэн халуунаар хөвөнтэй дээлнээс салдаггүй” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгтэй утгаараа тохирох үгийг олоорой.

A.  амь бөхтэй     B. бээрэг               С. дотуур тамиртай           D. шөрмөстэй      E. хар тэнхээтэй            

ХОЁРДУГААР ХЭСЭГ

Санамж: Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй.

Даалгавруудын хариултыг хариултын хуудсанд тэмдэглэхгүй тул шалгалтын дэв трийн зохих зайд бичиж тэмдэглээрэй.

Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

Ташаарсан нь

Залруулсан нь

нилээд

 

явцагаалаа.

 

хөтлөж

 

тавьлаа.

 

хоцорхооргүй

 

2.1 Дараах эхээс уншаад зөв  бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үгийг олвол 0,5 оноо, зөв болгон засвал 0,5 оноо [5 оноо] Морь эргэх газар нилээд зайтай, нар орой болж байгаа учир ширүүхэн явцагаалаа. Ергөх нь морины гэдэс зайлчихна гэж хашир хүмүүс голдуу цогиулах ажээ. Удалгүй морь эргэх тэмдэгт газар ирцгээхэд аав намайг хөтлөж нэлээд түрүүгээр гаргаад тавьлаа. Морь тавьсан улсуудын морьд цөм л дааганаас хоцорхооргүй байсан боловч журмыг сахиж томчууд морьдынхоо амыг татав.

2.2. Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно.         [5 оноо]

2.3 “Ухаарал” сэдвээр эх зохион бичээрэй. Бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулга зүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай. Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/                     [20 оноо]

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com