Saturday, 2024-04-27, 1:47 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 611
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар 3

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ “А” ХУВИЛБАР

Гүйцэтгэх хугацаа - 100 минут                                                                                                                                 Нийт оноо 50

Аймаг/дүүрэг..................................................... сум/сургууль ...........................................................

Анги/бүлэг.............................. овог............................................. нэр...................................................

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ                                                                                                                                                        [20 оноо]

1.1 Санамж: Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай.

Хариултын олон хувилбараас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай.   Зөв хариулт бүр 2 оноотой.

Үрт амьтан

Дэмбээ их талд тарлантан хөхрөх Оорцогийн хэдэн өндрийн барааг харж, гулалзтал алхаж явсан тэмээнийхээ бурантгийг татасхийв.

“Одоо болсон байлгүй. Нутгийн дээс алхаад хэдэн саахалт явчхав даа” гэж бодов. Тэгээд тэмээгээ сөглөн хэвтүүлж, урд бөхөнд нь өлгөсөн хурганы уутыг авч, улаан замаас холдон хэдэн сөөсийсөн цагаан дэрсний дэргэд уутныхаа амыг яран, ёроолоос нь сэгсрэн тохой хэрийн дээсний тасархай мэт нэг юм, сурны өөдөс мэт гогцоорсон хэдэн юм унагаж, лав ямар нэгэн шившлэг үг хэлдэг байх...” гэж санаснаа зурсхийн орж ирснээр нь “Дэлхий дээрээ дэгдэж яв” гэж шивнэв.

Тэгээд нэг л их ёс төртэй үйл бүтээсэн мэт тээхийн зогсохдоо, газрын өнгөтэй урт амьтан, сөөм хүрэхгүй гурван нарийхан үрээ өөртөө дөхүүлэн мурилзахыг хараад эргэжээ. Тэр унаа тэмээгээ хэвтүүлэх зөөлөн газар нүдээрээ эрэлхийлэн баахан явснаа сая эрснээ олсон мэт бурантгаа сулхан дугтран хэвтүүлж мордоод ирсэн замаа орхин, нар жаргахаас өмнө айлын бараа харахаар тэмээндээ бутан толгой хамхуул өвс шүүрүүлэн алхуулав. Дэмбээ гурван өдөржийн газрыг өдөртөө хээв нэг залгах мэт ирсэн тэмээгээрээ нэг бахархан, нэг өрөвдөн, сайн амрааж аваад өглөө замаа хөөе гэж бодож явлаа. Дэмбээгийн чээжинд нэг их өгөөмөр өрөвч сэтгэл шуудайд хийсэн унгас шиг цэндийж байх шиг санагдана. Тэр буцаж очоод жингийн даамал Дандий, хөтөч Гэпил хоёрт, өөрийгөө хэтэрхий элэг барьж, хурууны үзүүрт ялимгүй юманд зарлаа хэмээн хэлэх хэлэхгүй үгээр дайрч, бухимдаж хорссон сэтгэлээ тайлна хэмээн санаж яваагаа ч мартаж орхисон байлаа.

Бутат хөндлөн гүвээ нуруу дамнан бор толгод шар хөндийгөөр хөвөрсөн халзан замд гарсан нэг гал жингийн цуваа гурав дахь буудлаа буугаад байтал ийм нэгэн явдал болжээ. Хөтөч Гэпил өглөө тэмээ мал, ачаа сэлтээ болгоож явснаа “Ээ хайрхан минь” хэмээн нэг дуу тэнгэрт , нэг дуу газарт хадаан төдөлгүй майхны амаар нүд нь орой дээрээ гарчихсан “Өнөө гайхал чинь бас хүрээд ирчхэж” гэснээ “Ямар гай дагаад байна аа та минь” гээд эргэжээ. Чингэхэд нь Дандий, Дэмбээ хоёр гайхан босож гарвал, Гэпил ачаа бараа руугаа сэмээрхэн нударгаа далбагануулан заагаад үг хэлэхгүй цаашаа харайх нь тэр. Мань хоёр түүний заасан зүг рүү нь хартал, Гэпил тээр тэнд цэрвэн зогсоод “Цаад... өнөө гурав дахь тэмээний дээр...” гээд бас л хэдэн алхам чанагшлан зогсжээ.

Хоёр жинчин Гэпилийн зааснаар шорыг нь унагаж мулталсан ачаан дээр очвол, үнэхээр нэг урт хорхой мушгиран хэвтээстэй, тэдний бараанаар толгойгоо цогнойлгон хэлээ гялалзуулж байлаа.

Чингэхэд нь хэзээний гүжир, гүндүүгүй Дэмбээгийн дүрсгүй зан хөдөлж, мөнөөхөн урт амьтныг шилэн дээрээс нь чимхэж, Гэпил рүү гүйх агаад, цаадах нь бут дэрсэн дундуур таварсан тэмээ шиг дэнтэй дунтай харайн холдоод, “Чамайг наашаа ахиад дөхдөг юм бол данхар толгойгий чинь хагалаад өгч дөнгөнө шүү, шидэл минь” гэснээ газраас барьцтай аргагүй чулуу шүүрэн авч, нэг гараараа ум хумгуй шороо цацан “Чи наадхаа хаяна уу, үгүй юү” гэж хашхирсаар байлаа. Гэпил урт хорхойн бараа харж чаддаггүй, айж эмээдэг ажээ. Дэмбээ нөхрөө айлган ойрдоо инээгээгүйгээрээ инээж бах таваа ханган зогстол Дандий бүлтэн нүдээ аяганаас нь бүлт үсэрмээр бүлтгэнүүлэн сандарч “Хөөе дамшиг минь, наадхаа хараач“ гэв. Дэмбээ гартаа муригнах урт амьтнаа ажвал гэдсэн бие нь улаан нялга, хавирга нь гэрэлтэн харагдах шиг болоход нуруу нь хүйт оргиж үс нь өрвийх нь тэр. Тэр “Муугаа үзэх хүнд могой хөлөө үзүүлдэг юм” гэсэн үг дуулснаа санаж бие сэтгэл нь дорхноо донсолжээ. Тэгээд “Надад хавирга нь харагдав уу, хөл нь харагдав уу“ хэмээн сэжиглэн ширвээтэж өнөөх амьтнаа тавих байх газраа олж ядан байтал Дандий “Үгүй хө, ингэтлээ мөлхөх гэж...хавирга нь хэрзийж байх шив ээ. Газар тавиач, зовсон амьтны үйлийг нь үзэж байх” гэж сандран өгүүлэхэд Дэмбээ сая гартахаа газар тавибал өнөөх нь нөгөө л хэвтэж байсан ачаа руугаа хөдөлж цөхөн мөлхжээ. Тэгэхэд нь Дандий “Базарваань хум пад... хүйтэн цустай амьтныг хөөрхий ингэж болдог юм болов уу. Наадах чинь хөө зүдэж яваа амьтан байна даа” гэв. Дэмбээ гэмшсэн ч юм шиг бас сэжиг сүжгийн манан сэтгэлдээ хөшилдүүлэн алмайрч байтал Дандий дахиад “Энэ ер нь нэг жиг ургалаа шүү. Гурван шөнө нэг тэн дээр ирж хонодог. ...нэг жиг байна даа хө” гэснээ бүлтэн нүдээ дүрлэгнүүлэн бөхийж “Арай бид зулзагыг нь тээж яваа юм биш байгаа даа, аль чи нааш ир, үүнийг тайлж үзье” гэжээ. Хоёул шалбалзан баглаатай ачаагаа задлан үзвэл үнэхээр нэг адасганы завсар сурны өөдөс шиг гурван бор юм үрчилзэн хөрвөж байлаа. Мань хоёр адасгатай нь урт хорхойдоо дөхүүлэн тавибал цаадах нь элэг гэдсээ нялга болсноо ч үл анзааран тэмүүлэн очиж мушгиран эвхэрчээ. Дандий хөлстэй духаа ханцуйгаараа шудран арчаад “Ваа зайлуул... үрт амьтан гэдэг...” гэж уулга алдаад “Дэмбээ минь чи л наадхаа аваад мордохоом...нутгийн чулуу төөрүүлж болохгүй...Оорцог хайрханы амьтан байлгүй...тэр аяараа лус ч байгаа юм бил үү? Үхтэл үр гэж энэ дээ...ийм нүдэнд зэвүүн амьтнаас, тийм хүч тэнхээ, зөөлөн сэтгэл гарна гэдэг...хүнд ярихад нь үнэмшимгүй юм...явж үз! Бидэнд хараал хорлол цацах юм бил үү. Хэлэх ч юм биш” гэж адган өгүүлэв. Дэмбээгийн сэтгэлд нэгэн зуур “Юун ч сүржин юм. Энд нь орхичихно биз” гэж бодсоноо, өөртөө дэм эрэх санаатай Гэпил рүү харвал цаадах нь тээр тэнд овойж товойгоод сууж байлаа. Чингэхэд нь эгдүүцэн түүн рүү хэд хялалзаад өнөө урт амьтан руугаа харвал тэр өөдсийн чинээ үрээ өмөөрч хамгаалах аятай нүдээ гялалзуулан, хэлээ булталзуулан, ууртай эвхэрч байлаа. Дандий түүнийг нь ухаарсан янзтай толгойгоо бөнжигнүүлэн сэгсэрч “Түргэлж үз хөл хөнгөнөөр нь миний хар атаар яв” гээд хот орон газар сольж өмсөх дээл хувцас хийсэн хурганы уутаа суллан өнөө урт хорхойгоо зулзагатай нь хийх гэж Дэмбээг нудран ханджээ. Тэгээд л Дэмбээ уул мэт хар ат унаалан замд гарч зорьсноо бүтээгээд буцаж байгаа нь энэ ажээ. Дэмбээ атан тэмээнийхээ зөөлөн явдалд бүүвэйлэгдэн юундаа ч яльгүй юманд зарагдлаа хэмээн гоморхож явав гэж, харин ч үрт хүний үйл бүтээсэн хүний цатгалан халуун царай гэрэлтүүлэн явлаа.  /С.Дашдооров/

1.  Дараах хэлц үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг сонгоорой.

1.  Элэг барьж

a.  Морь малын ялгуун гавшгай

2.  Бах таваа ханган

b.  Яаруу сандруу

2.  Ум хумгүй

c.   Бусдын мууд сэтгэл ханах

3.  Нүд нь орой дээрээгарчихсан

d.  Ихэд сандрах, айн балмагдах

4.  Хөл хөнгөн

e.  Бусдыг басамжлан дээрэлхэх

 

A.  1c2e3b4a5d

B. 1c2a3b4d5e

C. 1e2c3b4d5a

 

 

D.  1a2b3c4d5e

E. 1e2c3a4d5b

 

 

           

 

2.      “Дэмбээгийн чээжинд нэг их өгөөмөр өрөвч сэтгэл шуудайд хийсэн  унгас  шиг цэндийж байх шиг санагдана.” -өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.  A. Сагаг B. Саваг                C. Ноос D. Ноолуур          E. Хөөвөр

3.  Дэмбээ нэг л их ёс төртэй үйл бүтээсэн мэт тээхийн зогссоны учир юу вэ?

A. Үрт хүний үйл бүтээсэн учраас B. Нутгийн дээс алхсан учраас C. Жингийн даамал Дандийн захиасыг биелүүлсэн учраас

D. Дандий, Гэпил хоёрт бухимдаж хорссон сэтгэлээ тайлсан учраас E. Гэпилийн айдсыг холдуулсан учраас

4.  Эхийн гол санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг олоорой.

A. Оорцог хайрханы амьтан байлгүй. B. Ваа зайлуул...үрт амьтан гэдэг... C. Үхтэл үр гэж энэ дээ...

D. Тэр аяараа лус ч байгаа юм бил үү? E. Нутгийн чулуу төөрүүлж болохгүй.

5.  “Гэпил урт хорхойн бараа харж чаддаггүй, айж эмээдэг ажээ” гэсэн өгүүлбэрийн санаанд үл тохирох хэсгийг олоорой.

A.      Гэпил ачаа бараа руугаа сэмээрхэн нударгаа далбагануулан заагаад үг хэлэхгүй цаашаа харайх нь тэр.

B.      Гэпил тээр тэнд цэрвэн зогсоод “Цаад... өнөө гурав дахь тэмээний дээр ...” гээд бас л хэдэн алхам чанагшлан зогсжээ.

C.     ...цаадах нь бут дэрсэн дундуур таварсан тэмээ шиг дэнтэй дунтай харайн холдоод...

D.     “Муугаа үзэх хүнд могой хөлөө үзүүлдэг юм” гэсэн үг дуулснаа санаж бие сэтгэл нь дорхноо донсолжээ.

E.      ...өөртөө дэм эрэх санаатай Гэпил рүү харвал цаадах нь тээр тэнд овойж товойгоод сууж байлаа.

6.  Могойг нутагт нь буцаах болсны учир нь зохиолын аль хэсэгтэй холбоотой вэ?

A. Гэпил урт хорхойн бараа харж чаддаггүй, айж эмээдэг ажээ. B. Муугаа үзэх хүнд могой хөлөө үзүүлдэг юм.

C. Дэмбээ гэмшсэн ч юм шиг бас сэжиг сүжгийн манан сэтгэлдээ хөшилдүүлэн алмайрч байтал...

D. ...нутгийн чулуу төөрүүлж болохгүй... E. ...цаадах нь элэг гэдсээ нялга болсноо ч үл анзааран тэмүүлэн очиж мушгиран эвхэрчээ.

7.  “Тэгээд л Дэмбээ уул мэт хар ат унаалан замд гарч зорьсноо бүтээгээд буцаж байгаа нь энэ ажээ” – өгүүлбэрийн                                                    дүрслэх ур маягийг тодорхойлоорой.

A. Хар атыг уултэй зүйрлэн ихэсгэсэн. B. Хар атыг уул хэмээн ихэсгэн дүрсэлсэн. C. Хар атыг уулаар төлөөлүүлсөн.

D. Хар атыг уул хэмээн тойруулсан.  E. Хар атыг уултай адилтган ихэсгэсэн.

8.  Эхэд дэвшүүлсэн асуудал буюу сэдэв нь юу вэ?

A. Могойн тухай B. Эх амьтны тухай C. Жинчдийн тухай D. Лусын амьтны тухай E. Жин тээхэд тохиолддог явдлын тухай

9.  Тухайн үйл явдалд дургүйцсэн өнгө аяс бүхий хэсгийг олоорой.

A. Тэр аяараа лус ч байгаа юм бил үү? B. Лав ямар нэгэн шившлэг үг хэлдэг байх. C. Өнөө гайхал чинь бас хүрээд ирчхэж.

D. Юун ч сүржин юм. E. Ямар гай дагаад байна аа, та минь.

10. Үгсийн утгыг ажиглаад бүгд могойн үйл хөдлөлтэй хэсгийг олоорой.

A. Мурилзах, мушгиран, муригнах, мөлхөх, үрчилзэн хөрвөх, гулалзтал  B. Мурилзах, мушгиран,  муригнах, сөглөн, үрчилзэн хөрвөх, эвхрэх  C. Мурилзах, мушгиран,  муригнах, мөлхөх, сөөсийсөн, эвхрэх D. Мурилзах, мушгиран,  муригнах, мөлхөх, үрчилзэн хөрвөх, эвхрэх E. Мурилзах, тээхийн зогсох, муригнах, мөлхөх, үрчилзэн хөрвөх, эвхрэх

ХОЁРДУГААР ХЭСЭГ                [30 оноо]

  Санамж: Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй.

                 Эдгээр  даалгаврын  хариултыг  хариултын  хуудсанд  тэмдэглэхгүй  тул  шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй.

          Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

2.1 Дараах эхийн хэсгийг  уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үг олоод, засаж бичээрэй. Алдаатай нэг үг олбол 0,5 оноо, зөв болгон засвал  0,5 оноо.        [5 оноо]

... Шавьдаа мамба дацангын хамбын олбогоо шилжүүлчихээд Ерлөгийн ууландаа гарч хөдөөлье байз. Дөчин жил хэнд ч ам  нээгээгүй хадгалсан “Алтан жүн жор”-ынхоо нууцыг шавьдаа тайлсан маань онолоо. Баргийн маарамба дийлхээргүй энэхүү ганц тангийнхаа жорыг улаан буйландаа зуусаар ертөнцөөс хальвал нүгэл шүү дээ.  Одоо энэ хүүгийн мөч богинодно уу гэхээс бурхнаас хайралсан ухаанаар бол маниас ч илүү.

Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.2 Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно.                                                                                         [5 оноо]

                                            

  2.3 Дараах өгөгдлийг үргэлжлүүлэн эх зохион бичнэ үү.

Бичихдээ эхийн сэдэв, агуулга, бүтэц, хэв шинж, найруулга зүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл, уран дүрслэлээр баяжуулахыг зөвлөж байна.

Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/ [20 оноо]

       “Хэвийн сайхан байсан ямар ч зүйлд бидний гар хүрэхэд л сүйрч сүйддэг тул хүмүүс аймшигт халдварыг тээж явдаг хэмээн үзэж болох нь ээ...”

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com