Tuesday, 2024-03-19, 6:18 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 610
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар 12

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ“B” ХУВИЛБАР

Гүйцэтгэх хугацаа-100 минут                                                                                                                                   Нийт оноо 50

Аймаг/дүүрэг........сум/сургууль ...........

Анги/бүлэг.........овог.........нэр......

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ [20 оноо]

Санамж:  Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай.

Хариултын олон хувилбараас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай. Зөв хариулт бүр 2 оноотой.

Гашуухан заяаны зурвас

Цуут Егүзэр хутагтын нутагт би хэдэн жилийн өмнө нэгэн өвгөнтэй танилцаж билээ. Буурал санчигтай, том дөрвөлжин толгойтой тэр өвгөнийг нутгийнхан нь “хашир” Мажиг гэнэ. Үзтэл үхэхээс бусдыг үзсэн байрын олон үрчлээт нүүрнийх нь баруун шанаанд хөндлөн гялайсан сорви нь бий. Түүнийг нь Халх голоос олсон сумны сорви гэж бас нэг танил маань хэлсэн билээ.

  Холоос очсон намайг сонжих мэт үе үе ажиглан байгаа цэхэр хүрээ суусан жартгай нүд нь ч гэсэн аргагүй л хашрыг илтгэнэ. Сүрхий урт ургасан буурал хөмсөг нь хүртэл болгоомжлон сэрвийж байх шиг ээ. Тэгээд ч нутгийнхан нь олон Мажигаасаа ялган “Хашир” гэдэг тодотгол түүний нэрэнд зүүгээ биз. Эрт эдүгээгийн олон юм ярилцаж байж, сэтгэл нээлцсэн хойноо би,

-Танай энэ нутаг ч гайхалтай сайхан газар юм аа. Тал, ухаа толгод, хайлаасан шугуй, ан амьтан... гэж ярьтал Мажиг гуайн үрчлээт нүүр тэнийсхийх шиг болон инээмсэглээд “Нэг байтугай хэдэн нас заяасан ч уйдаж салахын аргагүй нутаг шүү” гэлээ. Тэгснээ санаа алдаж бодлогошроод “Би чамд нэг сонин юм ярья” гэв. Би уухайн тас чих дэвслээ.

 -1939 оны хавар цаг сан. Би Дорнод хилд цэргийн алба хааж байлаа. Цаг түгшүүртэй. Япончууд Халх голын цаад талд хүчээ хуралдуулж байв. Манай застав суурингаа орхиод, хилдээ ойртон хээрийн байр эзлээд байсан юм. Бидний эсрэг талын хайлаастай хэсэг манханд Японы армийн нэг хороо байр эзэлсэн нь мэдэгдэж байлаа. Хилийн шугамын хоёр талд өөд өөдөөсөө анасан бидний хооронд 200 метр л зай байсан байх. Нэг шөнө би нөхөртэйгөө хамт харуулд гарсан юм сан. Үүрийн өмнөх үнэгэн харанхуйгаар дайсны зүгээс гэнэт буу тачигнаж гарав. Тэгснээ чимээгүй болж, хоёр удаа цагаан пуужин хөөрөн ойр хавийг гэрэлтүүлээд бүдгэрэн бүдгэрсээр манхан руу унаж улам харанхуй боллоо. Бидний зүрх түгшүүртэйгээр цохилж, чих улам сонор болон таг харанхуй руу нүд цавчилгүй ширтэн байж билээ.

 Үүрийн гозон гэгээнд бидний өмнөх жижиг манхны орой дээрх сэрвийсэн намхан хэдэн бут үзэгдэх болов. Яг энэ манхан дээгүүр хилийн шугам байгаа гэж дарга маань хэлж байсан юм. Тэгтэл... тэгтэл сэрэвгэр бутны дээгүүр нэг хүний толгой цухуйлаа. Би яаран бууныхаа хараанд оруултал ахлах нөхөр маань “Хүлээж бай” гэж шивэгнэв. Тэр амьдаар нь барихыг бодсон биз. Өнөөх толгой нэг далд орсноо дахин гарч ирэв. Бүр мөр, цээж нь ил болж, улмаар бүтэн биеэрээ мөлхөн гарч ирлээ. Тэндээ түр хэвтсэнээ гар сунгаж, элс самардан мөлхөх нь харагдав. Тэгээд манхны наад руу зүгээр л өнхрөн бэлд нь хүрээд хөдөлгөөнгүй болов. Нар цухуйж байхад тэр босоогүйгээр барахгүй хөдөлсөн ч үгүй. Манааны ахлагчийн тушаалаар тэр хүн рүү мөлхөн дөхлөө. Гэдрэг хараад хөдлөхгүй хэвтээ япон цэргийн дэргэд хүрээд, гохон дээр нь хуруугаа тавьсан буугаараа суга руу нь хатгахад ч хөдөлсөнгүй. Шөнөөр тачигнасан өөрсдийнхөө бууны суманд үхсэн бололтой. Мөр, цээжийг нь нэвт гарсан сумны шархнаас урссан цус аль эрт бүлхэрсэн байлаа. Би түүний царайг хараад гайхсандаа балартах шахав. Сартгар хамрынх нь зүүн угалзан дээрх хорголын чинээ хар мэнгэ, эрүүнийх нь баруун талаар сунасан хүрэн толбо! Ээ бурхан минь, тэр бол Бордэрэм байлаа. Тэр үед намайг хажуугаас харсан бол миний хоёр нүд бүлтрэх гэж байгаа юм шиг байсан байх. Бид хоёр нэг голын хөндийд төрж, нэг хайлаасны сүүдэрт тоглож, нэг танхимд сурч байсан хар багын найзууд сан. Гэтэл нэг л гайт өдөр Бордэрэм маань сураггүй алга болсон юм. Хожим дуулбал төрөөс Егүзэр хутагтыг баривчлан хороосонд балмагдан айсан, гомдож хорссон олон шавь нь хил даван өвөрлөгч рүү оргоход Бордэрэм тэднийг даган одсон ажээ. Би Бордэрэмийн хөдөлгөөнгүй нүүрийг балмагдан ширтсээр байлаа. Түүний байдгаараа бүлтийсэн хоёр нүд нь Монголынхоо халуу дүүгэсэн хөх тэнгэрийг гөлрөн ширтэх мэт. Би буцаж ирээд бага даргадаа “Манай нутгийн хүн, миний найз байна” гэж шивнэхэд гайхсан тэр “Нээрэн үү” хэмээн дув дуугүй намайг ширтээд ярьсныг минь сонсов. Тэгээд манаанаас бууж явахдаа “За Мажиг минь, амаа хавчиж бай. Энэ эх орноос урвасан дайсны холбоотон, сүлбээтэн болчиход амархан цаг шүү гэлээ. Залуу мөртлөө одоогийн надаас ч хашир хүн байсан байгаа биз. Үдийн алдад тэр намайг дуудаад “Чи бид хоёрыг дахин очоод бичиг баримт байвал авчир” гэлээ гэв. Түүнд ямар ч үнэмлэх баримт байсангүй. Харин гараа дарсан баруун энгэрийнх нь халааснаас нь нэг эвхээстэй бичиг гарсан юм. Ухаантай бага даргынхаа хэлснээр би тэр бичгийг тавин жил далдын далд хадгалж яваа юм гээд суугаагаараа эргэж авдраа уудлан бүр ёроолоос нь даавуунд ороосон нэг бичиг гаргаж надад өгөв. Монгол үсгээр яаруухан таталсан болов уу гэмээр боловч гаргацтай нэгэн захиа байна. Түүнд өгүүлсэн нь:

Эрхэм монгол дайчин минь ээ, эх орон, элэг сэтгэл нэгт монгол нөхөр чинь бичиж байна. Би ар Монгол газар төрж өссөн хүн. Хувь заяаны ширүүн салхинд туугдаж харь газарт очсон юм. Гэвч тэнд гэгээн хутагтын минь сүнс ч очсонгүй. Тэр их гэгээнтэн ухаантай хүн байсан болохоор төрийн цаазанд толгойгоо өгсөн ч, төрсөн газраасаа сүнс нь гараагүй байлгүй. Залуугийн хөөрүү сэтгэлдээ дийлдэн явж амьдаараа хатах зовлон олсноо би сүүлд мэдрэн гасалж байлаа. Өдрийн бодол, шөнийн зүүд минь төрсөн нутаг минь болж, хойд зүгийг ширтэн зүрхэндээ уйлж явсан өдрүүд ард хоцорч байна. Харийн газар зовж ядрахдаа нутгийн барга баяны хүүгийн өмнөөс цэрэгт явсан чинь Японы армид орж, нутгийнхаа хил дээр ирлээ. Энд баргын нэг хороо байгаа юм. Би та нарынхаа өөдөөс буу шагайх заяатай яавч эвлэрч чадсангүй. Ямар ч байсан та нар руугаа очихоор шийдлээ. Гашуун заяаныхаа эрхээр эх орноо орхисон нүгэлтэн би амьд явбал төрийнх нь ял цаазаар нүглээ цагаатгая. Зууртаа алагдвал намайг монгол хүү байсныг итгэхийг гуйя. Бордэрэм Монгол газрынхаа шороон дээр нүглээ тэврээстэй үхсэн гэдэг юм. Чоно харайхын голынхонд минь дуулгахыг гуйж байна. Миний араас сум нэхнэ. Гэвч би хилээ давахыг эцсээ хүртэл хичээнэ” гэж бичсэн байлаа. Хашир Мажиг гуай багын найзынхаа тухайд тавин жил дарсан нууцаа надад ийнхүү дэлгэв. Бордэрэмийн бичиг бол амь нас, заяасан эх орноо орхисон нүглээ ухаараад, залуу сайхан биеэ эргүүлэн авчирч газар шороонд нь өргөсөн нэгэн эрийн хатуу цагийн заяаны нэгэн зурвас байсан юм. /П.Пүрэвсүрэн/    

1. Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.

1. суурин

a) уян бөгөөд бөх чанартай навчит мод

A. 1c2e3b4a5d               

2. хайлаас

b) хайрхаг, элс ихтэй гүвээ газар

B. 1c2a3b4d5e

3. манхан

c) суурьшил бүхий томоохон газар

C. 1e2c3b4d5a

4. гох

d) бууны замаг буулгах дэгээ

D. 1a2b3c4d5e 

5. санчиг

e) хоёр чамархай болон шанааны үс

E. 1e2c3a4d5b

  1. “Үүрийн өмнөх үнэгэн харанхуйгаар дайсны зүгээс гэнэт буу тачигнаж гарав.” өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой. A. нар мандахын өмнөх хэсэг үе
    1. шөнийн харанхуй
    2. цагаан гэгээ тасрах үе
    3. нар шингэж харанхуй болох үе
    4. нэг хоногийн үдшээс өглөө хүртэлх цаг хугацаа
  2. “Гашуун заяаныхаа эрхээр эх орноо орхисон нүгэлтэн би...” гэсэн санааг батлах баримт аль нь вэ?

А. нутгийн барга баяны хүүгийн өмнөөс цэрэгт явсан чинь Японы армид орж, нутгийнхаа хил дээр ирлээ.

В. төрөөс Егүзэр хутагтыг баривчлан хороосонд балмагдан айсан, гомдож хорссон олон шавь нь хил даван өвөрлөгч рүү оргоход Бордэрэм тэднийг даган одсон С. амьд явбал төрийнх нь ял цаазаар нүглээ цагаатгая. Зууртаа алагдвал намайг монгол хүү байсныг итгэхийг гуйя.

  1. их гэгээнтэн ухаантай хүн байсан болохоор төрийн цаазанд толгойгоо өгсөн ч, төрсөн газраасаа сүнс нь гараагүй байлгүй.
  2. өдрийн бодол, шөнийн зүүд минь төрсөн нутаг минь болж, хойд зүгийг ширтэн зүрхэндээ уйлж явсан
  1.  Өгүүлэгчийн тааварлан барагцаалж буйг илтгэсэн өгүүлбэрийг олоорой. A. Залуу мөртлөө одоогийн надаас ч хашир хүн байсан байгаа биз.
    1. Нэг шөнө би нөхөртэйгөө хамт харуулд гарсан юм сан.
    2. “Нээрэн үү” хэмээн дув дуугүй намайг ширтээд ярьсныг минь сонсов.
    3. Тэр амьдаар нь барихыг бодсон биз.
    4. Холоос очсон намайг сонжих мэт үе үе ажиглан байгаа цэхэр хүрээ суусан жартгай нүд нь ч гэсэн аргагүй л хашрыг илтгэнэ 
  1. Залуугийн хөөрүү сэтгэлдээ дийлдэн явж амьдаараа хатах зовлон олсноо би сүүлд мэдрэн гасалж байлаа.- өгүүлбэрийн санааг хэлцээр илэрхийлснийг олоорой.
    1. Хийхийн өмнө бод Хэлэхийн өмнө цэгнэ       B.Дол үзсэн догь толгой  C.Урт бодож, уужим сэтгэх       D. Зусарч хүн зулгаа барна  
    2. Аяыг нь мэдэхгүй алсын газар  Алийг нь ч танихгүй харийн улс
  2. Бордэрэм хэдийд өөрсдийнхөө бууны суманд өртсөн бэ?
    1. үүрийн гозон гэгээнээр  B. үүрийн өмнөх үнэгэн харанхуйгаар  C. нар цухуйж байхад D. элс самардан мөлхөж байх үедээ

E.манхны наад руу зүгээр л өнхрөн бэлд нь хүрэх үед

  1. Түүний байдгаараа бүлтийсэн хоёр нүд нь Монголынхоо халуу дүүгэсэн хөх тэнгэрийг гөлрөн ширтэх мэт.”- өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.

                  A. зүйрлэл                                          B. төлөөлөл                            C. адилтгал  D. тойруулал                      E. хүншүүлэл

  1. Эхийн сэдэв буюу дэвшүүлэн тавьсан асуудлыг олоорой. A. Халх голын дайны тухай
    1. Тавин жил нуусан нэгэн зурвасын тухай
    2. Эх орноо орхисон нүгэлтний тухай 
    3. Эх орон, эх нутаг аминаас ч үнэтэй байдаг тухай 
    4. Хожимдсон ухаарлын тухай 
  2. Эхийн гол санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг олоорой. 
    1. Цаг түгшүүртэй. Япончууд Халх голын цаад талд хүчээ хуралдуулж байв.
    2. Залуугийн хөөрүү сэтгэлдээ дийлдэн явж амьдаараа хатах зовлон олсноо би сүүлд мэдрэн гасалж байлаа. 
    3. Өдрийн бодол, шөнийн зүүд минь төрсөн нутаг минь болж, хойд зүгийг ширтэн зүрхэндээ уйлж явсан өдрүүд ард хоцорч байна.
    4. Хувь заяаны ширүүн салхинд туугдаж харь газарт очсон юм. Гэвч тэнд гэгээн хутагтын минь сүнс ч очсонгүй.
    5. Мажиг гуайн үрчлээт нүүр тэнийсхийх шиг болон инээмсэглээд “Нэг байтугай хэдэн нас заяасан ч уйдаж салахын аргагүй нутаг шүү” гэлээ.
  3. Эхийн онцолсон хэсэг нь тоочимж болохыг баталсан хэсгийг олоорой.  A. Шалтгаан, үр дагавар, дүрэм тодорхойлолтод тулгуурлажээ. 
    1. Юмс үзэгдлийн гол шинжийг нарийн дэс дараалалтай зураглан бичжээ.
    2. Хэрэг явдлын бодомжийн харьцаанаас шинэ дүгнэлт гаргажээ.
    3. Хэрэг явдлыг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт хүүрнэн бичжээ.
    4. Агуулга нь баримт жишээнд тулгуурлажээ.

 ХОЁРДУГААР ХЭСЭГ                                                 [30 оноо]   

 Санамж:  Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй.  

Даалгавруудын хариултыг хариултын хуудсанд тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй.

Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

  1. Дараах эхийн хэсгийг  уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үгийг олбол 0,5 оноо, зөв болгон засвал  0,5 оноо. [5 оноо]

 Мал хорогдох вий гэхээс малдаа сэтгэл хорогдоно. Малаа намар сайн таргалуулвал хавар эрт тараглана. Дэлхий бөөрөнхий учир хүн гэрээсээ гараад ямагт өрнө зүгт явбал дорно зүгээс эргэж ирэх юм. Багш сурагчидаа ажил хуваарилав. Ижил буруу мал дасан дасзанасаар ижилсдэг байна. Хөдөлмөр бүхэн багажтай. Энгийн хүний ажишгүй зүйлийг шинжээч хүн ажина. 

 Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно.       [5 оноо]

                                              

  1. “Ухаарал” сэдвээр эх зохион бичээрэй. (Бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулга зүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой ашиглаарай) Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/    [20 оноо]

…..............................................................................................................................................................

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com