Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Цаг агаарын мэдээ
ERDENET ULAANBAATAR
|
Хувилбар 9МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ “С” ХУВИЛБАРГүйцэтгэх хугацаа-100 минут Нийт оноо 50 Аймаг/дүүрэг................... сум/сургууль .....................Анги/бүлэг.............................. овог.....................нэр...................... НЭГДҮГЭЭР ХЭСЭГ [20 оноо]
Алтан жүн жор Зовуурилж шаналснаасаа болоод шанааны яс нь шөнтийн чамархайны судас нь бараг гогдож болохоор гүрэлзэх өвгөн хэрзгэр цээжнийхээ угт мэнгэртэн ханиаж, арай гэж уушгинд нь жаахан хий очих шиг амьсгаа авахтайгаа болов. -Ээ бурхан минь гэж, хоногийн тоо гүйцэх нь шив. Түжгэр бандийнхаа хүчээр эхний удаа ч арай үхчихгүй байх аа гэж бодсоноо ямааны арьсан илгэн дээр баахан цэцэг навчийг хамрын тамхи шиг нунтаглаж суугаа горзгор шар банди руу зөөлөн ширтсэнээ: -Хоолой аргаад. Бүлээн юм амсдаг юм билүү? гэхэд нөгөө хүү шалавхан босч өвгөний хэрзгэр цээжийг эвлэгхэн өргөж орны толгой налуулав. Тэр халуун цай хэд оочоод духанд нь хүйтэн хөлс чийхарснаа бие нь гайгүй тавирав. “Хөгшин азарганы дэл нь сүртэй” гэгчээр амь нь цааш орчихсон намайг олон түмэн эгээ л бурханчлаад, энэ хүүг ер тоох янзгүй. Шавьдаа манба дацангийн хамбын олбогоо шилжүүлчхээд Ерлөгийн ууландаа гарч хөдөөлье байз. Дөчин жил хэнд ч ам нээгээгүй хадгалсан “Алтан жүн” жорынхоо нууцыг шавьдаа тайлсан маань онолоо. Баргийн маарамба дийлэхээргүй энэхүү ганц тангийнхаа жорыг улаан буйландаа зуусаар ертөнцөөс халивал нүгэл шүү дээ. Одоо энэ хүүгийн мөч богинодно уу гэхээс бурхнаас хайрласан ухаанаар бол маниас ч илүү. Өнгөнд нь магтдаггүй болохоос биш, миний шавьд цаст Төвд орны босго ч өндөрдөхгүй. Цагаа болохоор ч...” гэж хэнд ч сонсогдохоор хэлчхээд зовнив. -Багш аа, Та хэвтэж болгооно уу? гэхэд тэрбээр өмнө бохирон суусан шавийнхаа мулзан толгойг зөөлөн илэв. Хариг хатуу багшийн ганц шагнал нь энэ гэдгийг ламын тогоо шанага хангинуулахдаа хүү сайн мэддэг болжээ. -За хүү минь, эртээрийн чамд заасан есөн эрдэнэ, таван махбод шингэсэн танг гаргах аргыг тайлснаар багшийн чинь насны хүслэн ханалаа. Одоо би ташаад хаясан шаантны яс шиг болжээ. Байдаг чөмгөө чамаас харамласангүй. Тэр тан л хөгшин зовлогыг чангаах биз гэхэд: -Жа болгооё багш аа гэж хүү чимээгүйхэн алга хавсрав. “Хачин шүү. Энэ хүүгийн зүүн нүдний буланд нэг л хачин хяруу сэрвэгнээд байх шиг санагдаад, бие хаа нь өсөж томорлоо гэхэд ер арилахгүй юм гээч” гэж өвгөн өөрөөсөө жийрхэв. Шөнө огт танихгүй газар мориор шогшиж яваад: -Энд таван төрлийн эмийн ургамал байна, үнэрээр нь нэрлэ гэхэд энэ л хүү яг олоод хэлчихдэг сэн. Тэр ч байтугай нүдээ боолгоод тэмтрэхэд ав адилхан чулууны дундаас гиваантайг нь олно гээч. Ховор оо, ховор бурхан минь, яахав дээ, Цахиуртын дэлдэн хөх маарамба жанч халахад миний нэрийг шавь минь авч үлдэнэ” хэмээн өвгөн бахархаж, утаа тортогноос будаг нь ялгарахаа байсан тооныг ширтэж хэвтэв. -Багш аа, тан бэлэн боллоо гэх бүдэг дуунаар өвгөн ур шиг доош нь унжсан үрчлээтэй зовхио алгуур нээж, “Надаас нэг өдрийн өмнө амжиж байна шүү. Түрүү ургасан чихнээс хожуу ургасан эвэр гэж энэ дээ” гэж дотроо баясав. Тангийн даруулга болох хойлгийн шөлний нялуувтар үнэр гэр дүүрэн ханхална. Хүү газар шүргэсэн орхимжоо зассанаа, түмэн өлзий хээг ган утас гүйлгэн цувьсан мөнгөн гүцтэй эмийг хадганд ороогоод багшийнхаа өөдөөс барилаа. Өвгөн маарамба тангаа хүртэхийн өмнө нүдээ анин алга хавсран наманчилж уншлагаа тайвуухан дуусгаад, түүнийг хоёр гардан ёсорхуу тослоо. Гүцнийхээ тагийг онгойлгосноо хамартаа ойртуулан үнэрлэв. Өөртөө үл итгэсэн янзтай гайхширснаа, дахин үнэрлэв. Ухархайдаа ширгэсэн юм шиг нүд нь гэнэт хурцаар гялтганаж шавийнхаа нүүрийг цоргих адил ширтлээ. Хүүгийн нимгэн шар хацар час улайж, хамар дээгүүр нь хөлс бурзайна. -Хүү минь, шавь минь. Чи үүнийг хийчихлээ гэж үү дээ? хэмээн багш цаанаа бядгүй дуугаар арай хийж асуув. -Тиймээ, багш аа. Би би... хүү түгдчин дальдрахдаа мөнөөх зүүн нүднийх нь хяруу шумуулын сүүдэр мэт тодорсныг өвгөн сая л олж хараад цочжээ. “Аа, тийм учиртай сүүдэр байж. Одоо надаас авах юмаа авч ханаж. Аваагүй үлдсэн юм юу билээ? Хамбын суудал. Аграмбын зиндаа, алдар нэр юм байна. Тэр сүг сүнс нь нүдэнд орчихсон надад үзэгдээд байж. Ээ лам гурван эрдэнэ гончигсүм. Эм, хор хоёрыг ялгахгүй байна гэдэг бол эрхи, судраа мань нь ялгахаа байсантай адилхан. Ийм нүгэлтэй чаралбыг гэмгүй түмний дунд орхиж болохгүй. Эрлэг номун хаанд л хамт очоод өчгөө мэдүүлье” гэж өвгөн эргэцүүлээд гүцтэй тангаа хүүгийн урдаас цочмог барив. Хүүгийн царай үнсэн саарал болж, уруул нь өмөлзөн арагшаа ухарлаа. “Үгүй ээ, бурхан тахилынхаа өмнө шавийнхаа сүүдрийг үргээх гэж үү? Үйлийн үр эзэн нь би юм байна. Тэр “алтан жүн” жорыг өдий болтол илчлээгүй гор нь гарч” гэж шивнээд сунгасан гараа татав. -Шавь минь, чи үүнийг үнэхээр надад зориулсан уу? гэхэд хүү харцаа ширдэг дээр унаган толгой дохив. -За тэгвэл багш нь хүртье ээ, шавхруу ч үлдээлгүй хүртье гэж цэл хүйтэн уруулынхаа дор гүцийг авчран, шавиа юу хэлэхийг хүлээзнэлээ. Ганц хором гэдэг аюултай урт ужиг болохыг тэр хоёр зүрхэндээ ортол мэдрэв. “Жа гүйцээе” гээд өвгөн гүцтэйг ховх соров. Дэндүү эрдэм чадал төгс, дагсал буюу ном хаялцах ухаанаараа Лхас, Утай хүртэл шагшигдсан өвгөн аграмбын гараас мөнгөн гүц сугарч хүүгийн өлмий дор өнхрөв. “Алтан жүн” жор хэмээх алдарт эмээ алдчих вий гэсэн шиг өврөө тэмтрээд зогсож байгаа хүүгийн нүдэн дэх хяруу аль хэдийнээ алга болсныг олж харахаар байлаа. /До.Цэнджав/
A. 1c2e3b4a5d B. 1c2a3b4d5e C. 1e2c3b4d5a D. 1a2b3c4d5e E. 1e2c3a4d5b
C.Биеэ эвхэн, атийн суух D. Халшран хойш, арагш суух E. Хоёр хөлөө нугалан өвдгөөр тулж суух
А. Бие өтлөвч санаа өтлөхгүй. В. Бие нь бага ч бэлчээр нь хол. С. Бага багаар цугласаар нэг юм бүтдэг, цаг цагаар өнгөрсөөр нэг жил болдог. D. Биеэ тоодог хүн мунхгийн туйл, биеэ хичээдэг хүн мэргэний туйл. Е. Бага чулуугаар их чулууг доргиулах.
d.Хорон муу санааны тухай e.Өтөлж хөгшрөх жам ёсны тухай
a.Хяруу сэрвэгнэх b.Бүдэг дуу c.Хацар улайх d.Хөлс бурзайх e.Сүг сүнс нь нүдэнд орох
1. Хөгшин азарганы дэл нь сүртэй a) Цоожтой авдар шиг 2. Ам нээгээгүй b) Нүгэл нь нүдээрээ цувах 3. Улаан буйландаа зуух айх c) Үхсэн буурын толгойноос амьд ат 4. Түрүү ургасан чихнээс, хожуу ургасан эвэр d) Араандаа зуух 5. Гор нь гарах уушги e) Маргаашийн өөхнөөс өнөөдрийн ХОЁРДУГААР ХЭСЭГ [30 оноо] Санамж: Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй. Даалгавруудын хариултыг хариултын хуудаст тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй. Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.
Хорвоогын жам, амьдарлын хатуу хуулийн эрхшээл ёсоор эцгийн бие өвчөнд нэрвэгдэн доройтож, нэг л өдөр хэвтэрт орлоо. Амьд хүн байна, арга чарга хайна л даа. “За даа, тийм ч юм сайн гэнэ, ийм ч юм сайн гэнэ, тэрийг л олвол, ээ дээ энийг л идвэл үү, хамаг хууч арилах юм гэнэ” гэж ирээд л амтай бүхэн яридаг байлаа.
2.2Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно. [5 оноо] 2.3. Дараах сэдвээр эх зохион бичээрэй. (Бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулга зүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай.) Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. / Үгийн тоо 150-180/ [20 оноо] Тэвчээр ….............................................................................................................................................................. |
Хайлт
Яг одоо
Хаанаас, хэд
Цаг тооны бичиг
|
||||||||||||||||||||||