Tuesday, 2024-03-19, 7:17 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 610
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар 6

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ  “А” ХУВИЛБАР

Гүйцэтгэх хугацаа-100 минут                                                                                        Нийт оноо 50

Аймаг/дүүрэг.........................сум/сургууль......................

Анги/бүлэг............................ овог.......................нэр.................

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ      [20 оноо]    

1.1 Санамж: Хугацаа: 30 минут

           Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай. 

           Хариултын олон хувилбараас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай.   Зөв хариулт бүр 2 оноотой.

Эвэр

Алтайн хүрэн цохионы нөмөрт хавсаргатай өдөр эхээс мэндэлсэн янгирын бор ишиг наран наашлах тутам хөрвөжин торниж, шөрмөс чангаран туурай хатахын хирээр толгой дээр нь хоёр газар товойж, арьс загатнах болов. Ишиг эхлээд яах гэж загатнаж байгааг үл мэдэн хаданд  хааяа  үрчхээд  л  ээвэр  газар  тагшин  тоглож  сүрэг  даган  тачигнаж  явах  бөлгөө. Удахгүй арьс загатнахаа болиод өвдөж эхлэв. Өвдөх нь өвчин биш зүгээр л нэг хүлээлт ч биш албан тушаал дэвших гэж байгаа хүнд дээд газрын шийд ирж өгөхгүй удах мэт аятайхан шаналгаа байлаа. Тэг тэгсээр товойсон газар нь үс халцарч арьс нимгэрсээр хоёр хөөрхөн эвэр цухуйв. Энэ үеэс л ишиг тэх болох гэж байгааг там түм гадарлан урт сүрлэг эвэртэй болохын дон тусчээ. Тэрээр цохионы орой дахь тогтоол уснаас уух бүрийдээ тугалмай нь бяджаагүй бяцхан эврээ харан харан чамлаж, тэр л өдрийнхөө талыг сэтгэл гунин өнгөрөөх болжээ.

Шүдлэн насанд эвэр нь овоо хэвээ олж дугуйран, хэдэн сайхан эржгэртэй болоод үзүүр нь шовхорч ирэв. Аргил тэхийн долоон төө эвэр, эцэг тэхийн таван төө эвэр гадаад анчны ганзага мялааж Берлин, Парис одсон болохоор   эдүгээ бор халиун сүрэгтээ эхний дөрөвт орох болжээ.  Энэ нь хэдийгээр шүдлэн ямаанд багадахааргүй байр суурь боловч сүрэг тэргүүлэх хүсэлд эрт донтсон залуу янгирт шившигтэй санагдана. Нэгэн өдөр янгирын сүрэг байрлал солих болж хавцлын ирмэг нарийн жимээр бэдрэв. Янгирын хуулиар бол ганц ганцаар цувран явах ёстой боловч эх янгир бор шүдлэнг туурай гүйцэд хатаагүй юм хэмээн хамгийн хавцал талаас нь түшиж явлаа. Удаан ургаж байгаа эвэр, ургаж ядсан цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдаж явсан залуу янгирын цус дээшээ огшин эврийн үзүүрт халуу оргин чинэрээд ирэв. Хадан хана руу хадарч орхивол яс тугалмай янгинан тархи дүйрээд уурандаа эргэж эхийн бөөр лүү  сэжив . Санаандгүй явсан эх  янгир ганц тэрсхийгээд хавцлын харанхуй руу пижигнэн одоход залуу янгир айсан ч үгүй, ичсэн ч үгүй, гэмшсэн ч үгүй гагцхүү яах гэж тэр хөгшин зөнөг цувж явалгүй зэрэгцэн  чихэлдээд байсанд л баахан гайхаж, зай чөлөөтэй болсонд баярлах бөлгөө Эхээ ольсон эврийн үзүүрт арьс үс шалбарч, дусал  цус  наалдаад байвч залуу янгирт анхаарч мэдэх зав байсангүй.

Харин хожим нь тогтоол уснаас уухдаа тольдон харахад тэр талын эвэр арай дотогшоо дугуйраад байгаа нь ажиглагдах болжээ. Хоёр өөр эвэртэй байх нь сүргийн тэргүүний сүр хүчинд сайнгүй ч гэсэн урт л ургаж байвал  учиртай   гэж  тэр  бодно.

Хоёр жил өнгөрлөө. Дахиад хоёр тэх ногоон мөнгөний золиосонд одож, бор халиун сүргийн тэргүүнтэн болоход ганц хуруу дутав. Гэвч түүнд тэргүүн болохын хүслэнгээс өөр нэг бодох юм бий боллоо. Юу гэвэл нөгөө дотогшоо дугуйрсан эврийн үзүүр явсаар чамархайд тулжээ. Яагаад тэгснийг тэрбээр яаж ч бодоод эс ухаарна. Эвэр хэдхэн сарын дотор араасаа хонхойлгон дарж өвтгөх болов. Тэгснээ арьс цоороод цус шүүс гоожиж ялаа батгана салахаа болилоо.

Залуу янгир дэндүү хурдан ургаж байгаа эвэр хайр найргүй довтолгох цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдавч эвэр хэдүйнээ маханд шигдэн оржээ. Бусдын эвэр толгой тойрон ургаж эсвэл дээшээ сэрийж байхад миний эвэр яагаад ? хэмээн тэрбээр шаналан бодовч хариу үл олдоно.  Эвэр  ургасаар  ясаа  цоолов.  Тэсгэлгүй  өвдөхийн  манан  дотор  "яагаад"  гэсэн асуултын хариу төөрсөн янзага шиг сүүтийвч бие нь үл баригдана. Эвэр тархиндаа тулжээ. Тархины бор хальс цоорох хоромд л "Миний эвэр буруу ургажээ" гэсэн там тумхан ухаарал янгирын толгойд нэг орж ирээд үүрд замхарсан нь шувуу суунгуут үргэн нисэхийн адил бөлгөө.                                                                                                                      / Ж.Лхагва /

1.  Дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгуулсан хэсгийн дугаарыг олоорой.

1.  Хавсарга

a)  Нарны илч тусгал сайтай, нөмөр газар

2.  Ээвэр

b)  Амьтны эврийн доторх яс

3.  Цохио

c)  Хуурай хүйтэн салхи

4.  Тугалмай нь

d)  Онцгойдуу тогтсон өндөр хад

5.  Чамархай

e)  Духны хоёр хажуу тал

       A.  1a3c2d4e5b B. 1c2a3b4e5d C. 1c2a3d4b5e  D.  1a2b3c4d5e       E. 1d2c3a4e5b

2.  “Гэвч түүнд тэргүүн болохын хүслэнгээс өөр нэг бодох юм бий боллоо” гэжээ. Үүний шалтгаан юу вэ?

A.Толгой дээр нь хоёр газар товойж, арьс нь загатнах болов. B.Эхээ ольсон эврийн үзүүрт арьс үс шалбарч, дусал цус наалдаад байв.

C.  Хоёр өөр эвэртэй байх нь сүргийн тэргүүний сүр хүчинд сайнгүй.D.  Дотогшоо дугуйрсан эврийн үзүүр явсаар чамархайд тулжээ.

E.  Тархины бор хальс цооров.

3.  Ишигний хурдхан сүргийн тэргүүн болох сон гэх хүслийг батлах баримт нь аль вэ?

A.  Удаан ургаж байгаа эвэр, ургаж ядсан цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдаж явав.

B.  Эх  янгир  бор  шүдлэнг  туурай  гүйцэд  хатаагүй  юм  хэмээн  хамгийн  хавцал талаас нь түшиж явлаа.

C.  Залуу янгир  дэндүү  хурдан  ургаж  байгаа эвэр  хайр найргүй довтолгох цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдав.

D.  ...Тэр хөгшин зөнөг цувж явалгүй зэрэгцэн чихэлдээд байсанд л баахан гайхаж, зай чөлөөтэй болсонд баярлах бөлгөө.    E.Бусдын эвэр толгой тойрон ургаж эсвэл дээшээ сэрийж байхад миний эвэр яагаад? хэмээн тэрбээр шаналан бодовч хариу үл олдоно.

4.  Сүргийн манлайлагч болоход ганц хуруу дутсан баримт нь аль вэ?

A.  Аргил тэхийн долоон төө, эцэг тэхийн таван төө эвэр гадаад анчны ганзага мялаасан. B.  Сүрэгтээ эхний дөрөвт орсноос хойш хоёр тэх ногоон мөнгөний золионд явсан. C.  Шүдлэн насанд  эвэр нь хэдэн сайхан эржгэртэй болоод үззүр нь шовхорч эхлэв. D.  Санаандгүй явсан эх янгир ганц тэрсхийгээд хавцлын уруу пижигнэн одсон E.  Эвэр нь тархиндаа тулжээ.

5.  “Бусдын эвэр толгой тойрон ургаж эсвэл дээшээ сэрийж байхад миний эвэр яагаад? хэмээн тэрбээр шаналан бодовч хариу үл олдоно.” гэсэн өгүүлбэрийн санаанд тохирох хэлцийг олоорой.

A.  Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ. B.  Зүрхэнд нь орох C.  Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх

D.  Бодоод бодоод бодын шийр дөрөв  E.  Гэм нь урдаа гэмшил нь хойноо

6.  Буруу ургасан  эврийг юутай адилтгасан бэ?

A.  Буруу үйл

B. Буруу бодол

C. Буруу мөрөөдөл

D. Буруу цаг хугацаа

E. Буруу байр суурь

 

7.  “ ... эх янгир бор шүдлэнг туурай гүйцэд хатаагүй юм хэмээн хамгийн хавцал талаас нь түшиж явлаа” гэсэн өгүүлбэрт онцолсон үгийн   дүрслэх ур маягийг олоорой.

A. Төлөөлөл       B. Адилтгал      C. Тойруулал       D. Зүйрлэл     E. Ёгтлол

8.  Эхэд ямар асуудлыг дэвшүүлэн тавьсан байна вэ?

   A. Буруу ургасан эвэрний тухай B.Эхийн хайр халамжны тухай C. Алтайн хөх цохионы тухай D. Янгирын сүргийн тухай   E. Шунал хүслийн тухай

9.  Дээрх өгүүллэгийн утга санаанд тохирох хэлцийг олоорой.

A.  Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө.  B.  Өрөвдөхөд өр өшиглөнө.   C.  Шунал ихэдвэл шулам болно. D.  Тусыг усаар, ачийг бачаар  E.  Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ.

10.  Холбоо үгсийн утгыг ажиглаад эвэр ургасан явцын зөв дарааллыг олоорой.

A. Чамархайд тулах, манахд шигдэх, ясаа цоолох, арьс цоолох, тархинд тулах B.Тархинд тулах, ясаа цоолох, яамархайд тулах, маханд шигдэх, арьс цоолох C.  Ясаа цоолох, чамархайд тулах, тархинд тулах, манахд шигдэх, арьс цоолох D.  Чамархайд тусах, арьс цоолох, маханд шигдэх, яс цоолох, тархинд тулах E.   Маханд шигдэх, арьс цоолох, чамархайд тулах, яс цоолох, тархинд тулах

ХОЁРДУГААР ХЭСЭГ    [30 оноо]  

Санамж: Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй.

              Даалгавруудын хариултыг хариултын хуудсанд тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй.

              Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

2.1 Дараах эхийн хэсгийг  уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үгийг олвол 0,5 оноо, зөв болгон засвал 0,5 оноо.     [5 оноо]

Гэдсийг нь хагаллаа Гэзгийг нь таслалаа гэдэг доог хэлц Эрт цагт нэгэн эрэлчин өөр хошууны үл таних айлд үдэш иржээ. Гэрийн эзэн морийг нь аргамжхаар одож, гэргий нь хоноцдоо дал дөрвөн өндөр, бор богтос тэргүүт бүхэл мах чанаж өгчээ. Тарган маханд тааруу, ёс жаягт бүр ч маруу хоноц маань хальсийг нь хуулж тависан нэгэн богтос аваад залаанаас нь огтолтол тэр айлын ихэр хоёр жаал:

- Тэр ахыг хараач!  Тэргүүнийг нь огтоллоо гэж дооголжээ.

Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.2 Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0

оноотой болно. [5 оноо]                                                     

                                         

2.3 Дараах сэдвээр эх зохион бичихдээ бүтэц, хэв  шинж,  сэдэв,  агуулгын  харьцаа болон найруулга зүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай. Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй.   /Үгийн тоо 150-180/          [20 оноо]

Сайн санааны үзүүрт тос

.............................................................................................................................................................

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com