Thursday, 2024-11-21, 3:11 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 635
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар 19

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ  “В” ХУВИЛБАР   

Гүйцэтгэх хугацаа-100 минут                  Нийт оноо 50

Аймаг/дүүрэг............. сум/сургууль ...............

Анги/бүлэг....... овог.......... нэр..................

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ   [20 оноо]

Санамж: Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай. Хариултын олон хувилбараас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай. Зөв хариулт бүр 2 оноотой.

А хэсэг

[...] Улаан шугамтай муутуу цаасан дээр бичсэн бичгийг нэг ч удаа түгдрэлгүй дуржигнуулан уншиж байгаа Эрдэнийг хараад Итгэлт ихэд гайхав.

- Торгон дээлтэй, нарийхан цагаан хуруутай ноён түшмэл нарын уншдаг бичгийг уранхай дээлтэй, туранхай царайтай хатуу ажилд эвэршиж борлосон гартай цагаачин уншиж байгаа нь Итгэлтэд үлэмж сонин хэрэг байв.

Итгэлт багадаа бичиг заалгах гэж оролдсон боловч сураагүй. Тэгээд одоо малынхаа дансыг хээлтэй малыг дотроо дугуйтай дөрвөлжин хүрээ, сувай малыг дөрвөлжин хүрээ хийх мэтийн тэмдгээр зурж тоолдог юм. Энэ учраас бичигтэй зарц өөрөө хүрээд ирнэ гэдэг бол зүүдлээгүй баяр байлаа. 

Танай хошууныхныг хэцүү гэлцдэг. Гэвч олон мод өндөр намтай, олон хүн сайнтай муутай байдаг, бас тэгээд монгол ах дүү нар байна ядарсан хүнд туслахгүй яах вэ?!  Ер нь шууд манай хаяанд ирээд бууж орхи гэж өрөвдсөн элэгсэг дуугаар хэлэв. Гачигдаж ядарсан хүн итгэхдээ амархан байдаг болохоор Итгэлтийн энэ үгэнд Эрдэнийн сэтгэл баяр найдвараар дүүрэв... 

Б хэсэг

[...] -  Итгэлт минь тэгээд тэр төлөөлөгч нь хэн гэж бодно. Санахаас бөөлжис хүрээд байна. Нөгөө танайд зарагдаж байсан гуйлгачин Эрдэнэ шүү гэж Бадарч “төлөөлөгч”, “гуйлгачин” гэдэг үгийг шүд зуун хэлэв. 

-Эрдэнэ ээ! гээд Итгэлт жолоогоо угзран гэдрэг болов. Итгэлтийн бүх бие сулран, санаж явсан өргөн бодол нь атга элс цацсан юм шиг сарнин алга болж хоёр талын уул хавчин авах шиг боллоо. “Эрдэнэ надтай данс бодно.”, “Одоо яах вэ” гэдэг хоёр бодол жирэлзэн солигдож зогсолтгүй хариу шаардав.

-Тийм ээ. Тэр муу цагаачин, ноёны тамгыг хурааж авсан шүү гэхэд нь Бадарчийн нүд нүүр нь татганан чичирч байлаа. Харцаганд баригдах гээд бутны ёроолд бүлтгэнэж байгаа болжмор шиг болсон биеийнхээ байдлыг мэдмэгц Итгэлт бие сэтгэлээ барьж өвөр түрийгээ ухан гаанс тамхиа гаргаж аваад:

-Эрдэнэ ч чи бид хоёрын дэргэд эрдэм номтой хүн байхгүй юу гэлээ.

-Тэр гуйлгачны эрдэм ч нохой долоож үх дээ гэж Бадарч хэлээд мориноосоо буув...

( Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир” романаас)

  1. Дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.

1. муутуу цаас

a) Аливаа юмсыг жагсаан бичсэн дэвтэр, бүртгэл

A. 1c2e3b4a5d 

2. цагаачин

b) Улс, буюу ардын нэрийн өмнөөс үүрэг хүлээсэн хүн

B. 1c2a3b4d5e

3. сувай 

c) Олсоор хийсэн цаас

C. 1e2c3b4d5a

4. данс

d) Мал гөрөөсний боосохгүй жил өнжсөн нь

D. 1a2b3c4d5e 

5. төлөөлөгч

e) Хэрэн хэсэж амьдрах хүн

E. 1c2e3d4a5b

  1. Итгэлт яагаад малынхаа дансыг тэмдэг дүрсээр  тоолж тэмдэглэдэг вэ?

A.Олон малтай учраас                         B. Бичиг үсэг тайлагдаагүй         C. Хээлтэй, сувай малыг ялгахын тулд                          D.Өвгөдийн уламжлалыг дагаж              E.Бог, бод малыг ялгахын тулд

  1. Итгэлтийн зан төрхийн овжин, зальжин байдлыг илэрхийлсэн хэсгийг олоорой.

A.Дуржигнуулан уншиж байгаа Эрдэнийг хараад Итгэлт ихэд гайхав.  B.Цагаачин уншиж байгаа нь Итгэлтэд үлэмж сонин хэрэг байв. C. Итгэлт багадаа бичиг заалгах гэж оролдсон боловч сураагүй. D. Тэгээд одоо малынхаа дансыг ... тэмдгээр зурж тоолдог юм. E. Монгол ах дүү нар байна ядарсан хүнд туслахгүй яах вэ?!

4. Итгэлт “Ер нь шууд манай хаяанд ирээд бууж орхи.” гэж шуудхан хэлсний гол учир нь юу вэ? 

A. Уранхай дээлтэй, туранхай царайтай болохоор нь B. Цагаачин хүн болохоор нь  C. Илтгэлт багадаа бичиг сураагүй учраас D.Бичигтэй зарц өөрөө хүрээд ирсэн болохоор E. Ядарсан хүнд туслах бодол төрсөн учраас

5.А хэсгийн гол санаатай тохирох хэлцийг олоорой. A. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй.  B. Холыг бодвол хожмоо тустай.          C. Ам бардам, гуя шалдан. D. Төрсөн газрын шороо эрдэнэ. E. Лам олдохгүй бол буцахдаа зална.

6. Б хэсгийн гол санаатай тохирох хэлцийг олоорой. A. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр.

B. Санаа зөв бол заяа зөв. C. Эзэн хичээвэл заяа хичээнэ. D. Сайхан сэтгэлийн үзүүрт тос. E.Эрхэм баян эрдэм, ном.

7. Дараах хэсгүүдийн аль нь А хэсгийн санаануудын зөв дараалал вэ? A. гайхширал, гүйлгээ ухаан, баярласан сэтгэл, бодол эргэцүүлэл B. гүйлгээ ухаан, гайхширал, бодол эргэцүүлэл, баярласан сэтгэл C. гайхширал, бодол эргэцүүлэл,  гүйлгээ ухаан, баярласан сэтгэл D. баярласан сэтгэл, бодол эргэцүүлэл, гүйлгээ ухаан, гайхширал E. бодол эргэцүүлэл, баярласан сэтгэл, гүйлгээ ухаан, гайхширал

8. “...монгол ах дүү нар байна ядарсан хүнд туслахгүй яах вэ?! ” өгүүлбэрийн онцолсон хэсгийг аль үгээр солин найруулбал илүү тохиромжтой вэ?

А. Цагаачин хүнд                          В. Эрдэмтэй хүнд          С. Зүдэрсэн хүнд                          D. Учирсан хүнд  E. Гутарсан хүнд

9. “ Харцаганд баригдах гээд бутны ёроолд бүлтгэнэж байгаа болжмор шиг...” өгүүлбэрийн “харцага-болжмор” хоёрыг энэ эхэд ямар шинжээр нь эсрэгцүүлснийг олоорой.

А. эрх, мэдэл               В. ухаантай, мунхаг     С. догшин, номхон                D. эрэмгий, аймхай    E.хурдан, удаан

10. Аль хэсэгт байгаа үйдлүүд Бадарчид хамаатай вэ?    А. зарагдах, жолоогоо угзрах, бие сулрах, бүлтгэнэх                                        В. шүд зуух, хэлэх, алга болох, гаанс тамхи гаргах                С. бөөлжис хүрэх, шүд зуух, татганан чичрэх, мориноос буух                          

D. татганан чичрэх, мэдэх, нохой долоох, хурааж авах      E. гэдрэг болох, элс цацах, хавчин авах, хариу шаардах

 ХОЁРДУГААР ХЭСЭГ  [30 оноо]

Санамж:  Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй.

Даалгавруудын хариултыг хариултын хуудсанд тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй.

Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

 2.1 Дараах эхийн хэсгийг  уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үгийг олбол 0,5 оноо, зөв болгон засвал  0,5 оноо.  [5 оноо] 

 Түүвэр өгүүлбэр

 Анчид аа! Тахианы дэгдээхийгээ яасан бэ? Нөхөддөө байцай үзүүлье. Цахилгаан цахилахад цуурай давтана. Аргалийн сүрэг бэлчнэ. Цавьдар морио наадмаар уяя. Тэнгэр цэлмэсэн өдөр ургацаа хураахаар явлаа. Тэрхүү унасан дархи моддын үндсийг үерэлсэн горхи ууртайяа мөргөж, хөөс цахруулан шуугина. Үнээ тугаллаа. Хоёулаа явья.

 Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2.2 Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно.      [5 оноо]  

 

2.3 Дараах сэдвээр эх зохион бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулга зүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай. Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/                                                   [20 оноо]

Монгол улсын нийслэл

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com