Tuesday, 2024-03-19, 7:42 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 610
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар 16

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ  “А” ХУВИЛБАР

Гүйцэтгэх хугацаа-100 минут                            Нийт оноо 50

Аймаг/дүүрэг.....  

Анги/бүлэг............овог.............нэр.......................

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ    [20 оноо]

Санамж:  Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай. Хариултын олон хувилбараас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай. Зөв хариулт бүр 2 оноотой. 

Монгол гутал

Би эртний гуулин тоногтой авдраасаа хэдэн давхар даавуунд нандигнан баадагнасан хуучин монгол гутлаа гаргаж, хэдэн хором эргүүлж тойруулж харлаа. Өвөг эцгийн үлдээсэн энэ гутал гөлмөнд удаан үрэгдсэнээс түрий нь халцарч, зуузай нь хазайж өсгий, ул нь элэгдсэнээс үзэхүл он цагийн урт, хүнд бэрх аян замыг туулжээ гэдэг нь юм үзэж, нүд тайлсан хүнд андашгүй танигдана. Элдэв гоёл чимэггүй бүдүүн бааздуухан боловч аян жин, хар бор ажлын ая даахаар, хэдэн жилийн битгий хэл хэдэн зууныг ч өлхөн элээх гутал санж. Харваас түүнийг өнөөгийн хүн өмсөж хэрэглэхийг тэгтлээ сонирхохгүй, бас тийм хэрэгцээ ч гарахгүй. Харин музей, үзмэрт түүхэн үйл явдлын гэрч болгож тавибал илүү ач холбогдолтой байх биз. 

Өвгийнхөө гутлыг харж суухад морин дэл дээр дөрөө жийн өндийж, махир сэлэм эргүүлсэн монгол цэргүүдийн уухайн дуу, туурайн тачигнаан, ирт сэлмийн харшилдаан, газар тэнгэр нийлтэл тоос босгон тулалдах дайчдын эрэмгий дүр төрх зурсхийн орж ирнэ. Өвөг эцэг минь зуугаад жилийн тэртээ энэ гуталтайгаа Манлайбаатар Дамдинсүрэнгийн цэрэгт элсэж, нэгдсэн Монгол Улсыг байгуулах их аян дайнд мордон, Цагаан хэрэм хүрээд буцсан гэдэг. Өндөр өвөг минь манжийн хааны төмөр сүргийн ихэнхийг бичин жилийн зуданд хиаруулж, ялд унан, банздуулсныхаа дараа шархаа даалгүй шоронд амиа алдсан аж. Дараа нь миний өвөө хөл хүнд ээжтэйгээ хамт хошуу дамжин зарагдаж, гашуун зовлонгийн туйлд сөхрөхдөө ээж нь хоёр яс салж чадалгүй төрөхийн хүндрэлээр өөд болсон гэдэг юм. Өвөө минь арван гурав дөрөвхөн настайдаа хүний нутагт үнсэнд хаягдсан шалз шиг хоцорч, амь зуухын эрхээр тарвага, зурамны амь тасалдаг болсон гэж ярьж билээ. 

Арван долоохон настайдаа зуун тарваганы арьсаар худалдаж авсан энэ гутлаа өмсөөд, цахиур буугаа үүрэн манж, хятадаас нутгаа чөлөөлөх цэрэгт морджээ. 

Өвөө минь “Цагаан хэрэм хүрдгийн даваан дээр гайтай гурван улсын хэлэлцээр болж, бид ялалтын аман дээрээс буцсан юм. Тэгээгүй бол өдийд хөх толбот монгол угсаатнууд нэгдчихсэн хүчирхэг Монгол Улс дэлхийн цээжин дээр ташаа тулан ханхалзаж байхгүй юу” гэж харамсал, бахархал хослуулан ярьж суусан нь дөнгөж өчигдөр юм шиг санаанд тодхон. Аав энэ гутлыг ямар ч шүтээнээсээ илүү нандигнан хадгалж, хэнд ч үл үзүүлнэ. Өвөө минь их хэлмэгдүүлэлтийн үед ногоон малгайтнууд “феодалын үлдэгдэл гутал” гээд шатаачих вий гэхээс айж, хадны завсар хүртэл нууж байсан гэдэг. Энэ бол манай удмын чанд нууц, ганц нандин дурсгал, ариун бахархал юм. 

Өвөөгийн минь ар дагзанд тэнгэрийн заадас шиг урт цагаан сорви тархийг нь хоёр хуваан тодоос тод гялтайн харагддаг сан. Тэр сорви өвөөгийн минь орь залуу насандаа хүнд бэрх, баатарлаг тулаанд орж, сэлэм, жадны ирэн дунд амь дэнсэн алалцаж явсныг батлахаас гадна дайчин эрийн зориг самбааг нь ямар ч үгнээс илүү давхар гэрчилнэ.

Хятад, монгол хоёр хонь чоно шиг байсан цаг алга урвуулахын төдийд л арилж, эгээ л өвөр түрийдээ орохын толгой дээр ирсэн цаг. Ганзагын наймаа ид цэцэглэж, Эрээн, Хөх хот, Бээжин Улаанбаатарын хооронд монгол, хятад хүмүүсийн хөл тасрахаа больжээ. Би наймаа арилжаанд дөргүй ч, хэдэн хониныхоо ноос, арьс, махыг замын панзчингуудад хэр тааруу үнээр өгч, эгэл амьдралаа болгодог. Хэдэн бор юм илүүчилснийх толгойтой болгон мөрөө гаргахыг хүсдэг, бас өндөр өвгийн ханыг нь тулаад буцсан урт Цагаан хэрэмийг үзмээр санагдаад болдоггүй. Ингээд л гутлаа ганзагалан дотор газрыг зорьсон билээ. Аяны замд “гахай” чирч хамт явсан ганзагын наймаачид “Наадах гутал чинь дотор газар үнэ хүрэхгүй ээ. Харин эртний эдлэл цуглуулагчид худалдвал овоо юм чангаана. Гэхдээ Цагаан хэрэм дээр ирсэн америк, англичуудад доллараар өгч чадвал харин ч өвөр чинь түнтийгээд явчихна” гэхчлэн наймаачин хүний ухаанаар элдэвлэнэ. “Ямар зорилготой өвгийн гутлыг авч яваагаа та нарт битгий хэл эхнэртээ ч хэлээгүй, миний холын бодлыг та нар яаж ч ойлгох билээ дээ” гэсэн шүү юм бодож явлаа.  

Хүсэл мөрөөдөл минь биелж, Цагаан хэрэм дээр ч гарлаа. Хэрэмний дээд хашлагын доод ёроолоор манай нутаг руу харсан талд нь гурав алхаад л нум сумны зурагтай нүхнүүд байна. Түүгээр лав манай өвөг дээдсийг намнаж байсан бололтой. Цагаан хэрэм дээр гарчхаад нутгийнхаа зүг харахад салхи нь хүртэл дотно сэвэлзэх нь цаанаа л элгэнд ойрхон. Би гэдэг хүн аагим халуун наранд цоргиулж, хар хөлсөө цувуулан, хамаг бие хувцастайгаа наалдан бүтэж үхэх гэж байсан ч халхгар цэмбэн дээлтэй, мөнгөн тоногтой суран бүстэй, хэт хутга бүсэндээ хавчуулан аахилж явлаа. Хамгийн гол нь өвөг эцгийн гутлыг өмсөөд, Цагаан хэрэмийн хашлаган дээр өрөөсөн хөлөөрөө гишгэн ташаагаа тулаад ханхалзаж буйгаар зургаа татуулах л чухам зорилго минь юм.    

Дөрвөн зүг найман зовхисоос ирсэн зүсэн зүйлийн үндэстэн, ястан, хар, шар, цагаан арьстнууд талын монгол дайчин баатруудаас хятадууд хэрхэн сүнсээ зайлтал айж байсныг гэрчлэх миний өвөөгийн гутлыг шохоорхон сонирхож зургийг нь аппаратаа час час хийлгэн, тал талаас гэрэл анивчуулан авч байв. 

“Хн, мөн тоогүй, Өвөг эцгийн махир сэлэм байсан болоосой. Тэрийг ташаандаа зүүчихсэн бол ч мөн догь оо” хэмээн бодож байтал шар арьстан нэг эрхэм “Та хаанаас ирсэн бэ. Таны энэ гутал хэддүгээр зууных вэ?” гэж орчуулагчаараа дамжуулан асуухад би, “Би дэлхийн дайдад нэрээ ч, мөрөө ч мөнхөлсөн Чингис хааны удамт монгол хүн. Миний өвөг эцэг зуугаад жилийн өмнө энэ гутлаа өмсчхөөд шоргоолж шиг язганасан хятад цэргүүдийг тариа хадах шиг хяргаж, морин туурайгаар гишгэж, энэ урт Цагаан хэрэмийг давуулж байсан гэдэг юм. Одоо би өвөг эцгийнхээ мөрөөдлийг биелүүлж, урт цагаан хэрмэн дээр гишгэж байна. Би энд татуулсан зургаа томоор угаалгаад гоё жаазанд хийж, хоймортоо бурханчлан тахина” хэмээн омог бардам хэллээ. Миний “Монгол” гэх омогшил өөрийн эрхгүй төрж, цөс хөөрөөд ирлээ. “Морин дэл дээр дарцаглаж Монголоо гэж чээжээ дэлдсэн Би монгол эр хүн” гээд Цагаан хэрэмийг доргитол дуулмаар омогшиж байна. 

-За миний хүү, хэзээ нэгэн цагт тэр хүртэл тэмцэж байлдаж явсан гутлын минь мөрийг Цагаан хэрэм дээр чи л гаргаж өвөг дээдсийнхээ өнийн захиасыг биелүүлэх болтугай хэмээн үлдээсэн гутал нь юм чинь. Өвгийн эрхэм захиасыг ийнхүү гүйцэлдүүлсэндээ насны хүсэл биелсэн мэт сэтгэл хангалуун, чээж бардам алхаж явлаа. 

Хэдхэн хоноод бид нутгийн зүг жолоо заллаа. Бусад маань олз омогтой, надаас бусад нь арав арван “гахай” чирч, галт тэрэгний өрөө, суудал, ор, завсар заалхай, бүр нарийхан давчуу хонгилд хүртэл зүү орох зайгүй болтол бараа чихлээ. Тэр барааны ихэнх нь хятад шаахай, гутал гэдгийг би түвэггүй мэднэ.

“Гаалийн шалгалт” гэх чимээнээр зүс таних нэг бүсгүй “Ах аа, та энэ арван шаахайг нуугаад өгөөч. Миний бараа хэмжээнээсээ хэтэрчхээд хураалгачих гээд байна” гэхэд би “Би хаанаа нуух юм, ямар амандаа үмхэлтэй биш” гэтэл “Таны монгол гутлын түрийнд багтана шүү дээ” гэлээ. “Очиж очиж өвгийнхөө гуталд хятад шаахай чихэж гутамшиглах дээрээ тулсан адгийн панзчин гэж намайг санажээ” хэмээн бодогдоод, миний ар нуруугаар зарганах шиг болж, “Битгий галзуур чи” хэмээн уурандаа багтарч ядан хэллээ. Хүүхэн айх гайхах зэрэгцэн дүрлийтэл харснаа эргэж одлоо. Миний амьсгаа түргэсэж “үгүй ер” гээд эргэн “Өнөө гутал минь байдаг л байгаа даа” хэмээн сэжиглэж, ачаагаа үзлээ. 

Гэтэл юу үзсэн гэж санана. Хэн нэг нь аль хэдийн гутлыг минь түнтийтэл хятад шаахай чихчихсэн байлаа. 

-Ээ хөх тэнгэр минь. “Марал илжигний туурай, маалинган шаахайн мөр Халхын нутагт бүү гарга…!” хэмээсэн дээдсийн зарлиг яалаа гэх үг тархин дундуур минь галтай ташуур шиг тас буух нь тэр ээ. Миний толгой дүйрч, чих шуугин, галт тэрэгний давчуухан тасалгаанд өөрийн эрхгүй суун туслаа. (Ц.Түмэнбаяр)

 1.            Дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой.

 1. омогших

a) вааданд боох ороох

А. 1a2c3d4e5b

2. элдэвлэх

b) үлэмж ихээр сүйрүүлэх, үхүүлэх

B. 1a2b3e4c5d

3. баадагнах

c) юмны халуун илч, уур юманд хүрч халаах

C. 1е2d3a4c5b

4. цоргиулах

d) зүйл бүрийн арга сэдэх

D. 1a2d3c4a5b

5. хиаруулах

e) бардам дээрэнгүй болох

E. 1d2c3a4e5b

  1. “Өвөг эцгийн үлдээсэн энэ гутал гөлмөнд удаан үрэгдсэнээс түрий нь халцарч, зуузай нь хазайж өсгий, ул нь элэгджээ.” өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой. A.Монгол эмээлд байдаг тусгай бэлтгэгдсэн арьс, шир, хивс даавуу зэргээр  хийдэг олом жирмийн халхавч жийрэг B. Эмээл, янгирцаг мэтийн дор жийрэглэн тохох юм C. Тэмээний атавч, эмээл, хивсэн тохош

D.Морины гэдсэн доогуур оруулан авчирч горхинд жирмийг оруулан татаж тогтоох голдуу хялгас томж хийх оосор  E. Эмээлийн хавтасны өмнө хойдод унжуулсан сур

  1. “Тэр монгол гутал он цагийн урт, хүнд бэрх аян замыг туулсан” гэсэн санааг батлах баримт аль нь вэ? A.Музей, үзмэрт түүхэн үйл явдлын гэрч болгож тавибал илүү ач холбогдолтой байх биз.  B.Өвөг эцгийн үлдээсэн энэ гутал гөлмөнд удаан үрэгдсэнээс түрий нь халцарч, зуузай нь хазайж өсгий, ул нь элэгджээ. C.Элдэв гоёл чимэггүй бүдүүн бааздуухан боловч аян жин, хар бор ажлын ая даахаар, хэдэн жилийн битгий хэл хэдэн зууныг ч өлхөн элээх гутал санж.  D. Энэ гутал бол манай удмын чанд нууц, ганц нандин дурсгал, ариун бахархал юм. E.Аав энэ гутлыг ямар ч шүтээнээсээ илүү нандигнан хадгалж, хэнд ч үл үзүүлнэ.
  2. Зохиолын баатар ямар зорилгоор Цагаан хэрэм рүү явсан бэ?  A.Өвгийнхөө үлдээсэн монгол гутлыг өндөр үнэ хүргэн зарах гэж B. Цагаан хэрэм үзэх гэж  C.Өвөг дээдсийнхээ өнийн захиасыг биелүүлэх гэж  D.Цуглуулсан хэдэн төгрөгөө өсгөж, ганзагын наймаа хийх гэж  C. Цагаан хэрэм дээр гадаадын олон хүний өмнө үндэсний хувцсаараа гайхуулах гэж
  3. Эхэд дэвшүүлсэн асуудал буюу сэдвийг олоорой. A. Монгол гутлын тухай  B. Эх орны тусгаар тогтнолын тухай  C. Монгол өв соёлын тухай  D. Эр хүний омогшлын тухай E. Монгол бахархлын тухай
  4. Эхийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.  A. Энэ бол манай удмын чанд нууц, ганц нандин дурсгал, ариун бахархал .

B.“Морин дэл дээр дарцаглаж Монголоо гэж чээжээ дэлдсэн Би монгол эр хүн” гээд Цагаан хэрэмийг доргитол дуулмаар омогшиж байна. C.Аяны замд “гахай” чирч хамт явсан ганзагын наймаачид “Наадах гутал чинь дотор газар үнэ хүрэхгүй ээ. Харин эртний эдлэл цуглуулагчид худалдвал овоо юм чангаана. D.Ээ хөх тэнгэр минь. “Марал илжигний туурай, маалинган шаахайн мөр Халхын нутагт бүү гарга…!” хэмээсэн дээдсийн зарлиг яалаа гэх үг тархин дундуур минь галтай ташуур шиг тас буух нь тэр ээ.

E.Би дэлхийн дайдад нэрээ ч, мөрөө ч мөнхөлсөн Чингис хааны удамт монгол хүн.

  1. “Өвгийн эрхэм захиасыг ийнхүү гүйцэлдүүлсэндээ насны хүсэл биелсэн мэт сэтгэл хангалуун, цээж бардам алхаж явлаа.” гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой. А. Багасгал  B. Амьдчилал   C. Төлөөлөл      D. Адилтгал          E. Ёгтлол
  2. Өвөөгийн яриаг дурсан санасан байдлаар илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.  A.Өвөө минь арван гурав дөрөвхөн настайдаа хүний нутагт үнсэнд хаягдсан шалз шиг хоцорч, амь зуухын эрхээр тарвага, зурамны амь тасалдаг болсон гэж ярьж билээ.

B.Өвөөгийн минь ар дагзанд тэнгэрийн заадас шиг урт цагаан сорви тархийг нь хоёр хуваан тодоос тод гялтайн харагддаг сан.

C.За миний хүү, хэзээ нэгэн цагт тэр хүртэл тэмцэж байлдаж явсан гутлын минь мөрийг Цагаан хэрэм дээр чи л гаргаж өвөг дээдсийнхээ өнийн захиасыг биелүүлэх болтугай хэмээн үлдээсэн гутал нь юм чинь. D.Өвөө минь их хэлмэгдүүлэлтийн үед ногоон малгайтнууд “феодалын үлдэгдэл гутал” гээд шатаачих вий гэхээс айж, хадны завсар хүртэл нууж байсан гэдэг. E.Өвөг эцэг минь зуугаад жилийн тэртээ энэ гуталтайгаа Манлайбаатар Дамдинсүрэнгийн цэрэгт элсэж, нэгдсэн Монгол Улсыг байгуулах их аян дайнд мордон, Цагаан хэрэм хүрээд буцсан гэдэг.

  1. Дараах өгүүлбэрийг цаг хугацаагаар нь зөв дарааллуулсан хэсгийн дугаарыг олоорой.
    1. Өвөг эцэг минь зуугаад жилийн тэртээ энэ гуталтайгаа Манлайбаатар Дамдинсүрэнгийн цэрэгт элсэж, нэгдсэн Монгол Улсыг байгуулах их аян дайнд мордон, Цагаан хэрэм хүрээд буцсан гэдэг. 
    2. Өндөр өвөг минь Манжийн хааны төмөр сүргийн ихэнхийг бичин жилийн зуданд хиаруулж, ялд унан, банздуулсныхаа дараа шархаа даалгүй шоронд амиа алдсан аж. 
    3. Аав энэ гутлыг ямар ч шүтээнээсээ илүү нандигнан хадгалж, хэнд ч үл үзүүлнэ.
    4. Өвөө минь арван долоохон настайдаа зуун тарваганы арьсаар худалдаж авсан энэ гутлаа өмсөөд, цахиур буугаа үүрэн манж, хятадаас нутгаа чөлөөлөх цэрэгт морджээ.  5. Одоо би өвөг эцгийнхээ мөрөөдлийг биелүүлж, урт цагаан хэрмэн дээр гишгэж байна. A.   1, 2, 4, 3, 5          B. 2, 3, 1, 3, 5               C. 5, 3, 4, 2, 1 D.   2, 1, 4, 3, 5            E. 2, 1, 3, 4, 5
  2. “Өвөө минь арван гурав дөрөвхөн настайдаа хүний нутагт үнсэнд хаягдсан шалз шиг хоцорч, амь зуухын эрхээр тарвага, зурамны амь тасалдаг болсон гэж ярьж билээ.” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгтэй утгаараа тохирох үгийг олоорой.

                А. цаг нөгцөөх                         B. хувиа борлуулах   С. ходоод хонхолзох     D. өдөр хоног өнгөрүүлэх      E. амь зогоох 

ХОЁРДУГААР ХЭСЭГ  Санамж: Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй.  Даалгавруудын хариултыг хариултын хуудсанд тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй. Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

2.1 Дараах эхээс уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй.      [5 оноо] 

Хүн итгэсэн нөхөртөө л бэрхшээлээ тоочдог юм. Найз нөхөдийнхөө зовлон тоочхыг тэсвэртээгээр сонс. Тэгвэл түүний зовлон нимгэрч, сэтгэл нь уужирч байгааг царайны өнгө, дууны аялгаас нь чи аяндаа мэдэрнэ. Ингэснээр чи нөхрийнхөө давчуурсан сэтгэлийг тэлж өгнө. Найз нөхөдтэйгөө чин сэтгэлээсээ харицаж бай. Үнэнээрээ байх гоё. Худлаа инээснээс үнэнээсээ ууралсан нь хавьгүй дээр.   

 Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.2. Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно.      [5 оноо]   

“Зорилгогүй хүн сэлүүргүй завьтай адил” сэдвээр эх зохион бичээрэй. Бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулга зүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай. Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. (Үгийн тоо 150-180)

 

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com