Tuesday, 2024-03-19, 10:51 AM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 609
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар 15

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ 

Гүйцэтгэх хугацаа-100 минут                                                                               Нийт оноо 50

Аймаг/дүүрэг.................... сум/сургууль ................

Анги/бүлэг....................овог.............. нэр................

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ                                                              [20 оноо]  Санамж: 

Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай.  Хариултын олон хувилбараас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай. Зөв хариулт бүр 2 оноотой.

Жамухын өчил

Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын болжмор жиргэж, эх нутгийн ноён салхинаа гудайсан хялганын толгой гашуудалтайяа бөхөлзөнө. Тэр газрын цээжийг аниртан чагнаваас монгол эрсийн нөхөрлөл, гунигт хагацлын тухай эмгэнэлт түүхийг өгүүлнэ. Олон аймгийн цуст тэмцэл, талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүүжингийн ялалтаар төгсөж байсан тэр жил ... Хаан Жамух нөхдөдөө баригдаад Чингисийн өргөөнөө хүргэгдэж ирэв.  Богд эзэндээ халдсан боол иргэдийг Чингис хаан өвс ногоо хүрэнттэл цаазалж Жамухыг суллаад өгүүлрүүн, 

-Эв, эе эвдрэлцэж, олонтаа  будилсан ч амийг чинь хэлтрүүлье хаан анд минь. Эгнэгт нөхөрлөлөө бататгаж, эгүүрд хамт түшилцэн шүтэлцэн явтугай чи хэмээн өршөөлийг үзүүлэв. Гэвч нас сүүдэр ид дундаа, төрсөн биеийн хүч чадал төгөлдөржсөн хаан Жамух хариу өчсөн нь, 

- Өндөр их хаан суудалдаа заларч, өрлөг есөн жанжны чинь тоо бүрэн бүтэн байхад би илүүдэх биз ээ анд минь. Чамд зай тавьж өгье. Үндэс мөчир бөхтэй Хорхоногийн саглагар мод шиг цэцэглэн ганхаж явсан юмсан. Үйлийн хонгор салхийг минь ямар тэнгэрийн зайран бөө хөөрөгдсөнийг бүү мэд. Атгаг санаат эмийн үгэнд орж андгай тангаргаа няцсанаас хойш тавилан заяаны хувь зэрэгт улам бүр шахагдсаар хаан анд чиний өмнө хүрч ирлээ. Анд минь чи болгоогтун. 

Тэнгэрт хос наран мандвал газар ган болж, гал шатна.  Монголд хоёр хаан байвал дажин  самуун тасрахгүй.  Олон дайнд оролцон чадал хүчиндээ эрдэж явснаа санахад чиний илдийн дор явж би хэзээ ч чадахгүй. Нэгэнт дийлдэшгүй хүчийг олсон анд чи миний зарлигийн дор явахыг бас тэвчихгүй.  Чи бол тэнгэрийн бөө, шадар баатруудад итгэгдсэн Чингис хаан. Би чамтай хамт өргөгдсөн хамаг Монголыг захирах Гүр хаан Жамух...

Гурван түмэн цэргийнхээ ялалтын уухайгаар Даланбалжуудад чамайг шахан сандаргаж явсан домогт тэр Жамух өнөөдөр хаан анд чиний төлөө орчлонгоос халихаар шийджээ. Чамд өнө үүрд итгэгдэх ийм замыг сонголоо. Дээд тэнгэрт нар нэгэн байг! Дэлүүн болдгийг гийгүүлэх сар бас нэгэн байг! 

Өсөх насандаа Ононгийн мөсөн дээр шагалцан наадаж, өдгөө идэр цагтаа бүх Монголын хувь заяанд холбогдсон чи бид хоёр нэг нарны дор багтахгүй ээ. Учир иймд хоёр их хаан, хоёр их баатар, хоёр монгол эрийн ёсоор энэ хэргийг нэг тийш болгоё. Хаан Жамухын суу алдрыг даяар монгол мэднэ. Энэ нэр сүрээрээ чиний хаан алдрыг өндөрт өргөөд би амиа тэвчье. Олны санаа бүү хоёрдог! Өлмий өвдөг дор чинь өөрийгөө би ивж өгье хаан анд минь! 

Чиний нэр уудам агуу болог. Гүр хаан Жамух өөрөө чамд сөгдлөө гэдгийг дуулаад хамаг монгол дөрвөн зүг найман зовхист миний алдар урьд хожид үзэгдээгүйгээр дуурсах болно. 

Нэгдсэн их гүрнийг нэг гарт хураан захируулахын тулд нэг нь нөгчиж, нөгөө нь хагацъя. Есөн хөлт цагаан туг, дайн тулааны хар сүлдэнд чинь хоёуланд нь сөгдөн гуйя хаан анд минь! Чи намайг өршөө! ... Өршөөхдөө цаазалж өршөө. Би чамтай нөхөрлөе! Нөхөрлөхдөө үхэж нөхөрлөе! Хүчирхэг гүрэн өнө мөнх оршихыг бэлгэдэж, хаан биеэрээ туг, сүлдийг чинь тахья! Эзэнт улсын төлөө миний өргөх өчүүхэн энэ хувь багадах учиргүйг тэнгэр мэднэ. Одоо чамайг дийлэх хүчтэн газар дээр үгүй ээ! Чиний баатар цэргүүдийн өмнө юу ч тэсэн тэвчиж чадахгүй. 

Харь дайсан хатгалдахыг санаархвал монгол цэргийн тахир сэлмээр дэлхийн дайдыг нумлан хэмжигтүн! Дорно зүгт нар хаанаас манддагийг очиж үзэгтүн! Өрнө зүгт нар хаана шингэдгийг хүрч мэдэгтүн!

Бас эзэнт их гүрний хэргийг эмсийнхээ үгтэй хутгалдан зөвшигч  надаар төгсгөл болог! Энэ мөчөөс хойш хаан Жамухын алдар, урван тэрслэгч хэнийг ч болов төрийн цээрлэл цааз үл тойрохын хууль болог! Өчих өчил минь гүйцлээ. Хаан анд минь, өшөө хорсол буцалсан хамгийн бэрх цагт ч Өэлүн эхийн сүү цусгүй байсныг санаж цус гаргалгүйгээр намайг алуулагтун!!! Үтэр түргэн тонилгогтун! Түүхийн хүрд саад тотгоргүй орчиг! гэвэй. 

 Чингис хаан хэсэг бодлогоширсноо тэргүүнээ өргөж шадар хүмүүсээ дуудан зарлиг болгов. 

Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх тэнгэр соёрхтугай! Баатар Жамухын сүүлчийн өчил гэрээсийг биелүүлж цус гаргалгүй үхүүлэгтүн! Анддаа бэлэглэсэн алтан бүсийг минь бүслүүлж... аргамаг сайхан хүлгээр хаан Жамухыг тахиж, агсах зэвсэг, хуяг дуулгы нь асаан хүлэг баатрын ёсоор оршуулагтун! Эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсаж ч болдгийг, эр хүн эвдрэхэд хан тэнгэр хагарч цуурч болдгийг түмэн үе санатугай! Ийнхүү айлдан эргэхэд Чингис хааны ов тов буурал суусан, армаг тармаг сахал дээр нулимсан дусал гялтганав. 

Хаадын зарлиг ёсоор болж, мөнх тэнгэрийн таалалд нийцэв.  

Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр эх нутгийн ноён салхи гунигтайхан хэсүүчилж нөхрийн тухай үгсийг хялганын бутанд шивнэн эрин зуунд илгээнэ.                 /Д.Намсрай /

  1. Дараах үгсийн утгыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой. 

1. аниртах 

а. Үлээлгэх, дэвэргэх

A. 1c2e3b4a5d 

2. хэлтрүүлэх 

b үхэх, нөгчих

B. 1e2b3а4d5c    

3. халих

c   өршөөх уучлах

C. 1e2c3b4d5a 

4. орчих

d  эргэх, өнгөрөх

D. 1a2b3c4d5e 

5. хөөрөгдөх 

e. сонсогдох,  дуулдах  

E. 1b2e3a4c5d 

  1. “Эв, эе эвдрэлцэж, олонтаа  будилсан ч амийг чинь хэлтрүүлье хаан анд минь..” гэсэн өгүүлбэрийн онцолсон хэсгийг солин найруулбал аль хэсэг нь илүү тохиромжтой вэ? 

A. амийг чинь аваръя           B. амийг чинь уучилъя  C. амийг чинь нигүүлсье              D. амийг чинь өршөөе E. амийг чинь үлдээе 

  1. “Гүр хаан Жамухын хүчирхэг, сайн явсан.” гэсэн санааг илэрхийлсэн хэсэг аль нь вэ? 
    1. Олон дайнд оролцон чадал хүчиндээ эрдэж явснаа санахад чиний илдийн дор явж би хэзээ ч чадахгүй.
    2. Гэвч нас сүүдэр ид дундаа, төрсөн биеийн хүч чадал төгөлдөржсөн хаан Жамух хариу өчсөн нь,
    3. Би чамтай хамт өргөгдсөн хамаг Монголыг захирах Гүр хаан Жамух...
    4. Хаан Жамухын суу алдрыг даяар монгол мэднэ.
    5. Үндэс мөчир бөхтэй Хорхоногийн саглагар мод шиг цэцэглэн ганхаж явсан юмсан.
  2. Жамухыг өрөвдөн харамсаж буй хандлагыг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.

A. Чингис хаан хэсэг бодлогоширсноо тэргүүнээ өргөж шадар хүмүүсээ дуудан зарлиг болгов.  B. Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх тэнгэр соёрхтугай!  C. Анддаа бэлэглэсэн алтан бүсийг минь бүслүүлж... аргамаг сайхан хүлгээр хаан Жамухыг тахиж, агсах зэвсэг, хуяг дуулгы нь асаан хүлэг баатрын ёсоор оршуулагтун! D. Ийнхүү айлдан эргэхэд Чингис хааны ов тов буурал суусан, армаг тармаг сахал дээр нулимсан дусал гялтганав.  E. Эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсаж ч болдгийг, эр хүн эвдрэхэд хан тэнгэр хагарч цуурч болдгийг түмэн үе санатугай!

  1. “Үйлийн хонгор салхийг минь ямар тэнгэрийн зайран бөө хөөрөгдсөнийг бүү мэд. Атгаг санаат эмийн үгэнд орж андгай тангаргаа няцсанаас хойш тавилан заяаны хувь зэрэгт улам бүр шахагдсаар хаан анд чиний өмнө хүрч ирлээ.”  гэсэн өгүүлбэрүүдээд илэрхийлсэн санаанд тохирох хэлцийг олоорой. 
    1. Эвийг эртнээс, эрдмийг залуугаас  
    2. Эвлэвэл бүтнэ, Ховловол гутна.  
    3. Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, муутай нөхөрлөвл могойн хорлол D. Хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав болох 

E. Муу үг модон улаатай. 

  1. Жамух хийсэн буруу үйлдлээ ойлгон ухаарсныг хамгийн оновчтой илэрхийлсэн өгүүлбэрийг олно уу? 
    1. Монголд хоёр хаан байвал дажин  самуун тасрахгүй.
    2. Хоёр их хаан, хоёр их баатар, хоёр монгол эрийн ёсоор энэ хэргийг нэг тийш болгоё.
    3. Энэ мөчөөс хойш хаан Жамухын алдар, урван тэрслэгч хэнийг ч болов төрийн цээрлэл цааз үл тойрохын хууль болог!
    4. Өндөр их хаан суудалдаа заларч, өрлөг есөн жанжны чинь тоо бүрэн бүтэн байхад би илүүдэх биз ээ анд минь.
    5. Би чамтай нөхөрлөе! Нөхөрлөхдөө үхэж нөхөрлөе!
  2. “Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр эх нутгийн ноён салхи гунигтайхан хэсүүчилж нөхрийн тухай үгсийг хялганын бутанд шивнэн эрин зуунд илгээнэ.“ гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.

                A. хүншүүлэл                 B. төлөөлөл                            C. зүйрлэл   D. тойруулал                                     E. Ёгтлол

  1. Өгүүллэгээр ямар санааг дэвшүүлэн тавьсан бэ? A. Монгол хаадын тэмцлийн тухай 
    1. Жамухын хожимдсон ухаарлын тухай 
    2. Өөрийн үзэл  бодолдоо тууштай байх тухай 
    3. Төр улс өнө мөнх орших ёстой тухай 
    4. Хүчтэний дэргэд хүчгүй нь мөхөс байдаг тухай 
  2. Өгүүллэгт ямар сэдэв,  дэвшүүлсэн асуудал хөндсөнийг олно уу? 

A. Эрх мэдлийн төлөө Монголын олон овог, аймгуудын тэмцлийн талаарх   B. Ертөнцийн жам ёсны тухай

  1. Төр улсын эв нэгдлийн тухай 
  2. Монгол эр хүний ухаарал, холч ухааны тухай 
  3. Найз нөхдийн үнэнч нөхөрлөлийн тухай 
  1. Дараах өгүүлбэрүүдийг уншаад үйл явдлын зөв дараалалд оруулаарай. 
    1. Хүчирхэг гүрэн өнө мөнх оршихыг бэлгэдэж, хаан биеэрээ туг, сүлдийг чинь тахья! 
    2. Чингис хаан хэсэг бодлогоширсноо тэргүүнээ өргөж шадар хүмүүсээ дуудан зарлиг болгов.
    3. Дээд тэнгэрт нар нэгэн байг! Дэлүүн болдгийг гийгүүлэх сар бас нэгэн байг! 
    4. Богд эзэндээ халдсан боол иргэдийг Чингис хаан өвс ногоо хүрэнттэл цаазалж ...
    5. ... Чингис хааны ов тов буурал суусан, армаг тармаг сахал дээр нулимсан дусал гялтганав.

           A. 1, 5, 2, 3, 4               B. 4, 3, 1, 2, 5             C. 1, 2, 3, 4, 5         D. 4, 3, 1, 5, 2        E. 3, 1, 2, 4, 5   

ХОЁРДУГААР ХЭСЭГ                                                                                                           [30 оноо]

Санамж:  Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй.

Даалгавруудын хариултыг хариултын хуудаст тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй.

Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

  1. Дараах түүвэр өгүүлбэрүүдийг  уншаарай. Зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод засаж бичээрэй. Алдаатай 1 үгийг олбол 0,5 оноо, зөв болгон засвал  0,5 оноо. [5 оноо] Дэвтрийг хүүхдийн сурлага, хүмүүжлийн толь гэдэг. Цэвэрхэн, нямбай бичсэн сурагчийн  дэвтэр эзнээ сурлага, хүмүүжлээр сайн гэдгийг батлана. 

Иргэн бүр төрөлх эх нутаг,  хүрээлэн буй байгаль орчиноо унаган төрхөөр нь байлган хайрлаж хамгаалья. 

Өнөө хэрэглэж буй цагыг үүсэн бий болхын  өмнө хүмүүс амьдрал ахуйдаа элсэн цаг ашигладаг байжээ. 

 Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш  алдвал 0 оноотой болно.       [5 оноо]

  1. Өөрийн бодол өөртөө зөв” сэдвээр эх зохион бичээрэй. (Бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулга зүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай.) Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/     [20 оноо]
Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com