Tuesday, 2024-03-19, 5:27 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 610
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар 2

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ  “Б” ХУВИЛБАР

Гүйцэтгэх хугацаа-100 минут                                                                           Нийт оноо 50

Аймаг/дүүрэг..................................................... сум/сургууль ...........................................

Анги/бүлэг.............................. овог............................................. нэр...................................................

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ                                                                                                       [20 оноо]

  1. Санамж: Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай.

          Хариултын олон хувилбараас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай. 

          Зөв хариулт бүр 2 оноотой.

Арван долоотой байхад

Манайх Цээлд, Бөөдэйнх Улаандэлд зусч байлаа. Цээлийн тойром нуурлачихсанаас хойш тэдний адуу тэмээ усны үнэрээр цуван ирэх болж бид хоёрын уулзаж байхад ганц сайн шалтаг болсон юм.

Бөөдэй ээжтэйгээ хоёулхнаа суудаг болохоор тэмээ малдаа өөрөө  л явна. Хааяа унаагаа юүлүүлэх гэж адуугаа тууж ирэхэд нь би уургынхаа хээрийг барьж мордоод хорь хүрэхгүй адууг нь хураан хөндөлсүүлж явсаар барих морио тэгэхээс тэгж адуунаас нь гарган элдээд сүүл дэрлэн дагах хэвтээ дэмтэй сайхан хээрийнхээ дөрөө зуран эргэх яг л тэр агшинд бөхийн цацаж, сүүлэндээ салхи татуулан зугатаах морины нарийн хоншоороор уургалан эргүүлээд үргэн давхисан адууныхаа хойноос янцгаан тэмүүлэх түүнийг эмнэг уургалсан мэт цухалзуураар нь эрж Бөөдэйг хүлээж зогсоно.

Бөөдэй үсрэн бууж олмоо тавиад, эмээлээ өргөн, мориныхоо нурууг нар харвахаас болгоомжлон салхи оруулж хэсэг сүүдэрлэн зогссоноо хазаараа мулталж инээсээр ирнэ.

Энэ бол миний арван долоон насанд хамгийн жаргалтай мөч байлаа.

Гэвч энэ маань өглөөдөө үзэгдэх хөвчийн манан шиг байжээ.

Чойдогийн хүү  цэргээс иржээ, нутаг усны айлуудаар бууж явна гэсэн сураг уснаас ус дамжин, саахалтын бүсгүйчүүд хонинд явахдаа ч гоёж гоодох болов. Би ч түүнийг үзэхийн хүслэн болж байтал ашгүй нэг ирлээ. Тэрбээр аавынхаа төхөөрч тавьсан бэсрэг хэрэгсэлтэй боржгон эмээл тохож, шанхалж дэллэсэн өндөр шарга морь унажээ. Нэрийг нь Ойдов гэнэ. Хараар гурав эмжсэн саарал даавуу дээл хөөргөн өмсөж бор бүрх малгай сагалдаргалаад шажигнасан чимээтэй хороомон гутал өмссөн нь гоёлын дээд бөгөөд өргөн ханхар мөр, тэгш цагаан шүд, шооч байрын хүрэн нүд нь ер сумандаа л би гэж хэлээд байх шиг санагдана.

Ойдовынх бас Улаандэлд, түүнийг манайхаар буугаад мордсоноос хойш Бөөдэйн адуу тэмээ нууранд ирэхээ больчихов. Нэг өдөр айлын адуунд байсан даагатай гүү авчрах далимаар Улаандэл орж хэргээр орой болгоод Бөөдэйн адууг бэлчээрээс нь хөөн Цээлийн нууранд авчирчихаад маргааш нь Бөөдэйг ирнэ  гэж  нуурын  баруун  овоон  дээр  харуулдан  суутал  Ойдов  хархүү  алаг

морьтой давхиж ирээд хөөгөөд явчихлаа. Тэдний мал удтал нууранд ирээгүй учрыг би сая л нэг гадарлаж чичигнэн инээдэг хөөрхөн Бөөдэйг минь хулгайлан хөөгөөд явчихаж байгаа юм шиг хойноос нь удтал ширтэн зогсохдоо Ойдовын эрдэм чадал, сайн сайханд хязгааргүй атаархаж байгаагаа мэдэв.

Ойдовын энэ сайхан бүхэн цэрэгт алба хаасны л ач гэж өөрөө өөртөө батлаад, насаа нэмж байгаад ч хамаагүй энэ жил л цэрэгт явчихъя гэж хатуу шийдэж билээ. Тэгээд сумын наадам дээр Ойдовыг хаячхаад урт түрүүтэй хороомон гутлаа шажигнуулан дэлж Бөөдэйн хажуугаар харалгүй өнгөрнө дөө гэж бодоход сэтгэлийн тээг сэмрэн, ярс ярс алхлан яваа цэрэг эрчүүдийн жагсаалд орчихсон юм шиг хөгжилтэй сэргэлэн болов оо.  /Жагдалын Лхагва/

  1. Дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.

1.  Эмнэг

a)  Нуур байгаад хатаж ширгэсэн шаварлаг хөрстэйгазар

2.  Саахалт

b)  Догшин, атар, уналгаа эдэлгээнд сургаагүй адгуус

3.  Тойром

c)  Морь уургалахад сургасан морь

4.  Уургын хээр

d)  Морио солих

5.  Унаагаа юүлэх

e)  Ойрхон буусан хоёр айл

 

            A.  1c2e3b4a5d             B. 1c2a3b4d5e  C. 1e2c3b4d5a  D.  1a2b3c4d5e             E. 1b2e3a4c5d 

  1. “Чойдогийн хүү цэргээс иржээ, нутаг усны айлуудаар бууж явна гэсэн сураг уснаас ус дамжин, саахалтын бүсгүйчүүд хонинд явахдаа ч гоёж гоодох болов.” өгүүлбэрийн онцолсон хэсгийг солин найруулбал аль хэсэг нь илүү тохиромжтой вэ?

А. Уулнаас уул дамжин       В. Агаар салхиар дамжин

С. Амнаас ам дамжин         D. Хөвчийн манан дамжин    E. Саахалтаас саахалт дамжин

3.Бөөдэйн адуу тэмээ Цээлийн тойром руу ирдэг гол шалтгаан юу вэ?

А. Би Бөөдэйтэй уулзах гэж адуу тэмээг нь тууж ирдэг  B.Бөөдэй нуур луу адуу тэмээгээ туудаг

  1. Бөөдэйг надтай уулзуулах гэж ээж нь адуу тэмээгээ нуур луу туудаг  D.Усны үнэрээр
  2. Цээлийн нуур Улаан дэлд ойрхон болохоор
  1. Эхэд юуны тухай өгүүлсэн бэ?

А. Цэргий алба  B. Арван долоон нас  C. Аз жаргал    D. Анхны хайр  E. Сумын наадам

  1. Эхийн гол санааг олоорой.

А. Цэргийн албанд эрт явах нь чухал байдаг

  1. Арван долоон нас хамгийн жаргалтай үе байдаг
  2. Анхны хайрын гэмгүй цагаан атаархал
  3. Морины нурууг нар харвахаас болгоомжлох хэрэгтэй
  4. Адуу малаа сайн усалж байх хэрэгтэй
  1.      “... ярс ярс алхлан яваа цэрэг эрчүүдийн жагсаалд орчихсон юм шиг ”

дүрслэх ур маягийн алинд хамаарах вэ?

А. Адилтгал         Б. Ёгтлол        В. Зүйрлэл        Г. Ихэсгэл         Д. Амьдчилал

  1. Өгүүллэгийн хэсгүүдийн зөв дарааллыг олоорой.

А. Бөөдэй Цээлийн тойромд ирсэнгүй, Жаргалтай мөч, Цэрэгт явахаар шийдэв, Чойдогийн хүү цэргээс ирэв

  1. Бөөдэй Цээлийн тойромд ирсэнгүй, Цэрэгт явахаар шийдэв, Жаргалтай мөч, Чойдогийн хүү цэргээс ирэв
  2. Жаргалтай мөч, Бөөдэй Цээлийн тойромд ирсэнгүй, Цэрэгт явахаар шийдэв, Чойдогийн хүү цэргээс ирэв
  3. Жаргалтай мөч, Чойдогийн хүү цэргээс ирэв, Бөөдэй Цээлийн тойромд ирсэнгүй, Цэрэгт явахаар шийдэв
  4. Жаргалтай мөч, Бөөдэй Цээлийн тойромд ирсэнгүй, Чойдогийн хүү цэргээс ирэв, Цэрэгт явахаар шийдэв
  1. “Бор бүрх малгай сагалдраглаж хараар гурав эмжсэн саарал даавуу дээл хөөргөн өмсөж шажигнасан чимээтэй хороомон гутал өмссөн нь гоёлын дээд...” өгүүлбэрт ямар хувиргал хийснийг олоорой.

А. Хураах    B. Дэлгэрүүлэх    C. Салаалах     D. Тонгоргох     E. Дэлгэрүүлэгч гишүүд нэмсэн

  1. “сэтгэлийн тээг сэмрэн” гэсэн холбоо үгтэй ойролцоо утгатай хэлцийг олоорой.

А. Сэтгэл алдан  В. Сэтгэл эмтрэн  С. Сэтгэл сэргэн D. Сэтгэл зовон  D. Сэтгэл сэвтэн

10. “Би” баатар яагаад цэрэгт явахаар шийдсэн бэ?

А.  Арван найман нас хүрсэн  учраас              В. Урт түрүүтэй хороомон гутал өмсөхийн тулд

  1. Сумын наадмаар Ойдовыг хаях            C. Ойдов шиг эрдэм чадалтай, сайн сайхан болохоор
  2. Бөөдэйд гомдсон учраас

ХОЁРДУГААР ХЭСЭГ                                                                                                [30 оноо]

Санамж:  Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй.      

Даалгавруудын хариултыг хариултын хуудсанд тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй.

Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

  1. Дараах эхийн хэсгийг уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үгийг олвол 0,5 оноо, зөв болгон засвал 0,5 оноо. [5 оноо]

Багийн найз

Миний багийн найзыг Сэрдамба гэдэг. Бид хоёр бүр цэцэрлэгт нэг ангид байлаа шүү дээ. Би найзынхаа хөдөлмөрч, шудрага, үнэнч зангаар бахархдаг. Найз минь одоо алдартай тамирчин болсон төдийгүй “Ирвэс” багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Би багийн найзынхаа зөвөлгөөг ажил амьдралдаа хэрэгжүүлхийг хичээж явдаг. Миний найз олон тэмцээнд нударга зөрүүлэн, амжилт байгуулсан бөгөөд алдарын тавцанд гарч, эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан билээ.

Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно. [5 оноо]

                                                               

                                                              

  1. Дараах сэдвээр эх зохион бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулга зүйн шаардлагыг сайтар тооцоолж,
  2. баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай. Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/

Жилийн дөрвөн улирал

…....................................................................................................................................................

....................................................................................................................................................

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com