Цагаан сар бол монгол эрхэмсэг намба, хүмүүний ээнэгшилт ёс, ах зах, өтгөс нялхсын нандин дэг, төр сүлд, уул устайгаа харилцахын их соёл, дорнын буурал дадал заншлын хэмжээлшгүй өв, харыг тэвчиж, цагааныг үйлдэхийн сургамжит бэлгэ дэмбэрэл-цугаарыг товчоолж багтаасан шинэ оны магнай тэргүүн өдрийн аугаа их баяр, лавтаяа гурван мянга таван зуун жилийн хуртай Монголын их зан үйл мөн ажээ... Шанаагаа элэгдтэл хуучилж, шанагаа эмтэртэл сүү зөөлцсөн нэг хотынхон ч амар мэндээ мэдэлцэж, дааганы далан, бярууны булчингийн яриа бололцдог нь эрхмийн дээд эрхэм ёсон бүлгээ./Д. Маам/
ᠬᠢᠴᠢᠶᠡᠯ ᠪᠢᠯᠢᠭ ᠵᠢᠡᠨ ᠳᠠᠶᠢᠴᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠬᠡᠯᠡ ᠪᠢᠴᠢᠭ ᠵᠢᠡᠨ ᠬᠥᠭᠵᠢᠭᠥᠯᠴᠡᠭᠡᠢ ᠊ᠡ᠋᠃