Saturday, 2024-04-27, 6:57 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 611
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар 5

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ“А” ХУВИЛБАР

Гүйцэтгэх хугацаа-100 минут                                                                                       Нийт оноо 50

Аймаг/дүүрэг..... сум/сургууль ........

Анги/бүлэг....... овог................................. нэр.......................................                  

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ                                                            [20 оноо]         

1.1 Санамж: Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай.

Хариултын  олон  хувилбараас  зөвхөн  нэгийг  сонгож,  хариултын  хуудсан  дээр зааврын дагуу будаарай.  Зөв хариулт бүр 2 оноотой.

Ингэн нулимс

Усан бар жилийн зун нь гэлцдэг юм. Дулам гуайнх, манайхан гурван гэрээрээ Сайн-Усны баруухан хойно байсан юм даг. Малаа услах гээд манайхан голдуу нар битүү эртэлнэ. Харин хөл хүндтэй Эрдэнэ-Зул эгч бид хоёр аргал түүж, ботго, тугал эргүүлэх ажилтай үлдэнэ. Аргал түүхийгээ адуунд явна гэж ярьдаг сан. Адуунд явах болоход тэдний хайдаг ингэ Эрдэнэ-Зул эгчийг заавал дагана.

Ботгоо эндэж осолдсоноос хойш ганцхан хүний аясаар гаршиж саалгадаг байсных юм уу, гаравч оровч үүдэн хавьцаа эргэлдэж намуухан гунганан чимээ өгнө. Харахад тэмээ болохоос биш, ханан ширээ бөхнийхөө доор утаагүй шатсан галт уул, хайлган нулимсандаа зогдроо нэвтэлсэн уяхан ятга байсан юм. Ижил сүрэг нь зэрэглээ гишгэлэн алслахад саахалтын газар аргамжаатай юм шиг эргэцэж, саамшсан дэлэнгээ чинэрүүлэн тэшиж алдан ирэхдээ Эрдэнэ-Зул эгчийн цэнхэр алчуурыг нэгэнтээ үнэрлэн уужирч хөл хойш талибуун өег цатгалан хивсээр шаагитал ивлэнэ. Өөр хүнд бол ганц үнэрлээд тас тийрч самсаа нь сарталзан холдоно.

Эрдэнэ-Зул эгчийг нэг удаа эзгүйд манай ээж цэнхэр алчуурыг нь зангидаж, саах гэж гараад орж ирэхдээ “Хөөрхий дөө, алчуур үнэрлээд яг л хүн шиг санаа алдаж, дутуу зуурам ивлэсэн боллоо. Үйлийн хорвоод хагацал амсахын эрхээр үйгүйг бийд бодож сэтгэлээ хуурах гэдэг малд ч гэлээ ямар хэцүү юм бэ” гэж билээ. Горьдлого үл тасрах ингэний нулимстай нүдээр хэрэв харах юм бол Эрдэнэ-Зул эгч эргүүлэг уяандаа тогтож ядан тэмүүлэх энхэр цагаан ботго ч болж харагддаг ч юм бил үү, хэн мэднэ

Аргал түүж явахдаа заримдаа миний зүггүй зан хөдөлж Эрдэнэ-Зул эгчийг элдвээр шоглох маяг үзүүлнэ. Хайдаг ингэ амандаа өвс зуулттай хэвээр тэшин тэшин ирэхдээ нүд нь алаглан эргэлдэж,  шүд  нь  орсон  буур  адил  хангинан  чээж  хүржгэнүүлнэ.  Намайг  холдохоор  санаа амарсан янзтай тэрүүхэндээ идээшилнэ. Тэгж харамлахыг үзэх гэж би өдөрт хэчнээн ч удаа үйлийг нь үздэг байсан юм бэ дээ. Зоргоор бага насны эрхийн халуундаа шатаж, зовлонгоор тоглож болдоггүйг чихэр гэж эндүүрсэн давс даанч олон жил амтагдсан даа. Шүтэлцээ үл тасрах чандмань мэт бие биедээ холбоотой ийнхүү гурван амьтан Сайн-Усны дэнж дээр тогоруу шиг өнжинө. Би алаг цахиур түүж, энгэр задгай цамцандаа салхи татуулан эрээн бутны эрвээхийтэй хөөцөлдөж, эрвээхий бус нар атгаж хоцорсондоо элгээ хөштөл инээнэ. Эгч, араг дүүрэн мөнгөн баавар шиг аргал түүж гунигийн хөнгөн манантай тогтуухан алаг нүдээрээ хааяа нэгхэн инээмсэглэн,

“Оонын хоёр эврийг

Ороож барьж болдоггүй ээ хө

Орчлон хорвоогийн жамаар

Ор л үгүй тойрч болдоггүй ээ хө...” хэмээн дуулж надаас нууцхан санаа алдана. Хэзээ ч билээ энэ дууг Дэндэв гуайн найран дээр бас Дамбий хувилгаан гэгч, ялимгүй халамцуухан дуулж байсныг үзээд тойрч болдоггүй, дайрч гардаг хорвоогийн жам гэж юу болохыг ухаарч ядан зогсож билээ.

Нэг орой саахны хурга зөрүүлчхээд иртэл Дулам гуайн үүднээс ер үзээгүй сонин хачин чийчаан оройн наранд гял цал ойлгон хөдөлж дэргэдүүр эргэлээ. Арын суудлын цонхоор Эрдэнэ- Зул эгчийн нүүр цухасхан үзэгдэж, хоолой нь зангиран нэг юм хэлэх шиг болоод нар салхинд онгошсон эгчийн танил содон үнэртэй цэнхэр алчуур утаа тоосон дундаас мөрөн дээр тунаран үлдлээ.

Би яах ч ухаанаа олохгүй, манайхан ч газар хөдөлж орох оронгүй болсон мэт балмагдан бүгд гаднаа. Саамшсан дэлэн хөх нь сарвайж сүүн гуя хасаа даган өөрийн эрхгүй асгарсан хайдаг ингэ л харин алтан хумс,  дөрвөн тавхайгаа халтал хойноос нь бөн бөн тэшиж нэг үзэж, хошлонгоосоо зууран сөхөрч үлдсэн Дулам гуайд хоргодоо юм уу эргэж нэгэн тэшиж... тэр оройн үндэс бүхэн нялхарч билээ...

Хувилгаан Дамбийг үр үндсээр нь устгасан гэх тэр нэгэн цаг, ар хөндлөн булаг Сайн-Усны хөндийн цахилдаг бүхэн цэнхэр алчуур алдуурсан мэт цоморлигоо дэлгэн аргадсан ч ангирын халиун дэгдээхий усандаа дэлхэн буух дэлгэр зуныг хугаслан хайдаг ингэ зовсон сүүгээ татаж, амарлингуй тунгалаг нүдэндээ уй татсан уярлын халуун нулимстай зэрэглээ сэмэртэл буйлсаар Хөх-Усны ширээг хотойтол хэчнээн удаа ч бөн бөн тэшлээ дээ.

Оонын хоёр эврийг ороож барьж хэрэв болдог сон бол амьдын жаргалыг амсах байсан юм

биш байгаа Эрдэнэ-Зул эгч минь, орчлон хорвоогийн жамыг гажиж хэрэв болдог сон бол ангир уургаа залгилах байсан юм биш байгаа, энхэр цагаан ботго минь. / А.Шартолгой /

1.  Дараах хэлц үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг сонгоорой.

1.      Хөл хүндтэй

a.  Сэтгэл тавгүйдэх

2.      Санаа амарсан

b.  Ихэд зовоох

3.  Үйлийг нь үздэг

c.   Тайвшрах

4.  Элгээ хөштөл

d.  Маш их инээх

5.  Санаа алдаж

e.  Жирэмсэн

 

A.  1c2e3b4a5d

B. 1c2a3b4d5e

C. 1e2c3b4d5a

 

 

D.  1a2b3c4d5e

E. 1e2c3a4d5b

 

 

           

2.      “Эрдэнэ-Зул эгчийн цэнхэр алчуурыг нэгэнтээ үнэрлэн уужирч хөл хойш талибуун өег цатгалан хивсээр шаагитал  ивлэнэ.  ” -өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.

A. Хүн, амьтны хөх дэлэнд сүү ихээр хуралдах  B. Хүн, амьтны сүү саамшин хөхөндөө бууж ирэх C. Хүн, мал, амьтны дэлэн хөхийг шувтарч сүү гаргах D. Хүн, амьтны үр зулзага эхийнхээ хөхийг шимэн сорох  E. Сүү гарахаа болих

3.  “Оонын хоёр эврийг   Ороож барьж болдоггүй ээ хө

Орчлон хорвоогийн жамаар  Ор л үгүй тойрч болдоггүй ээ хө...” хэмээн Эрдэнэ-Зул дуулчхаад нууцхан санаа алдсаны учир юу вэ?

A. Аргал түүх нь гунигтай ажил учраас  B. Эр нөхрөө алдсан учраас  C. Хайдаг ингээ өрөвдсөн болохоор

D. Дууны утга нь санаа алдахад хүргэсэн  E. Өөрийг нь хөл хүндтэй байхад орхиод явсан нөхөртөө гомдоод                    4.  Эхэд дэвшүүлсэн асуудал буюу сэдэв нь юу вэ?

     A. Хагацлын тухай  B. Хайдаг ингэний тухай C. Хэлмэгдүүлэлтийн тухай D. Эрдэнэ-Зул эгчийн тухай E. Хүн ба амьтны холбоо

5.  Эхийн гол санааг зөв тодорхойлсон хэсгийг олоорой. A. Ботгоо алдсан ингэний зовлон барагдахгүй.  B. Хэлмэгдүүлэлтийн хор уршиг их  C. Тойрч болдоггүй, дайрч гардаг хорвоогийн жам бол хагацал юм.  D. Эрдэнэ-Зул эгч сэтгэлийн хаттай хүн.

E. Хүн ба амьтны холбоог үгээр илэрхийлэхийн аргагүй.

6.  Хайдаг  ингэ  Эрдэнэ-Зулыг  харамлахдаа  ямар  ямар  үйлдэл  хийдгийг  эргэцүүлээд  зөв дугаартай хэсгийг сонгоно уу.

1.  Адуунд явах болоход тэдний хайдаг ингэ Эрдэнэ-Зул эгчийг заавал дагана.

2.  Хайдаг ингэ амандаа өвс зуулттай хэвээр тэшин тэшин ирдэг.

3.  Эрдэнэ-Зул эгчийн цэнхэр алчуурыг нэгэнтээ үнэрлэн уужирч хөл хойш талибуун өег цатгалан хивсээр шаагитал ивлэнэ.

4.  Нүд нь алаглан эргэлдэнэ.

5.  Хайдаг ингэ зовсон сүүгээ татсан.

6.  Шүд нь орсон буур адил хангинана.

7.  Чээж хүржгэнүүлнэ.

8.  Зэрэглээ сэмэртэл буйлсан.

A.  2, 4, 6, 7     B. 1, 2, 4, 6      C. 2, 3, 6, 8      D. 3, 4, 5, 6     E. 4, 5, 6, 7

7.  Их хэлмэгдүүлэлтэд нөхрөө алдсан гэдгийг нь батлах баримт аль вэ?

A. Оонын хоёр эврийг ороож барьж хэрэв болдог сон бол амьдын жаргалыг амсах байсан юм биш байгаа Эрдэнэ-Зул эгч минь

B. Арын суудлын цонхоор Эрдэнэ-Зул эгчийн нүүр цухасхан үзэгдэж, хоолой нь зангиран нэг юм хэлэх шиг болоод

C.      “Оонын хоёр эврийг

Ороож барьж болдоггүй ээ хө

Орчлон хорвоогийн жамаар

Ор л үгүй тойрч болдоггүй ээ хө...”

D. Хувилгаан Дамбийг үр үндсээр нь устгасан

E. Хэзээ ч билээ энэ дууг Дэндэв гуайн найран дээр бас Дамбий хувилгаан гэгч, ялимгүй халамцуухан дуулж байсан.

8.  “Хөөрхий дөө, алчуур үнэрлээд яг л хүн шиг санаа алдаж, дутуу зуурам ивлэсэн боллоо”

хэсэгт сэтгэлийн ямар өнгө аяс илэрч байна вэ?

A. Өхөөрдсөн B. Энхрийлсэн  C. Дорд үзсэн D. Бахархсан E. Өрөвдсөн

9.  Дүрслэх ур маягийг зөв харгалзуулаарай.

1.  ...ханан ширээ бөхнийхөө доор утаагүй шатсан галт уул

a.  Төлөөлөл

2.  …чихэр гэж эндүүрсэн давс даанч олон жил амтагдсан даа.

b.  Зүйрлэл

3.  …араг дүүрэн мөнгөн баавар шиг аргал түүж

c.   Адилтгал

4.  …цоморлигоо дэлгэн аргадсан

d.  Хүншүүлэл

5.  … зэрэглээ сэмэртэл буйлсаар

e.  Ихэсгэл

 

A.  1c2e3b4a5d

B. 1c2a3b4d5e

C. 1e2c3b4d5a

E.  1a2b3c4d5e

E. 1e2c3a4d5b

 

10. Бүгд хайдаг ингэний санан гансарч, ганцаадсан байдлыг илэрхийлсэн хэсгийг олоорой.

A. Эрдэнэ-Зул  эгчийг  заавал  дагана,  амарлингуй  тунгалаг  нүдэндээ  уй  татсан  уярлын халуун нулимстай, зэрэглээ сэмэртэл буйлсаар, Хөх-Усны ширээг хотойтол бөн бөн тэшсэн.

B. Зовсон сүүгээ татсан, хайдаг ингэ амандаа өвс зуулттай хэвээр тэшин тэшин ирдэг, зэрэглээ сэмэртэл буйлсаар, Хөх-Усны ширээг хотойтол бөн бөн тэшсэн.

C. Намуухан гунганан чимээ өгнө, зовсон сүүгээ татсан, амарлингуй тунгалаг нүдэндээ уй татсан уярлын халуун нулимстай, Хөх-Усны ширээг хотойтол бөн бөн тэшсэн.

D. Зовсон  сүүгээ  татсан,  амарлингуй  тунгалаг  нүдэндээ  уй  татсан  уярлын  халуун нулимстай, зэрэглээ сэмэртэл буйлсаар, Хөх-Усны ширээг хотойтол бөн бөн тэшсэн.

E. Самсаа нь сарталзан холдоно, зовсон сүүгээ татсан, амарлингуй тунгалаг нүдэндээ уй татсан уярлын халуун нулимстай, зэрэглээ сэмэртэл буйлсаар.     

ХОЁРДУГААР ХЭСЭГ                                                                [30 оноо          

Санамж: Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй.

             Эдгээр даалгаврын хариултыг хариултын хуудсанд тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй.

             Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

2.1 Дараах эхийн хэсгийг  уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үг олоод, засаж бичээрэй. Алдаатай нэг үг олбол 0,5 оноо, зөв болгон засвал  0,5 оноо.   [5 оноо]

... Энэ Дөшийн ус эгэл биш шүү. Жаахан уухлаар дуулмаар санагдаад байдаг юм. Орчлонгын ус уух заяа гэдэг энэ дээ. Ховоогоор биш, алтан аягаар л уумаар рашаан. Даанч чи бид хоёрт алтан аяга байхгүй гэснээ,

–Хоёулаа худгийн амитай хүйтэн ус ууж жаахан дуулая л даа гэж надаас гуйна. Цэвэгийн хуурай согтож дуулхыг сонсох сон гэхдээ би ховоотой ус дундаа тавьчихаад айраг ууж байгаа улс шиг хоёр талаас нь ээлжлэн залгилна. / Б.Догмид /

Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.2 Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5, 2-4 алдвал 4, 5-7 алдвал 3, 8-10 алдвал 2, 11-13 алдвал 1, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно.                                                                                    [5 оноо]

                                                                                

 2.3 Дараах өгөгдлийг үргэлжлүүлэн эх зохион бичнэ үү. Бичихдээ эхийн сэдэв, агуулга, бүтэц, хэв шинж, найруулга зүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл, уран дүрслэлээр баяжуулахыг зөвлөж байна. Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/      [20 оноо]

“Орчин  тойронд  маань  эрүүл  хүмүүсийн  хөгжилтэй  царай  ямагт  харагдаж  байгаасай  гэж  би хүсдэг...”

….................................................................................................................................................................

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com