Tuesday, 2024-03-19, 6:23 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 610
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар 7

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ

Гүйцэтгэх хугацаа-100 минут                                                                                                               Нийт оноо 50

Аймаг/дүүрэг...............сум/сургууль.................

Анги/бүлэг.............................. овог......................нэр...........................................

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ    [20 оноо]          

Санамж: Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай.

                Хариултын олон хувилбараас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай. Зөв хариулт бүр 2 оноотой.

Эрхий дарам зай

Зураач Жамбад бага залуугаас эхлээд хижээл насыг хүртэл үзэж өнгөрүүлсэн амьдралд нь олон янзын захиалга, үүрэг, гуйлт тохиож байлаа. Зарим нь цай чанах зуур бүтээчихмээр, зарим нь зун намрын зургаан сард арайхийн бармаар янз янзын юм байж билээ. Тэр бүхнийг зурж, сийлж, зорж, зүлгэж урлан бүтээсээр өдий хүрчээ. Цай чанах зуур бүтээсэн юманд нь агт морь, атан тэмээний шан ч өгч байлаа. Зун намрын зургаан сард арай чүү багтаан хийсэнд нь соном хадаг төдийнхний харамж өгдөг хүн ч байлаа. Жамба зураач тэр бүхнийг ихийг нь их гэхгүй багыг нь бага гэхгүй авдаг байлаа.Харин энэ удаа хэзээ ч санаж бодож байгаагүй захиалгатай учирчээ. Захиалга нь, шан харамж нь ч ер бусын юм байлаа.

Нэг цун буюу эрхий дарам зайд мянган заан эсвэл гурван зуун бурхан багтаан зурж Богд эзэн хаанд өргөн барих ээлжит сонин юм болгон авч ир гэж зураачид их эзний нэрээр лүндэн зарлиг буужээ.

Хэрвээ тэр зарлигийг бүтээж чадахгүй бол нүгэл алдас болохоор барахгүй амь насанд нь халтай гэж тэрхүү аймшигт тушаалыг дамжуулж ирсэн хүн завсраас      нь      эрчийг      нэмэн      чангалж       давхар       сүрдүүлжээ. "Нэгэн цунд мянган заан" гэсэн үгийг эрэгцүүлэн бодох ч шаардлагагүй тийм утгагүй шахам зүйл гэдгийг наад захын ухааны багахан бэлтэй хүн ч ойлгож байлаа. Богд эзнээс ийм лүндэн зарлиг буусныг сонссон хүн болгон зураачийг өрөвдөж, "Харганын ноос түүж эсгий хийх" гэгч болох нь ээ гэцгээж байлаа.

Тэр бүхэн Жамба зураачид падгүй хэрэг, түүний өмнөөс хэн ч тэр хэцүү ажлыг бүтээгээд өгөхгүй нь лавтай. Өөрөө л шийдэх учиртай. Тийнхүү хэдэн хоног бодол болон явлаа. Эрхий дарам зайнд мянган заан байтугай нэг зааныг л арай ядан багтааж зурах юмдаа гэхээс өөр бодол толгойд орж ирсэнгүй. Богд эзний даалгавар гүйцэлдүүлэх хугацаа богино болохоор өдөр хоног бүрий түүнд үнэтэй байлаа. Өнгөрөх хоног болгон нь зураачийг гунигт төгсгөл  рүү ойртуулна. Тийм сэтгэлийн хямрал дунд нэлээн олон хоног өнгөрөөн бодлоо. Зураач маань бийр, цаасаа гартаа барьсангүй.

... Хоног хугацаа нисэх мэт өнгөрсөөр л байлаа. Зураачийн сэтгэл шаналсаар л байлаа. Хошуу нутгийнхан нь ч, танил нөхөд нь ч цөм тус болохыг хичээнэ. Гэвч үнэхээр сэтгэшгүй, биелэшгүй юманд хариу олдсонгүй. Зураачийн түмэн ухаан, мянган арга ч тус болсонгүй.

Тэгтэл хаврын нэгэн өдөр зураач гэрийнхээ гадна гиюүрэн сууж байхыг харсан гуйлгачин эр дэргэд нь очжээ.

  • Юундаа шаналаа вэ? гэж тэр шууд асуужээ. Зураач түүнд хамаг зовлонгоо ярив.   Гуйлгачин   анхаарахын   ихээр    анхаарч   сонсоод   толгой   сэгсрэн:
  • Ай мэдэхгүй. Санаанд багтахгүй юм байна. Гуйлгаар амь зуух гучин жилд мөн ч олон хүнтэй уулзаж мөн ч их юм сонслоо.

Ийм лүндэн гарч гэж одоо л анх дуулж байна гэснээ үрчлээт духаа илж

  • Байз! Нэгэн цун зайнд мянган бурхан зур гэж айлдсан юм бол хүний санаанд багтаад л тэгж дээ. Айлдаж болсон юмыг хийж бололгүй дээ. Чи ямар "даяг үзээгүй    бичээч,    маяг    үзээгүй    зураач"     биш     дээ     гэж     хэлэв. "Нээрээ хүний ухаанд багтаад зарлиг лүндэн болоод бууж ирсэн юм бол яагаад хийж        болдоггүй        билээ"        гэсэн        бодол        зураачийг        эзэмдэв.
  • Май, миний хувийг хүрт! гэж зураач хэлээд гуйлгачинд үдийн хоолоо өглөө. Шаант  чөмгийг  тэр  адис  хүртэх  мэт  хоёр  гардан  аваад  шууд  л  өвөртлөв.
  • За давхар дээлт нь явъя даа. Зааныхаа зургийг мөдхөн дуусгаарай! гэж тэр ерөөгөөд босч одов.

Хойноос нь зураач хэсэг зуур бодлогошрон харж байснаа гэнэт нэгэн юм санаж.

  • Хөөе Давхар дээлт гэж хашгичин дуудаж босон харайв. Гуйлгачин айх мэт цочин зогтуссанаа эргэж харав. Зураач гүйн хүрч түүний задгай энгэр лүү ширтэн гөлрөв. Сая өгсөн шаант чөмгөө буцааж авах нь гэж айх шиг гуйлгачин баруун гараараа энгэрээ дарав. Тэр гуйлгачин дөрвөн давхар дээлтэй ажээ. Эхлээд тэрмэн хүрэм, дараа нь сармай дээл, дор нь даалимбан цувцаа, ямбуун тэрлэг давхарлан өмсчээ. Өвөл, зун, намрын бүх л хувцсаа ганц биендээ өмсч явдаг бөгөөд дулаарахын хэрээр давхар дээлээ нимгэлэн цөөлдөг ажээ.

Зураач түүний давхар давхар мөртлөө товч шилбэгүй шахам зах руу хэсэг зуур харж зогссоноо. Давхар дээлт чамд өглөг их олдох болтугай! гэж ерөөгөөд гэр өөдөө буцлаа.

Жамба зураач шууд л гэртээ орж эрхий дарам дөрвөлжин цаас хайчлав. Бийрээ будганд нийлж эрхий дарам цаасан дээрээ хоёр бүтэн зааныг гадаа хүрээнд нь тулгаж хооронд нь өчүүхэн ч зайгүйгээр хөл толгойгоор нь зөрүүлэн зурав. Хоёр зааныхаа дотуурх цагаан зайд тав таван зуугаар нь давхар зураас гаргалаа. Хамгийн голдох зураас бараг л цэг төдий боловч зааны дүрс гэж мэдэгдэхээр болов. Нэгэн цун зайд тийнхүү мянган зааныг багтаан зурж чадлаа. Давхар дээлт гуйлгачингийн дүр төрх ийнхүү мянган заан болон амилжээ. "Даяг үзээгүй бичээч, маяг үзээгүй зураач" биш гэдгийг нь Жамбад тэр бас ухааруулж өгчээ.

Эрхий дарам зайд багтсан тэр мянган заан эзэн дээдсийн сонин юмны сан хөмрөгт орж үлдсэн боловч гуйлгачны ухаанаас төрсний нь хэн ч тэр цагт сэжиг авалгүй өнгөрчээ.    /Лодонгийн Түдэв/

  1. Дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.

1.  Нэгэн цун

a)  Төвд монгол хоёр хэлний толь бичиг

2.  Лүндэн

b)  Нэгэн зүйл ноосон бараа

3.  Харамж

c)  Хуучирсан  зарлиг

4.  Тэрмэн

d)  Бусдын тусад зориулан хариу өгөх юм

5.  Даяг

e)  Урт богинын хэмжүүр

A.  1c2e3b4a5d   B. 1c2a3b4d5e    C. 1e2c3d4b5a  D.  1a2b3c4d5e     E. 1b2e3a4c5d   

  1. Чи  ямар  "даяг  үзээгүй  бичээч,  маяг  үзээгүй  зураач"  биш  дээ  гэж хэлэв. Тодруулсан үгийг солин найруулбал аль хэсэг нь илүү тохиромжтой вэ? А. Хаанаас зарлиг лүндэн авч үзээгүй  В. Бурхан зурж үзээгүй зураач С. Зураг зурж үзээгүй зураач
    1. Юу ч бүтээж байгаагүй уран бүтээлч  E. Хааны зарлигийг биелүүлж үзээгүй зураач
  1. Зураач нэгэн цунд мянган заан бүтээх санааг хаанаас олсон бэ?

А. Давхар дээлтийн хэлсэн үгнээс B.Гуйлгачны дөрвөн давхар дээлнээс C. Гулгачны сармай дээлнээс

  1. Богд эзний хэлсэн үгнээс  E. Богдын лүндэнг дамжуулж ирсэн хүнээс
  1. Эхэд юуны тухай өгүүлсэн бэ?

А. Бүтээл төрсөн түүх B. Давхар дээлт C. Зураач          D. Эрхий дарам зай   E. Мянган заан

  1. Эхийн гол санааг олоорой.

А. Богд эзэн хааны лүндэн зарлигийг биелүүлэх нь чухал

  1. Өөрийн алдаа, дутагдлыг бусдад харуулах нь ичгүүртэй.
  2. Ямар ч байсан эзэн дээдсийн зарлигийг биелүүлэх хэрэгтэй
  3. Аливааг бүтээхэд арга ухааныг олох нь чухал байдаг
  4. Бусдад өглөг өгөх нь өөрийгөө аюулаас аврахад тусалдаг Зургийг зурах арга ухааныг амьдралаас өөрөө олсон

6.  Дээрх эх найруулгын аль төрөлд хамаарах вэ?

А. Албан бичгийн                                              В. Эрдэм шинжилгээний

С. Сонин нийтлэлийн                                       D. Уран зохиолын

  1. Ярианы

7.  Өгүүллэгийн хэсгүүдийн зөв дарааллыг олоорой.

А. Зураач Жамба, хариу олдсонгүй, давхар дээлт, бүтээлийн санааг олов, бүтээл төрөв, Богд эзний лүндэн,

  1. Зураач Жамба, Богд эзний лүндэн, давхар дээлт, бүтээлийн санааг олов, бүтээл төрөв, хариу олдсонгүй,
  2. Зураач Жамба, Богд эзний лүндэн, хариу олдсонгүй, бүтээлийн санааг олов, бүтээл төрөв, давхар дээлт,
  3. Зураач Жамба, Богд эзний лүндэн, хариу олдсонгүй, давхар дээлт, бүтээл төрөв, бүтээлийн санааг олов,
  4. Зураач Жамба, Богд эзний лүндэн, хариу олдсонгүй, давхар дээлт, бүтээлийн санааг олов, бүтээл төрөв,
  1. “"Нэгэн цунд мянган заан" гэсэн үгийг эрэгцүүлэн бодох ч шаардлагагүй тийм утгагүй шахам зүйл гэдгийг наад захын ухааны багахан бэлтэй хүн ч ойлгож байлаа” өгүүлбэрийн тодруулсан хэсгийн санаатай дүйх хэлцийг олоорой.

А. Даяг үзээгүй бичээч, маяг үзээгүй зураач

  1. Лам олдохгүй бол буцахдаа зална
  2. Эр үхрийн сүүгээр элгэн тараг бүрэх
  3. Харганын ноос түүж эсгий хийх
  4. Өвсөн дундаас зүү олох
  1. Цай чанах зуур хэлц үгийн эсрэг утгатай үгийг тодорхойлоорой. А. Дуг хийх зуур В. Амс хийх зуур

С. Нүд эрмэх зуур D. Урт намар  E. Ухас хийх зуур

10. Зураачийн үдийн хоол юу байсан бэ?

А. Цай, хурууд    B. Богц чөмөг    C. Цай, шаант чөмөг           D. Элгэн тараг   E. Шаант чөмөг

ХОЁРДУГААР ХЭСЭГ                                                                                                                                  [30 оноо]

Санамж: Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй.

              Даалгавруудын хариултыг хариултын хуудсанд тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй.

              Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

  1. Дараах эхийн хэсгийг   уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үгийг олвол 0,5 оноо, зөв болгон засвал  0,5 оноо.     [5 оноо]

ШУТИС-ын захиргаанд өргөдөл гаргах учир нь

ШУТИС-ийн уул уурхайн инженерийн сургуулийн 2 курсын оюутан Л.Гантөмөр би 2014-2015 оны хичээлийн жилд Элсэлийн Ерөнхий шалгалтад 800 оноо авч, өөрийн хүсэлтээр тус сургуульд элссэн билээ.

Монгол Улсын Засгийн газраас заралсан гадаадын их дээд сургуульд суралцуулах уралдаант шалгалтад тэнцсэн тул сургалтын төлбөрийн 50 хувийг буцаан олгоно уу. /Өргөдөл гаргасан оюутан Л.Гантөмөр/

Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25.
  2. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно. [5 оноо]

                              

  1. Дараах сэдвээр эх зохион бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулга зүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай. Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/  [20 оноо]

Монгол улсын нийслэл

…................................................................................................................................................

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com