МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ“А” ХУВИЛБАР
Гүйцэтгэх хугацаа-100 минут Нийт оноо 50
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ [20 оноо] 1.1 Санамж: Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай. Хариултын олон хувилбараас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай. Зөв хариулт бүр 2 оноотой.
Хөдөөгийн араншин
Хөх толгойн гүрвэлийг хариулж яваа хурга шигээ тоотой юм шиг санан нэгийг нь дутаавал багийн дарга мэднэ гэж эмээж явсан балчирхан бага насандаа холын цэнхэр уулсын чанадад хот гэж нэг ариун дагшин орон бий гэж санадаг байсан сан.
Тэнд очиж гэмээ нь есөн хүсэл сэтгэлчлэн бүтэж зүүдэндээ амталж үзсэн чихэр жимс, бал бурмыг тэмээ тэмээгээр нь ачин авчирч айл саахалтынхандаа атга атгаар нь түгээх юмсан гэж мөрөөдөхдөө хурдхан шиг өсөж, тэнгийн булан даахуйц эр болохсон гэж яарч явсан цаг хэдийдсэн билээ.
Тэр үед хот ороод буцаж ирэхийн тухай л санаж явснаас биш хотын хүн болохсон, тэнд очоод шингэчих юмсан гэсэн буруу харсан сэтгэл өвөрлөж яваагүйг бурхан мэднэ.
Гэтэл одоо хотод орж суурьшчихсан хойноо нөгөө хүслэн болсон хотоосоо нэг л мэдэхнээ уйдаж нутгаа сэм сэмхэн үгүйлэн санадгийн учир юусан билээ?
Үгүй тэгээд би ч одоо хөдөө хоргодох юутай хүн билээ гээд бодохлоор үгүй тэр гээд хэлчих юмаар хомсхон. Нутагт очлоо гэхэд тэнд өөрийн гэх өнчин ишиг, өргөж асрах ах дүү байхгүй бөгөөтөл үгүй нэг л их юм, мал хөрөнгөө орхиод ирчихсэн амьтан шиг өндөлзөөд суухын хэрэг юу байна даа гэж өөрөөсөө хааяахан асуух боловч хариу эс олдоно.
Ном эрдэмд бие, сэтгэл нялхарсан төв шударга сэхээтэн, юм үзэж нүд тайлсан хүмүүсийн өмнө сурсан зангаараа бодлогогүйхэн дуугарч хөдөөшсөн хүний болхи толхи зан гаргалаа гэж гэмшин өөрийгөө үес үесхэн зэмлэвч би хөдөөгөөрөө бахархдаг.
Тэгээд үгүйодоо нүдээ гөлөртөл цангасан малд ганц ховоо ус хийж өгч үзээгүй ийм улс намайг яаж ч ойлгох вэ дээ гэж өөрийгөө зөвтгөн, хот ч дээ тэгээд номын ухаанаар л хамаг юмаа хөдөлгөдөг газар шив дээ гэж бяцхан чамлана.
Хотын зарим хүмүүс арав хорин жил нэг байшинд айл зэргэлдээ аж төрсөн хэрнээ бие биенээ таньдаггүй байхад, хөдөөгийнхөн ус бэлчээрийн эрхээр хоорондоо хэдэн өртөө газар нутагладаг хэрнээ бие биенийхээ унага, тугалыг хүртэл ялган таньдаг, цаагуур явсан болгоныг наагуур хэмээн дуудаж цай идээгээрээ дайлдаг сайхан улс аа.
Ингээд бодохлоор миний энэ зэрэгтэй яваа маань ч хөдөө малын захад өсөж, номыг биш гэхэд номхныг сурсны ач буян гэж бодох үе цөөнгүй.
Малын дэргэд өссөн хүн цаанаа л нэг андашгүй. Үг яриа нь хүртэл төвшин сонсголонтой, элдэв гоёл чимэггүй. Өөрийгөө биш амьтныг хайрладаг хүний үг тийм дөлгөөн байдаг юм байна.
Боргоцой борхон гартаа харандаа барьж, өөхөн дэнгийн гэрэлд үсэг холбон тонгойж суусан миний үе тэнгийхний дунд сансрын нисэгчээс бусад нь бий.
Аглаг хээр талд мал даган ертөнцийг алган дээрээ цэгнэн морин дэл дээр бодол хэлхэн явахад хөдөөгийн уул ус их юм шивнэн хэлж өгдөг юм байна лээ.
Гарын бяд суугаагүй байхдаа сур талхин, элдүүрээ зөөлрөх бүр эр хүн боллоо гэж өөрийгөө урамшуулан шагнадаг хөдөөгийн хүүхдүүд эрт ухаажиж, чулуу таалцахын оронд чөдөр зангидаж сурдаг.
Үдэш залсан адуу нь өглөө нь илхэн харагддаг уужимхан тал нутагт багын минь чулуун тоглоом бий. Амьд үхсэн ч надтай хувь заяагаараа холбоотой тэр чулуун тоглоом миний сэтгэлд одоо хүртэл бүртгэлтэй. Их хотын шилэн дэлгүүрийн цонхон цаанаас өртөг, өнгө хоёр нь нүдэнд эрээлжлэн тусах оньсон тоглоомоос ч хавьгүй илүү үнэ цэнэтэй.
Ачаа хөсөг харгалзсан хаврын их нүүдэл аараг борхон толгодын шилээр дэнхэн данхан давахын цагт тэнтэй тэмээн дээр суусан хүүхдүүд нулимстай нүдээр нутгаа эргэн хардаг.
Шинэ газар буусан шөнөө хэдэн өртөө газрын чинадад нутаг дээрээ өрөөстэй нь орхисон чулуун тоглоомоо зүүдэлнэ. Хавар, тэнгэрийн хаяанд тогоруу дуугарахад ноднингийн дэгдээхий ирээ болов уу гэж бодно.
Хэн гуай хуралд очоод одонгоор шагнуулжээ гэж хүн ярихыг сонсоод өөрөө одон авсан юм шиг баярлана.
Үдэш шандан дээр очиж морио услаад мордохдоо шөнө цангасан мал ирж юу магад вэ? гэж бодон онгоцоо усаар дүүргэж орхино.
Шөнө машины дуу сонсох юм бол айлаа олохгүй төөрч байгаа юм биш байгаа даа гэхдээ хотныхоо хойд овоон дээр гарч гэрэл тавина.
Хөдөөгийн хүүхдүүд гэдэг эгэлхэн боловч ээдээгүй сэтгэлтэй ийм л хүмүүс.
Би хэдийгээр дөчин насны дөрөөнд гишгэсэн ч өөрийгөө одоо хэр нь хөдөөгийн хүүхэд гэж бодож явдаг.
Хотод газар нь бага, хүн нь олон болохоор дуу чимээ ихтэй, цаанаа л нэг уйтан давчуу. Үзсэн сонссоноо чөлөөтэй нэг сайхан эргэцүүлэн бодох зав багатай. Хүмүүс нь эрдэм, соёлтой боловч гоёж гооддог шигээ ихэвчлэн өнгөц хуурамчхан зантай, атаа жөтөө, хэл ам мундахгүй.
Би он цагийн урсгал, элдэв эрээн мяраан зүйлд нүд алдан алмайрч яваад хар багаас цусанд минь шингэсэн хөдөөгийн ааш араншингаа эмтлэн сэвтүүлчих вий дээ л гэж эмээдэг юм.
Гудамжинд хоёр монгол хүн өөр зуураа гадаад хэлээр муруй хазгай ярьж өвчигнөхийг сонсоод дургүй хүрч, цухалдан гомдохдоо яагаад ч юм гэв гэнэтхэн нутгаа санах шиг болдог юм. Тэр нь нөгөө миний өөрөөсөө байн байн эрж, өврөө тэмтэрч үзээд байдаг хөдөөгийн араншин маань байсан юм санж. /Б.Догмид/
- Дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.
|
|
|
|
|
B. 1c2a3b4d5e |
|
|
C. 1e2c3b4d5a |
|
|
D. 1a2b3c4d5e |
|
|
E. 1e2c3a4d5b |
- “Ачаа хөсөг харгалзсан хаврын их нүүдэл аараг борхон толгодын шилээр дэнхэн данхан давахын цагт тэнтэй тэмээн дээр суусан хүүхдүүд нулимстай нүдээр нутгаа эргэн хардаг” -өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.A. арын өндөрлөг газар B. сархиаг ихтэй, нам дор газар C. энгэр, нөмөр газар D. жалга ихтэй, өвөр газар E. уулын бэлээс тэгш тал руу уруудаж нийлсэн хэсэг
- “Өөрийгөө биш амьтныг хайрладаг хүн...” гэсэн санааг батлах баримт аль нь вэ?
А. Үг яриа нь хүртэл төвшин сонсголонтой, элдэв гоёл чимэггүй.
В.Эрт ухаажиж, чулуу таалцахын оронд чөдөр зангидаж сурдаг.
С. Тэнтэй тэмээн дээр суусан хүүхдүүд нулимстай нүдээр нутгаа эргэн хардаг.
- . Нутаг дээрээ өрөөстэй нь орхисон чулуун тоглоомоо зүүдэлнэ.
- . Шөнө цангасан мал ирж юу магад вэ? гэж бодон онгоцоо усаар дүүргэж орхино.
- Монгол араншингаа алдах гээд байгаагийн гол нотолгоог олоорой.
- Арав хорин жил айл зэргэлдээ аж төрсөн хэрнээ бие биеэ таньдаггүй.
- Хот ч дээ, номын ухаанаар л хамаг юмаа хөдөлгөдөг газаршив дээ
- Нэг сайхан эргэцүүлэн бодох зав багатай
- Хүмүүс нь эрдэм соёлтой боловч өнгөцхөн хуурамчхан зантай
- Нүдээ гөлөртөл цангасан малд ганц ховоо ус хийж үзээгүй ийм улс...
- “Гарын бяд суугаагүй байхдаа сур талхин, элдүүрээ зөөлрөх бүр эр хүн боллоо гэж өөрийгөө урамшуулан шагнадаг хөдөөгийн хүүхдүүд эрт ухаажиж, чулуу таалцахын оронд чөдөр зангидаж сурдаг” гэсэн өгүүлбэрийн санааг олоорой. A. Хөдөөгийн амьдрал хүүхдийг бага наснаас эхлэн хүнд хөдөлмөрөөр дардаг B. Бага наснаас нь хөдөлмөрт сургах нь хүүхдийг тэвчээртэй болгодог C. Хөдөөний ажил хөдөлмөр нь хүүхдэд бие, сэтгэл, ухааны хүч өгч, хүн болгон төлөвшүүлдэг D. Хөдөөний хүүхэд тоглоомоос илүү ажилд дуртай E. Хүүхдийг хөдөлмөрт сургах, хөдөлмөрч хүн болгоход хөдөөний амьдрал чухал нөлөөтэй
- “Үдэш залсан адуу нь өглөө нь илхэн харагддаг”-ийн учир юу вэ? A. Адуу нь хол явдаггүй учраас B. Тал нутаг нь уужимхан учраас C. Өвс ногоо багатай учраас D. Шинэ газар буусан учраас E. Худаг ус ихтэй учраас
- Өгүүлбэрүүдийн дүрслэх ур маягийг зөв харгалзуулаарай.