Tuesday, 2024-03-19, 3:10 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 610
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар 17

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ“А” ХУВИЛБАР

Гүйцэтгэх хугацаа - 100 минут                                                                    Нийт оноо 50

Аймаг/дүүрэг................. сум/сургууль ...............

Анги / бүлэг................        овог..............нэр....................

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ  [20 оноо] 

Санамж:  Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай. Хариултын олон хувилбараас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай.Зөв хариулт бүр 2 оноотой. 

Итгэл хүлээж, урам өгөх нь жаргал болдог

Баянгол дүүргийн ...дүгээр сургуулийг нийслэлийн жишиг сургууль гэхэд буруудахгүй биз. Сургуулийн хөгжил менежментээсээ хамаарна. Зөв менежментийг сайн захирал удирдан чиглүүлнэ. Тус цогцолбор сургуульд энэ тохироо бүрджээ. Сургуулийн захирал нь    үнэхээр итгэл даах хүн аж. 

Өөдлөх айл өнгөнөөсөө гэж хэлэх нь бий. Өнгийг нь тандлаа. Өнгөлөг байна даа гэж бодогдсон. Эмх цэгц гэж энэ сургуульд ярилтгүй аж. Эмх цэгц нь дэглэм журмаа дагаж  жигдэрдэг нь ёс. Захирал эмх цэгц, дэглэм журам хоёрыг эвцэлдүүлж чаджээ. Зарим нэг сургуульд үзэгддэг эрээн мяраан элдэв зураг, тайлбар, танин мэдэхүйн ач холбогдол багатай зүйл бараг алга. Харин нийслэл Улаанбаатар хотын үзэсгэлэнт газруудыг тов тод дүрслэн харуулсан нь хараа булааж байлаа. 

...Юуны түрүүнд аливаа үйлдийнхээ учрыг олж, хужрыг тунгаахыг эрхэмлэдэг нь захирлын гэм биш, зан бололтой.  Тэдний сургуулиас олдохгүй юм гэж байгаа болов уу. Нэг л юм олдохгүй. Тэр нь тогтоосон цагаасаа хоцорч эхэлдэг сургалт хүмүүжлийн ажил. Сургууль нь  хаанахын аль ч сургуулийн хэнд ч гологдохгүй цөөн хэдэн танхимтай. Тэдгээр танхим нь яг л зориулалтынх. Бусад сургуулиас туршлага  судлахаар очсон багш нар нүд хужирладаг биз. Тэдний сургууль тун ойрмогхон архиваа өөрчлөн шинэчилж, үлгэр жишээ гэмээр болгосон билээ. Аливааг хийе бүтээе гэсэн энэ хамт олонд сэтгэл дутаж, ур чадвар үгүйлэгдэх бэрхшээл тохиолдохгүй нь лавтай  юм гэж надад санагдсан. 

 Номын сангаас эхлээд хүүхдийн нүдэнд туссан бүхэн танин мэдэхүйн ач холбогдолтой байвал үр дүн нь илүү байдаг гэж  захирал үздэг байна. Тэрээр сургуулийнхаа номын санг танилцууллаа. Сургууль бол номын цагаан буян шингэсэн газар. Номгүй сургууль гэж энэ орчлонд үгүй. Сургуульгүй ном юунд хэрэгтэй гэж хэнд ухуулж хэлэх вэ? Энэ хамаарлыг ойлгохгүй хүн  гэж үгүй байх. Харин энэ хамаарлыг  чухам яс махандаа тултал ойлгосон хүнийг нэрлэ хэмээвэл тус сургуулийн захирал, багш, сурагчдыг онцлон нэрлэмээр санагдсан. Захирлыг номын сангаа танилцуулж байхад номын санч нь жинхэнэ “ясны” номын санч  хүн юм даа гэсэн бодол уягдаж байсан сан. Бас энэ номын санч шиг номын санчийг сургууль бүрд ажиллуулж хүрэлцэхгүй байх даа гэсэн үл биелмээр мөрөөдөлд автаж сууснаа нуугаад яах вэ. Тэр зөвхөн ном уншуулдаг хүн биш юм. Хүүхдүүдийн эрдмийн жолоог нь залж, оюун сэтгэхүйг нь хөгжүүлэх олон төрлийн ажил зохиодог, ер нь л ном уншлагын багш юм билээ.  Тэрээр номыг тойруулан АСК, АХА тэмцээн зохиох, номыг сэлбэн сайжруулж, үлгэрийн баатрын дүр бүтээх, номын өртөөгөөр аялах, тэдэнд  ном сонгох, унших, эрж олох талаар зөвлөгөө өгөх гээд эцэс төгсгөлгүй олон хэлбэрийн ажлыг санаачлан зохиодог аж. Номын сан байнгын ажиллагаатай байдаг нь түүний хэрхэн  ажилладгийг батална. Номын санч сайн ажиллана гэдэг бол хүүхдүүд номтой нөхөрлөдгийн нэгэн илэрхийлэл. Эдний сургуулийн олонх хүүхэд Д.Нацагдорж тэмдэгтэн гэнэ. Ийм сургууль хот хөдөөд хэр олон байдгийг мэдэхгүй юм. Харин энэ сургуулийнхан номтой нөхөрлөж, номын амт шимтэд нэгэнт орсон  гэдгийг  захиралтай нь ийнхүү ярилцаж байхдаа бодож суулаа.                          Р.Цэгмид “Нээлттэй сургууль” сонин   

  1. Нийтлэлийн гол баатрыг нэрлэнэ үү.

А. захирал         В. Р.Цэгмэд      С. номын санч        D. Хүүхдүүд            E. сургууль

  1. Ямар тохироо бүрдсэн нь “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль хөгжих нөхцөл болсон бэ?  

А. Сургуулийн эмх цэгц, дэглэм журам

В. Зөв менежмент, сайн захирал

С. Номын санч, сургуулийн номын сан

  1. Хийж бүтээх сэтгэл, ур чадвар 
  2. Сургууль бол номын цагаан буян шингэсэн газар.

 3. Сургуулийн захиралд байхгүй чанарыг олоорой. 

А. итгэл даах хүн

В. эмх цэгц, дэглэм журмыг эвцэлдүүлж чаддаг хүн.

С. ажил нь тогтоосон цагаасаа хоцорч эхэлдэг.

  1. хийж бүтээх сэтгэлтэй, хийж чаддаг хүн.
  2. учрыг олж, хужрыг тунгаахыг эрхэмлэдэг.

 4.  Номын санчийг нийтлэлд хэрхэн онцолж, тодорхойлсон бэ

А. ном уншуулдаг хүн В. ном уншлагын багш

С. ном хариуцдаг хүн

D. Д.Нацагдорж тэмдэгтэн хүн E. номын талаар зөвлөгөө өгдөг.

 5. Өгүүлэгчийн бахархах сэтгэлийн өнгө аясыг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой. 

    А.   Эмх цэгц гэж энэ сургуульд ярилтгүй аж. 

    B.    Аливааг хийе бүтээе гэвэл сэтгэл дутаж, ур чадвар үгүйлэгдэх бэрхшээл энэ хамт                                                                                                           олонд тохиолдохгүй нь лавтай.

 С.  ... энэ сургуулийн номын санч “ясны” номын санч  хүн юм даа гэсэн бодол уягдаж                                                                                                        байсан сан.

  1. эдний сургуулийнхан номтой нөхөрлөж, номын амт шимтэд шавь нар нь нэгэнт орсон                                                                                                                                                бололтой. 
  2. Номын санч сайн ажиллана гэдэг бол хүүхдүүд номтой нөхөрлөдгийн нэгэн илэрхийлэл.

  6.  “ясны номын санч”- гэсэн холбоо үгийн  “ясны” гэсэн үгийн утгыг олоорой. 

  1. яс сайтай хүн
  2. жинхэнэ мэргэжлийн хүн
  3. хүний мөс чанар сайтай хүн
  4. олон ажил санаачлан хийдэг хүн 
  5. ажилд хариуцлагатай 

 7. Туршлага судлахаар очсон багш нар нүд хужирладаг. – гэсэн өгүүлбэрийн “нүд хужирладаг” гэсэн хэлцийн утгыг олоорой. 

  1. шимтэн үздэг
  2. гайхан биширдэг
  3. анхааралтай хардаг
  4. баярлан магтдаг
  5. их юм уншдаг.

 8.   “учрыг олж хужрыг тунгаах” гэсэн хэлцийн утгыг илэрхийлэх үгийг олоорой.  

A. яаруу                B. ууртай                C. нухацтай              D.  тайван     E. ухаантай

 9. “ Хүүхдийн нүдэнд туссан бүхэн танин мэдэхүйн ач холбогдолтой байвал үр дүн нь илүү байдаг” -  гэсэн нийлмэл өгүүлбэрийн тодотгосон өгүүлбэр дараагийн гол өгүүлбэрээ ямар утгаар дэлгэрүүлж байна вэ? 

  1. цагийн утгаар
  2. шалтгааны утгаар C.   орон байрын утгаар

D.   шинж чанарын утгаар  E.   зорилгын утгаар

 10.  “Хүүхдийн эрдмийн жолоог нь залж” – өгүүлбэрийн “жолоо”- гэсэн үгийн утгыг зөв тайлбарласан хэсгийг олоорой.   

  1. залуурыг барьж жолоодох хүн
  2. хазаарын зуузайд уясан, залж удирдах оосор
  3. удирдах залуур
  4. тэргүүлэн удирдах хүн E.    эрдмийн түлхүүр

 ХОЁРДУГААР ХЭСЭГ  [30 оноо]

Санамж:  Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй.

Эдгээр даалгаврын хариултыг хариултын хуудсанд тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй.

Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

  1. Дараах эхийн хэсгийг  уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй. Алдаатай нэг үгийг олбол 0,5 оноо, зөв болгон засвал  0,5 оноо.[5 оноо]

 Юм бүхэнд хэмжээ дамжаа хэрэгтэй.  Илүүдсэн бүхэн хор болдгын адил ааш хэтэрвэл амьдралд цөвтэй. Авиргүй ааштай нөхрөөс амжаж түргэн холд. Илүү дутуу ааш араншингүй хүнтэй эвэлж зохицох амархан. Шудрага үг чихэнд хатуу ч явдалд тустай болхоор анд нөхрийнхөө алдаа оноог алдалгүй хэлж тусал. 

 

 Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
  1. Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно.  [5 оноо]

 2.3 Өгөгдсөн хэсгийн гол санааг хадгалан түүнийг нэмэн дэлгэрүүлж, эх зохион бичнэ үү. Бүтээлчээр ургуулан бодож бичихдээ аль болох оновчтой үг хэллэг, уран яруу дүрслэл, баримт мэдээлэл ашиглаж, найруулга зүйн шаардлагыг ханган бичихийг зөвлөж байна. Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй.    /Үгийн тоо 150-180/   [20 оноо]

   Би гагцхүү сайн үйлсээр амьдрах гэж газар дэлхийдээ эзэн нь болж ирсэн. 

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com