Tuesday, 2024-03-19, 6:48 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 610
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар-22

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ [20 оноо] Санамж:

  1. Эхийг анхааралтай уншиж, ойлгоорой. 2. Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй. 3. Сонгож авсан үг, өгүүлбэрийг эхийн хэсгийн утга санаатай холбож ажиглаарай. 4. Сонгох даалгавраас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай. 5. Даалгавар бүр 2 оноотой.                                                                “Морь”

Дээвэрт нь зэрлэг хиж, шарилж багсайтал ургаж, бороонд дэвтэх шахсан дагз байшинд Наваан хэн нэгнийг тэсэж ядан хүлээж суув. Ар нуруунаас нь хүйт даахад ямааны арьсан хөнжлөө тулмайдлаа. Чийгэнд идэгдсэн модон шалнаас мөөг ургаж, түүнээс юу болох нь танигдахгүй, бохь шиг нялцгай юм савирчээ. Навааны төрсөн нутаг ар халхын нар ээсэн говь тал боловч таван настайдаа Төвөдийн томоохон хийдийн хувилгаанаар гэнэт тодорч, олон бараа хөсөг, аавынхаа хамт нутгаасаа сүртэй гарчээ. Нар хамба, нанжин чавганд пологтож, морин дээрээ дандаа үүрэглэж явдаг хар Дорлиг руу атга атгаар нь шидэж саваагүйтэж явснаа л санадаг аж.

“Шөнө болох нь ээ. Нөгөөдөх чинь яачхав аа” гэж амандаа үглэнэ. Наваан гэгээвчээр гадагш харвал хүйтэн бороо уйлагнаж байв. Өвгөн дархи модны нөмөрт хээр морь омруугаа бараг газар шаах шахан бөгтийж, цавиных нь хөх мах чичрэх нь хүртэл харагдана. Нүднээс нь нуух цувж, ташаан толгойн яс нь арай л арьсыг нь цоолж гарч ирээгүй бололтой. Сүүлийг нь бүр угаар нь тасаджээ. Их гэгээний сэтэрлэсэн морь тулдаа энэ зэрэгтэй үлджээ. Төвөд тангадууд гуяных нь махнаас өм огтолсныг Наваан элдэв арга хэрэглэж эдгээсэн удаатай.

Бурхан гэгээн минь! Аав нь үнэндээ энэ нутагт амьдарч чадахгүй юм байна. Уулзах ерөөл тавилан байх болов уу? Чамд сарвайх юм алга. Морио л үлдээе. Унаж гийгүүлэхгүй ч морины үнэр  нь элгийг чинь дэвтээх биз. Харин үхэхэд нь тасын хоол болгочхолгүй, толгойг нь өндөр газар тахиарай гэж захиж үлдээгээд ар Монгол руугаа буцахад Наваан хувилгаан хэдэн өдөр усан нүдэлж хоцорчээ. Дунгийн нэг хэвийн уйтгартай дуунаар гадаалахдаа өглөө бүр мориныхоо магнайг үнэрлэхэд агь ганга, айраг цагаа, аавынх нь тамхины бохь ханхлах шиг болоход “Эдэнд нулимсаа үзүүлэхгүй юм шүү” гэж жанчаараа толгойгоо нөмрөөд гол дуганы чулуун шатаар өгсдөг байсан аж.

Шалбааг дундуур шал пал алхсаар нэг хүн хүрч ирсэн нь бараа бологч лам байв.

  • Багштан минь, өнөө шөнө л амжихгүй бол өнгөрөх нь. Сэрчингийн хийдийг хуухуй цэргүүд үнсэн товрог болгожээ. Далай багш ч байж суухын аргагүй болоод Жагарын орныг сэм зорьсон бололтой гэж царай нь илжигний арьс шиг үрчийж хөхөрсөн лам амьсгаадан өгүүлэв.

Аян замд хоромхон зуур бэлдлээ. Тэр хоёрыг бүх юмаа үүргэвчиндээ хийгээд гарахад тэнгэрт ганц нэг од сүүмэлзэж байв. Ард нь мод хугарах шиг чимээ гарахад хоёул айж сандран харвал хээр морь байв. Ээ хөөрхий гэж... Хаяж оргохдоо морио үнэрлэчихээ ч мартах нь байна шүү. Аавынхаа захиасыг биелүүлж чадсангүй. Намайг явсны маргааш нь л төвөдүүд үүнийг махална даа гэж Наваан тэрхэн зуур бодлоо.

  • Багш аа, түргэлээрэй! Амь наана, там цаана байхад наад муу илжгээр яах юм бэ гэж шивнэв. Бургасаар шавхуурдсан ч, нүдийг нь чичилсэн ч морь тэр хоёроос салсангүй, хойноос нь дагав.
  • Муу адасга биднийг дайсанд барьж өгөх нь дээ гэхэд Наваан “Хэсэг бараадаад биднийг гүйцэхгүй биз. Орхи наадхаа” гэв. Морь гэсэндээ хоёр залуугийн гүйдлээс хоцролгүй дагав. Уулын оройгоос өнхөрсөн чулуу Навааны хөлийн шагайг онож унасан тул явж чадахаа больж, төвөд лам түүнийг үүрэхээс өөр аргагүйд хүрлээ. Өвчнөө намдаах сэхээ ч тэдэнд байсангүй. Наваан хэчнээн цааргалсан ч түүнийг чирч гулдарсаар цавчим хадан хясаанд туллаа.
  • Үүнийг л давж чадвал хуухуйнуудаас мултарлаа гэсэн үг. Зөрөх нь байтугай ганц хүн арай гэж багтах зөрөг бий. Гишгэдэл алдвал тэртээ доошоо гүн цүнхээл рүү ниснэ шүү гэж бараа бологч аргаа барсан царайтай гоншгонов.
  • Халивал цуг л халья. Намайг морин дээр минь мордуулаад аль гэж Наваан цочмог хэллээ.
  • Таны толгойд ийм хачин бодол яаж оров оо? Өөрийн турсагыг яая гэсэн амьтныг...
  • Муу ч гэсэн монгол морины сэгэлдрэг юм даа гээд Наваан нуруунд нь гараа хүргэхэд үнэхээр арьс нөмөргөсөн хэдрэг шиг санагдлаа. Морь өөрийн биеэ байдгаараа чивхрүүлж, шөрмөс булчингаа чангалах нь Навааны суудал доороос хатгаад авах шиг мэдрэгдлээ.

Шавь нь, хэзээ нисчих бол гэж байдаг тарни номоо уншаад морины араас зүрх алдан гэлдэрнэ. “Багш аа, доошоо битгий хараарай” гэсэн тул Наваан нүдээ анив. Морины нуруу нь хотолзоход хэлхээтэй яс заадлаараа бут үсэрмээр эвгүй. Гэвч хөдөлж байгааг нь ажвал осолдохгүй газар хороож байна гэж санана. Наваан нэгэнтээ нүдээ нээвэл морь чихээ хулмайлган урагш байдгаараа зүтгэлэх нь өөрөөсөө хэтэрсэн хүч гаргаж байгаа бололтой. Үе үе чулуу хайрга нүргэлэн унана. Хагас эрих маани уншиж дууссаны хойно өнхөрсөн чулуу усанд цүлхийн унах нь сонсогдоход бид мөн ч дээр явна даа гэж хувилгаан дотроо наманчлав.

Морь хаашаа ч үгүй зогслоо. Одоо л энэ амьтан нислээ дээ гэхээс Навааны дотор балартана. Сарвайж ойчих нь уу гэснээ дахин хүчээ сэлбэх шиг урагшлав. Шавь нь үхсэн мэт дуугүй, хэдрэг шиг яс доороос нь нухаж, тэсэхийн аргагүй агсагадаж байгаагаа л бүхнээс илүү мэдэж байлаа.

Гэгээнтээн! Нүдээ нээгээрэй. Бид аюулаас мултарлаа гэсэн шавийнх нь догдолсон дуу гарав. Үүр манхайтал цайж, чанх өмнө нь уужуу дэнж цэлийнэ. Хээр морь усан хулгана болжээ.

Навааныг буунгуут хээр морь хөл дээрээ чүүчгэнэн гуйвснаа сөхөрчхөв.

- Ээ хөөрхий минь! Морь минь... хүлэг минь... Одоо миний нуруун дээр юу ч байхгүй гэх шиг хальчихлаа. Эзнээ хүргэх газраа хүргэлээ гэх шиг сөхөрчихлөө. Эвий минь хөөрхий минь... гэж Наваан багтран цурхирав.

Тэртээд цайвалзах усан манан дунд Жагарын орны тосгон харлана. /До.Цэнджав/

  1. Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.

1. омруу

a) чангарах

A. 1c2e3a4d5b

2. сэтэрлэх

b) лам нарын өмсөх, хуниас гаргаж хийсэн хувцас

B. 1e2c3a4b5d

3. чивхрэх

c) морь малын өвчүү орчмын хэсэг

C. 1c2e3a4b5d

4. жанч

d) турж үхсэн малын арьс

D. 1d2e3a4b5c

5. турсага

e) малыг бурхан сахиусанд өргөв хэмээн эдлэхгүй болгож дархлах

E. 1c2a3e4b5d

 

 
  1. “Аав нь ар Монгол руугаа буцахад Наваан хувилгаан хэдэн өдөр усан нүдэлж хоцорчээ” - өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.
    1. усан амлаж         B. ус болж        C. усан гүзээ болж       D. ус нулимс болж       E. ус балгасан юм шиг
  2. Аав нь “Үхэхэд нь тасын хоол болгочхолгүй, толгойг нь өндөр газар тахиарай” гэж захисан нь ямар учиртай вэ?
    1. Монгол хүн мориндоо хайртай гэдэгчлэн эрдэнэт хүлгээ эрхэмлэн дээдэлдэг үзэлтэй холбоотой ингэж захисан.
    2. Төвөдийн өндөрлөг газар тас шувуу элбэг байдгаас үүдэн ингэж хэлсэн.
    3. Монголчууд морь малынхаа толгойг уул овоон дээр тавьдаггүйгээс үүдэж хэлсэн.
    4. Морь голбол унаагүй гэдгийг ойлгуулах гэж захисан.
    5. Монголчууд адуу малдаа ёс бус хандсаныхаа дараа толгойг нь өндөр газар тахидгаас үүдэн ингэж хэлсэн.
  3. Таамагласан өнгө аястай өгүүлбэрийг олоорой.
    1. Таны толгойд ийм хачин бодол яаж оров оо. B.Далай багш ч байж суухын аргагүй болоод Жагарын орныг сэм зорьсон бололтой. C. Эдэнд нулимсаа үзүүлэхгүй юм шүү. D. Амь наана, там цаана байхад наад муу илжгээр яах юм бэ. E. Хаяж оргохдоо морио үнэрлэчихээ ч мартах нь байна шүү.
  4. “Нүднээс нь нуух цувж, ташаан толгойн яс нь арай л арьсыг нь цоолж гарч ирээгүй бололтой” гэсэн санааг батлах баримт аль нь вэ?
    1. Эзнээ хүргэх газраа хүргэлээ. B. Бургасаар шавхуурдсан ч, нүдийг нь чичилсэн ч морь тэр хоёроос салсангүй, хойноос нь дагав. C. Хээр морь усан хулгана болжээ. D. Морь хаашаа ч үгүй зогслоо. E. Наваан нуруунд нь гараа хүргэхэд үнэхээр арьс нөмөргөсөн хэдрэг шиг санагдлаа.
  5. “Наваан хэчнээн цааргалсан ч түүнийг чирч гулдарсаар цавчим хадан хясаанд туллаа” - өгүүлбэрийн санааг хэлцээр илэрхийлснийг олоорой.
    1. Нөхөргүй хүн зовлонд тэвдэнэ B. Зовох цагт нөхрийн чанар танигдана C. Муу явахад нөхөр хол D. Нөхөргүй хүн дуслын чинээ E. Нөхөргүй бол харанхуй нүхэнд суухтай адил
  6. “...царай нь илжигний арьс шиг үрчийж хөхөрсөн лам...” - дүрслэх ур маягийг тодорхойлоорой.
    1. ёгтлол     B. зүйрлэл       C. төлөөлөл    D.тойруулал    E. ихэсгэл
  7. Хээр морийг “эерэг”-ээр дүрсэлсэн хэсгийг олоорой.
    1. Наваан нуруунд нь гараа хүргэхэд үнэхээр арьс нөмөргөсөн хэдрэг шиг санагдлаа. B. Муу ч гэсэн монгол морины сэгэлдрэг юм даа. C. Өөрийн турсагыг яая гэсэн амьтныг... D.Амь наана, там цаана байхад наад муу илжгээр яах юм бэ. E. Муу адасга биднийг дайсанд барьж өгөх нь дээ.
  8. Эхийн сэдэв буюу дэвшүүлсэн асуудлыг олоорой.
    1. Сайн морины тухай B. Төрсөн нутгийн тухай C. Үнэнч сайн шавийн тухай D. Лам хувилгаадын амьдралын тухай E. Төвөдийн үймээн самууны тухай
  9. Эхийн гол санааг илэрхийлсэн хэсгийг олоорой.

A. Сэрчингийн хийдийг хуухуй цэргүүд үнсэн товрогболгожээ. B. Шавь нь, хэзээ нисчих бол гэж байдаг тарни номоо уншаад морины араас зүрх алдан гэлдэрнэ. C. Таван настайдаа Төвөдийн томоохон хийдийн хувилгаанаар гэнэт тодорч, олон бараа хөсөг, аавынхаа хамт нутгаасаа сүртэйгарчээ. D. Морь минь... хүлэг минь... Эзнээ хүргэх газраа хүргэлээ гэх шиг сөхөрчихлөө. Эвий минь хөөрхийминь... E. Навааны төрсөн нутаг ар халхын нар ээсэн говьтал.

ХОЁРДУГААР ХЭСЭГ  [30 оноо]  Санамж: Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй. Даалгавруудын хариуг хариултын хуудсанд тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй. Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

  1. Дараах эхийн хэсгийг уншин  зөв  бичих  дүрмийн  алдаатай  5  үг  олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үг олбол 0,5 оноо, зөв болгон засвал 0,5 оноо.                                                                                     [5 оноо]

Даваагынх гол дагаж нүүсээр хөвчийн ууланд гарав. Энд өвөлжхөөс өөр замгүй. Түүнээс цааш яввал Алтайн өвөр говь руу орно. Тэнд орж хаваржина. Даваа өдөр бүхэн хонинд явж тэвэр өвс түүсээр орой ирнэ. Нэр байна, хор байна. Энэ хэдэн малыг бүрэн мэнд оруулж, төлийг нь бойжуулчих юм сан гэж хичээнэ. Тэгвэл болох нь тэр. Ам бардам очиж, хэдэн малыг нь тушаачихаад жолоочийн сургуульд явая гэж бодох болов.

Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.2. Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4  алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно.      [5 оноо]

                                                                                                                                                                

2.3 “Найз найман талтай...” сэдвээр эх зохион бичээрэй. Бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулга зүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай. Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/ [20 оноо]

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com