Аманбай - Хувилбар 8
Tuesday, 2016-12-06, 12:40 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                           
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 326
Цаг агаарын мэдээ

Хувилбар 8

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ

 

Гүйцэтгэх хугацаа-100 минут                                                                                                       Нийт оноо 50

Аймаг/дүүрэг......................сум/сургууль .................

Анги/бүлэг.................... овог...........................нэр..............................

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ   [20 оноо]   

Санамж: Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай.

               Хариултын олон хувилбараас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай.  Зөв хариулт бүр 2 оноотой.

Саарал даага

Шувтаргын дөрвөн бөх цол гуншингаа дуудуулсаар сүртэйеэ дэвэн гарахад наадмын асар тойрон гийнгоолж байсан хурдан морьтой хүүхдүүд давхилдан өнгөрч байлаа. Тэдний дунд би нэгдлийнхээ хөөрхөн саарал даагыг ааваараа хөтлүүлэн явлаа. Ингэж хөтлүүлж явах нь надад эвгүй санагдавч хамаг амьтан ингэж байгаа юм чинь одоо яая гэх вэ дээ.

Миний саарал даага манай нэгдлийн уяанд хамгийн бага нь, би өөрөө морь унаж яваа хүүхдүүдийн хамгийн жижиг нь. Тийм учраас хамаг амьтан  бид хоёрыг өхөөрдөж байлаа. Миний унаж яваа саарал даагыг нэгдлийн хурдан хээрийн унага гэж мэдэх хэдэн адуучин мал бригадын дарга Гүнрэв гуай зэрэг хэдхэн хүнээс бусад нь сайн давхина гэж зүүдэлсэнгүй бололтой. Хурдан морь сайн таньдаг гэгдэх хэдэн хашир өвгөчүүл ч эхээ хөхөж байсан хэдэн бүдүүн даагыг л сайн давхина гэж амлацгааж байлаа. Тэд саарал зүстэй байхлаар нь хурдан хээрийн унага гэж мэдсэнгүй л дээ. Энэ хээр азарга манайд байхдаа олон жил дараалан түрүүлсэн юм. Нэгдэлд нийгэмчилснээс хойш ч жил бүр түрүүлж байгаа юм. Алс холоос морины хорхойтой хүмүүс ирж өндөр үнэ өгнө гэж хонуут өнжүүтээр шалаад аавыг залхаадагсан. Ойр хавийн морь уядаг хүмүүс аавд атаархаж тийм хурдантай болохын тулд хааяа манай адуунд ганц хоёр гүү авчраад тавьчихсан байдаг сан. Аавыг нэгдэлд хурдан хээр азаргаа нийгэмчлэхэд их л олон янзын яриа гарч билээ. Дорж хунз гэгч манайд согтуу ирээд аавыг элдвээр хэлж,

-       Чи надад азаргаа өгсөнгүй. Очиж очиж нэгдэлд зүгээр өгчихнө гэнэ ээ! Заяагүй

муу новш! Би чамд гаансан дээрээ дөрвөн бод нэмж өгье гэж мөн их гуйсан даа. Чиний муу хээр үрээг аваагүйгээр Дорж хунз хохироо ч уу, үгүй ч үү? Тэр сүйд болоод байгаа нэгдэл чинь чамайг яаж гялайлгахыг харахсан гээд “Түй” гэж нулимаад жороо хараа халбилзуулж хоёр тал дээр ээлжлэн гарсаар хойноосоо хөөсөн нохдыг хайр гамгүй зодог одсоныг л лав тод санаж байна.

Аав минь одоо нэгдлийн тэргүүний малчин, энгэр дээр нь алтан гадас одон гялалзаж байгаа. Аавын минь одонг жижиг хүүхдүүд шохоорхон харахад би өөрөө одонтой юм шиг бахархаж явдаг. Нэгдэл, хөдөлмөр хоёр аавыг минь яаж гялайлгасныг Дорж хунз одоо ч харж явна. Тэр бас морь уяжээ. Түүний хурдны шинж бүрдсэн өндөр хээр даага өнөөдөр хүн бүхний харааг булааж байна. Түүнийг түрүүлнэ гэж ихэнх хүмүүс ярина. Дорж хунз өөрөө элбэг халхгар торгон дээл өмсөж, бүсэндээ зандан хусуур хавчуулжээ. Дааганд нь тийнхүү амьтны ам сайн байгаад Дорж хунз их л бардам явна. Дороос нухаж зовоомоор мөнгөн хэрэглэлтэй эмээл дээрээ хазгай сууж, тэнзэн ташуур хөндөлдүүлэн  барьжээ.  Үнэтэй торгон өмд, түрийнээс цухуйх цав цагаан соруултай гаансаа үзүүлэхийн тулд хормойгоо шуужээ.

Морь эргэх газар нэлээд зайтай, нар орой болж байгаа учир ширүүхэн явцгаалаа. Ергөх нь морины гэдэс зайлчихна гэж хашир хүмүүс голдуу цогиулах ажээ. Удалгүй морь эргэх тэмдэгт газар ирцгээхэд аав намайг хөтөлж нэлээд түрүүгээр гаргаад тавилаа. Морь тавьсан улсуудын морьд цөм л дааганаас хоцрохооргүй байсан боловч журмыг сахиж томчууд морьдынхоо амыг татав. Дорж хунз л ганцаараа хоцорсонгүй тэр даагатайгаа зэрэгцэн давхиж,

- Амыг нь сайн татаад ширвээд бай. Жаахан явуул... Жолоогий нь сулруулахгүй юу, муу мангуу ! гэх зэргээр дуу хадуулж явлаа.

Газрын дунд  орж ирэхэд дааганууд цуварч эхэллээ. Би Дорж хунзын хээр дааганы дараах хоёр дааганы ард л яваад байлаа. Миний өмнөх хоёр даага бие биенийхээ өмнө гарах гэж тэмцэлдсээр байгаад хүч нь суларчихсан тул аяндаа саарлаас минь хоцрох нь тэр.

Би хэдэнтээ хүчтэй ширвээд хашхираад орхисон чинь хээр даагатай зэрэгцээд очлоо. Дорж хунз муухай муухай хялалзаж өөрийн хүүхдэд юм заасаар байлаа. Тэр хэдэн удаа хүүхдэдээ “Гарга!” гэж хашгирсан боловч миний саарал салсангүй, барианы газар саахалт хэртэй болж ирэхэд нэг гуядаад авлаа.

Буруу талаар нь хариугүй хошуу өлгөөд ирлээ. Түрүүлэхэд нь баярласан гэж хязгаар алга. Гэтэл дааганы минь хоншоор дундуур ташуурын сур тас буув.

Саарал хажуу тийшээ огло харайлаа. Би арай л ойчсонгүй, тэвдэж эмээлийнхээ хажуу дээр гарсан боловч азаар тогтлоо. Гэвч ташуураа алдчихжээ. Энэ хооронд Дорж хунзын хээр даага нэлээд зайлчихсан байв. Өнгөрчээ...

Давирч гуугалсаар ард нь нэлээд ойрхон очлоо. “Гэвч хээр даага хэдхэн харайгаад барианд орно... за байз... яая даа... ташууртай ч болоосой”.

Гэнэт барианы зүгээс хангинатал янцгаах сонсогдов. Миний саарлын нүд нь сэргэж, янцаглан хүчээ нэмлээ. Яах ийхийн завдалгүй саарал минь жирэлзэн хурдалж хээр даага, улаан дарцаг ээлжлэн өнгөрөв. Түрүүлчихлээ. Морь барих хүмүүс хүртэл барьж чадалгүй алдчихжээ. Саарал дааганы эх янцгаасан юмсанж. Тэр янцгаалт ямар ч ташуураас илүү хэрэг боллоо. Эхийн нь янцгаалт саарал дааганд юу юунаас илүү хүчийг өгчээ. Юутай сайхан янцгаалт, энэ янцгаалтыг би зөвхөн чихээрээ ч биш бүх эрхтнээрээ хүлээн мэдэрсэн биз. Энэ янцгаалт одоо ч гэсэн миний чихэнд хангинан сонсогдсоор билээ.

Хөлстэй тохмоо шилгээн эхээ хөхөж байсан хөөрхөн саарал даагыг минь  хамаг амьтан бүчин ирлээ. Тэдний магтах, өхөөрдөх хоёрыг өгүүлээд баршгүй ээ. Харин хээр дааганыхаа хөлсийг хусаж зогсоо Дорж хунз дээр хэн ч очсонгүй. Гэвч Дорж хунз өөрөө наашаа ирэх байлгүй дээ.                                                            (Ж.Лхагва)

  1. Дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой.

1.  бүчих

a)  унасан малыг хөл буюу дөрөөгөөр дэлдэх

2.  нийгэмчлэх

b)  юмаар сажиж цохих, цавчих

3.  ширвэх

c)  нийгмийн болгох, нийгэмчлэн татварлах

4.  гуядах

d)  хурж шавах

5.  давирах

e)  унасан  морь  мал  зэргийг  ташуур  мэтийн  юмаар гуяны тус газар занчих, дэлдэх

А. 1d2e3a4c5b          B. 1d2c3b4e5a    C. 1d2e3b4a5c   D. 1b2c3a4e5d     E. 1d2c3a4e5b   

  1. Ергөх нь морины гэдэс зайлчихна гэж хашир хүмүүс голдуу цогиулах ажээ.”- өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.
    1. Морины шогших хатирах хоёрын дунд ширүүвтэрхэн явах явдал
    2. Морины довтлон явах явдал
    3. Морины хатираар явах явдал
    4. Морь малын хатир сэглэгт хүрэхгүй шогшоо явдлаар явах
    5. Морь малын өмнөд хоёр хөл зэргээр, хойд хоёр хөл зэргээр ээлжлэн харайлан явах
  1. “Эхийнх нь янцгаалт саарал дааганд юу юунаас илүү хүчийг өгсөн” гэсэн санааг батлах баримт аль нь вэ?
    1. Энэ янцгаалтыг би зөвхөн чихээрээ биш бүх эрхтнээрээ ч хүлээн мэдэрсэн биз.
    2. Хөлстэй тохмоо шилгээн эхээ хөхөж байсан хөөрхөн саарал даагыг минь хамаг амьтан бүчин ирлээ.
    3. Гэнэт барианы зүгээс хангинатал янцгаах дуу сонсогдов. Миний саарлын нүд нь сэргэж, янцаглан хүчээ нэмлээ.
    4. Тэр янцгаалт ямар ч ташуураас илүү хэрэг боллоо.
    5. Буруу талаар нь хариугүй хошуу өлгөөд ирлээ. Түрүүлэхэд нь баярласан гэж хязгаар алга.
  2. Дорж хунз яагаад саарал дааганы хоншоор дундуур ташуурдсан бэ?
    1. Саарал даагыг нэгдлийн хурдан хээрийн удам гэдгийг мэдсэн учраас  B.Саарал даага өөрийнх нь хээр даагыг гүйцээд ирсэн учраас  C. Саарал даага наадамд түрүүлсэн учраас  D.Хээр даагаа дагаж давхиж байгаад санамсаргүй ташуурдсан  E.Дорж хунз ташуурдаагүй
  3. Эхэд дэвшүүлсэн асуудал буюу сэдвийг олоорой.
    1. Саарал дааганы тухай               B. Наадмын тухай       C. Дааганы уралдааны тухай 

D. Эх үрийн холбооны тухай           E. Шударга бус зангийн тухай

  1. Эхийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.
    1. Эхийн нь янцгаалт саарал дааганд юу юунаас илүү хүчийг өгчээ. B.Дорж хунз дээр хэн ч очсонгүй.  C.Гэвч Дорж хунз өөрөө наашаа ирэх байлгүй дээ.  D.Яах ийхийн завдалгүй саарал минь жирэлзэн хурдалж хээр даага, улаан дарцаг ээлжлэн өнгөрөв.Түрүүлчихлээ.   E. Түрүүлэхэд нь баярласан гэж хязгаар алга.
  2. Өгүүлэгчийн харамсах сэтгэлийн байдлыг илэрхийлсэн өгүүлбэр аль нь вэ?
    1. Яах ийхийн завдалгүй саарал минь жирэлзэн хурдалж хээр даага, улаан дарцаг ээлжлэн өнгөрөв. Түрүүлчихлээ.
    2. Энэ хооронд Дорж хунзын хээр даага нэлээд зайлчихсан байв. Өнгөрчээ... C. “Гэвч хээр даага хэдхэн харайгаад барианд орно... за байз... яая даа...  D. Гэвч Дорж хунз өөрөө наашаа ирэх байлгүй дээ.

E. Би хэдэнтээ хүчтэй ширвээд хашхираад орхисон чинь хээр даагатай зэрэгцээд очлоо.

  1. “... аяндаа саарлаас минь хоцрох нь тэр”, “жороо хараа халбилзуулж”, “тийм хурдантай болохын тулд”- хэсгээс тодруулсан үгсийг ажиглан дүрслэх ур маягийг олоорой.

А. адилтгал                 B.ихэсгэл                C. багасгал            D. төлөөлөл           F. тойруулал

  1. Дорж хунзыг хөндлөнгөөс дүгнэсэн өгүүлбэрийг олоорой.
    1. Чи надад азаргаа өгсөнгүй. Очиж очиж нэгдэлд зүгээр өгчихнө гэнэ ээ! B. Чиний муу хээр үрээг аваагүйгээр Дорж хунз хохироо ч уу, үгүй ч үү?  C.Жаахан явуул... Жолоогий нь сулруулахгүй юу, муу мангуу!  D. Дааганд нь тийнхүү амьтны ам сайн байгаад Дорж хунз их л бардам явна. E. Би чамд гаансан дээрээ дөрвөн бод нэмж өгье гэж мөн их гуйсан даа
  2. Өгүүлбэрийг эсрэг утгаар нь зөв харгалуулсан хэсгийг олоорой.

1. Морь тавьсан улсуудын морьд цөм л дааганаас хоцрохооргүй байсан боловч журмыг сахиж томчууд морьдынхоо амыг татав.

a) Нэгдэл, хөдөлмөр хоёр аавыг минь яаж гялайлгасныг Дорж хунз одоо ч харж явна.

2. Тэр сүйд болоод байгаа нэгдэл чинь

чамайг яаж гялайлгахыг харахсан.

b)      Миний ... саарал даагыг нэгдлийн хурдан хээрийн унага гэж мэдэх ... хэдхэн хүнээс бусад нь сайн давхина гэж зүүдэлсэнгүй бололтой.

3. Хөлстэй тохмоо шилгээн эхээ хөхөж байсан хөөрхөн саарал даагыг минь хамаг амьтан бүчин ирлээ.

c)      Энэ хооронд Дорж хунзын хээр даага нэлээд зайлчихсан байв. Өнгөрчээ...

4. Түүний хурдны шинж бүрдсэн өндөр

хээр даагыг түрүүлнэ гэж ихэнх хүмүүс ярина.

d)      Дорж хунз л ганцаараа хоцорсонгүй тэр даагатайгаа зэрэгцэн давхиж,... гэх зэргээр дуу хадуулж явлаа.

5. Буруу талаар нь хариугүй хошуу өлгөөд ирлээ. Түрүүлэхэд нь баярласан гэж хязгаар алга.

e)      Хээр дааганыхаа хөлсийг хусаж зогсоо Дорж хунз дээр хэн ч очсонгүй.

                А. 1d2a3e4c5b    B. 1d2a3c4e5b    C. 1d2а3e4b5c D. 1e2c3a4b5d       E. 1d2e3a4b5c   

ХОЁРДУГААР ХЭСЭГ

Санамж: Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй.

Даалгавруудын хариултыг хариултын хуудсанд тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй.  

Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

2.1 Дараах эхээс уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй.

Алдаатай 1 үгийг олвол 0,5 оноо, зөв болгон засвал 0,5 оноо   [5 оноо]

“Айлаас ирэхээр авдраа уудла” гэсэн монгол үг бий. Хүн бүрийн оюун ухааны авдарт “хүслийг хангагч чандмань эрдэнэ” дүүрэн байдаг юм. Гагцхүү авдарынхаа тагыг итгэлтэй сөхөж, хэрэгтэй зүйлээ оролдлого зүтгэлээр эрж хайж, эцэж цуцашгүй чармайлтаар олж илрүүлэн, оновчтой ашиглах л хэрэгтэй. Мөрөөдөл тэмүүлэл, өөдрөг сэтгэл, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, цөхрөлтгүй оролдлого, ажилсаг бүтээлч чадвар энэ бүгд бүтээлч хүнд зайлашгүй байх шилдэг чанарууд.

Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.2. Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25.

0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно.                  [5 оноо]

                                

 2.3 4. “Эдийн ашиг эхэндээ, эрдмийн ашиг эцэстээ” сэдвээр эх зохион бичээрэй. Бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулга зүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай.Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/   [20 оноо]

Хайлт

Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
Тоолол


Холбоо барих: amanbai631102@gmail.com