МОРИН ХУУР
Монголын ард түмний арга билгийн шүтэн барилдлагын гүн сэтгэлгээ, ардын домог, утга соёл, дуу хөгжим, ёс заншил, бэлгэдэл хүндэтгэлийн нэгдмэл цогцлол болсон монгол оюун соёлын хосгүй сод үзэгдэл - эгшиглэнт хос чавхдаст Морин хуур нь монголын үндэсний соёлын маргашгүй өв мөн. Морин хуур нь урт удаан хугацааны явцад олон төрөл хэлбэр, онцлог бүхий хөгжмийни зэвсэг болон хөгжиж иржээ. Монголын олон угсаатан ястны өвөрмөц онцлог, соёло, зан заншлын тусган хөгжсөөр өнөө үед уламжлан иржээ. Энэ удаа хүүхэд залуучууд үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэгч хүн бүхэнд зориулан Морин хуур хөгжмийн танилцуулгыг хүргэж байна.
АРСЛАН ХУУР
Төв азийн малчин Монголчуудын бүтээсэн хөгжмийн зэмсэг нь оюуны болон эд өлгийн соёлын үл давтагдах үнэт дурсгал юм.
Иймээс энэ түүхэн хөгжмийн зэмсгүүдийг эгшиглэж байсан төрөл зүйлийг нь өнөөгийн шаардлагад нийцүүлэн судлан сурвалжилж сэргээн урлан бүтээсэн
Өнө эртнээс уламжлагдан ирсэн шанаган хуур нь Төв халхын нутагт өргөн дэлгэр хэрэглэгдэж байсан ба түүний нэгэн төрөл болох Арслан хуур хөгжим нь Монголын соёлын үнэт өвд бүртгэгдсэн.
Эртний Арслан хуур хөгжмийн зэмсэг нь Сайн ноён хан аймаг буюу одоогийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багийн иргэн С.Дэчингалавд хадгалагдаж байна.
Арслан толгойтой шанаган хуур хөгжмийн зэмсэг нь 4 үе дамжсан 200 гаруй жилийн настай.
Энэ Арслан толгойтой шанаган хуур хөгжмийг Зая гэгээнтэн ордон өргөөндөө залж тоглуулж цэнгүүлдэг байжээ. Хуурыг Нацаг хиа гэдэг хүн тоглож байгаад үе дамжуулан үлдээжээ.
ЧАНДМАНЬ ИХЭЛ
Ихэл гэдэг нь Баруун Монголын ихэл хуурын халх дуудлага, Монгол хуурын нэг төрөл, Гагцхүү морин толгойгүй гэлбэр буюу эсвэл чандмань толгойтой байдаг.
Хэмжээ хийц янз бүр, Бүдүүн буюу арга чавхдас нь биеэн талд байдаг.
Хүний хэлийг бага хэл, хөгжмийн хэлийг их хэл гэх учиртай тул их хэл гэсэн үгнээс нэр нь гаралтай гэсэн домог тайлбар бий.
Язгуур хуурчид анхнаасаа сурсан орчин, барих барилт, суух суудал нь өөр өөр учир тэдгээрийн хоорондын ялгаа зааг их юм.
Жишээ нь: Баяд икелч нар гутлынхаа өлмий /нутгийн хэллэгээр госныход гануун/ дээр тавьж, зарим нутагт бохирч суугаад хуурддаг онцлогтой юм.
ЛУУН ХУУР
Эртний Луун хуур хөгжмийн зэмсэг нь Шиваа ширээт гэгээнтний өргөөнд залагдан эгшиглэж байжээ. “Хөгийн ногоон” гэж алдаршсан Луун хуур нь Монголын соёлын үнэт өвд бүртгэгдсэн эртний хөгжмийн зэмсэгийн нэг.
Ширээтийн гэгээнтэний өргөөнд залагдаж байсан Хөгийн ногоон хэмээх Луун хуурын эх загвар Архангай аймгийн орон нутгийг судлах музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг.
молор хуур
Эрт дээр үеэс Монголчууд морины ясан толгойгоор хуур хийж морины сүүлээр хялгаслан хуурдан тоглодог байжээ.
Ийм хуурыг анх удаа судлан сурвалжилсан хүн бол Ардын зураач Доржпалам гуай юм.
Энэ хуураас сэдэвлэн зураач Тэнгисболд, Их хөлгөн туульс, гэдэг алдарт бүтээлээ туурьвисан. Морин хуур нь нэн эртний чавхдаст хөгжмийн зэмсгийн нэг.
Энэ хөгжмийг анх Хүннү гүрэнд үүссэн гэдэг. Морин хуур ардын урт, богино дуу, уухай татлагыг хөгжимдөхөд нийцэн зохицож ирсэн байна. Монгол айл өрх бүр гэртээ морин хууртай байхыг эрхэмлэдэг. Айл өрх бүр хуураа хадаг самбаагаар гоёод, хүндэтгэн гал голомт луугаа харуулан байрлуулдаг, Харин зүүн хойд зүгт харуулж тавихыг цээрлэдэг.
Морин хууртай айлд орсон эр хүн хэн боловч хуур татаж чадах, чадахгүй ялгаагүй тэр айлын хуурт хүрч дуугаргадаг заншилтай байсан байна. Энэ нь гийчний ажил үйлс бүтэмжтэй байхын бэлэгдэл болдог. Урьд цагт эмэгтэйчүүд хуур татдаг байсан ч дарж болохгүй дуу гэж байжээ. Жишээ нь: Түмэн эх, дууг төрийн дууны эх хэмээн хүндэтгэдэг тул эмэгтэй хүн татдаггүй байлаа.
Морин хуурыг найрт залаад эргүүпэж өгөхдөө хадаг уяж өгдөг ёстой. Монгол хүний аж амьдралд өдөр тутам урам зориг хайрладаг учир морин хууртай айлыг, бүтэн гэр, морин хуургүй гэрийг, бэлэвсэн гэр, хэмээх ёсон байжээ.
МАТАР ХУУР
Архангай аймгийн Хотонт сумын иргэн Аймгийн хурц арслан Уртнасанд “Доноровын Матар хуур” хэмээх нэртэй 4 үе дамжиж ирсэн ур хийц төгөлдөр Монголын соёлын үнэт өвд бүртгэгдсэн Матар толгойтой хуур хадгалагдаж байна, Өнөөгийн байдлаар Төв халхад эртний гайхамшигтай Монголын соёлын үнэт өвд бүртгэгдсэн 9 шанаган хуур хөгжмийн зэмсэг байдгаас Архангай аймгийн нутагт энэ хөгжмийн зэмсэгүүдээс 6 нь хадгалагдаж байдаг юм,
ХИЛ ХУУР
Хил хуур нь эгшиглэх, дуурсах чадвар сайтай монголчуудын язгуур хөгжмийн нэг төрөл юм. Хил хуурыг товших ба нумаар тоглодог байжээ.
БИЙБА ХУУР
Бийба нь Хүннүгийн үеийн монгол түмний дунд тархмал байсан бөгөөд, хүннү нараас хятадууд Хан улсын үед зээлдэн авсан эртний хөгжмийн зэмсэг билээ.
Бийба анхлан Хүннүгийхний дунд үүссэн, морин дээр хөгжимддөг. Гарыг гадагш даялахыг “ би дотогш татахыг “ ба гэжээ. Уг хөгжмийн зэмсгийн хувьслын явцад бийба маягийн хөгжмийн зэмсэгээс монгол түмний дунд хоёр зүйлийн чавхдаст хөгжмийн зэмсэг үүсэн гарчээ.
Энэ нь шудрага гэдэг арьсан бүрээстэй дугариг цартай хоёр буюу
гурван чавхдастай товшвор хөгжмийн зэмсэг, нөгөө нь шанагархуу хэлбэрийн модон цартай, хоёр чавхдастай, шанаган хуур юм.
Түүнийг эрт цагт утгуур хуур гэж байсан байх учиртай. Анх үйлдэн
гаргахдаа айргийн утгуурийг ширлэж, хялгас татаж хэрэглэн байсан гэсэн. Янжинлхам бурханы мутарт биба хөгжим байдаг. Үүнийг Монголчууд ихэд хүндэтгэн эгшиглэнт эх, урлагийн бурхан гэж хүндэтгэн залж шүтэж ирсэн уламжлалтай.
ХУН ХУУР
Шанаган хуур бол одоогийн баруун Монголын олон ястан ардын хэрэглэж байгаа ааган товшуур, хэлдүүр товшуур, дөрвөлжин цартай товшуурын нэгэн зүйл Оайжээ.
Хожйм үүеэс нумтай болж хун буюу гарди толгойг нь морин толгойгоор сольсноор морин толгойтой хуур буюу товчоор морин хуур гэх болжээ.
Саяхан болтол шанаган хуурын эш толгойг тэнгэр өөөөд өөлийн цоройсон хунгийн хүзүү толгой болгон цары нь жигүүр болгон сийлсэн хун товшуур, хун хуур буюу хунт хуурыг баруун болон төв Монголд хэрэглэгдэж байсан түүхийн бичиг баримтууд олдсон юм.
Сайн хан аймгийн Илдэн бэйл ноёны ө өргөөнд олон зүйл хөгжмийн зэмсэг эгшигл байсанаас хунт хуур болох шанаган хуур хөгжмийн зэмсэгийг ард олон нь дээдлэн залж үе уламжлуулан хадгалаж ирсэн байна.
Архангай аймаг нь эртний шанаган хуур хөгжмийн зэмсгийн өөлгий нутаг, үе дамжи: хадгалагдаж байгаа нэн эртний Монголын соёлын өөвд бүртгэгдсэн хөгжмийн зэмсэгүүд байдаг юм.
ШООР ХУУР
Шоор хуурыг Барга, үзэмчингүүд дээр үеэс уламжлан тоглодог байжээ.
МОРИН ХУУР
Морин хуурын өвөг бол бүр Хүннүгийн үеийн Бийбаа хэмээх хөгжмөөс гаралтай шанаган хуур юм. Шанаган хуур нь хун, гарди, матар, луу, арслан толгойтой, шанагархуу хэлбэрийн модон цартай, хоёр чавхдастай, товшуур хөгжим байжээ.
Хожим үеэс нумтай болж, толгойн дүрсий нь морин толгойгоор сольсноор морин хуур үүссэн байна.
Морин хуур гэдэг энэхүү нэр баруун монголын дууч хуурч Хөхөө Намжилын жигүүрт хүлгийн домогтой холбоотой. Мянгадын цагаан шувуу овгийнхны гарвалын домогт өвгөд дээдсээ Хөхөө Намжилтай холбодог бөгөөд Хөхөө Намжил жигүүрт цагаан морь болж хувиран хун хөлөглөж явсан юм гэнэлээ гэж гардаг нь сонирхолтой.
Морин хуур нь монголчуудын гоц хүндэтгэн хайрладаг хөгжмийн зэмсэг ба ишний үзүүрт сийлсэн морин толгойгоороо тййнхүү нэрлэгдсэн байна.
Морин хуурын цар нь гонзгой дөрвөлжин хэлбэртэй бөгөөд түүнийг ямааны юмуу ботгоны арьсаар бүрж, ногоон будгаар буддаг байв. Мөн морин толгойг нь ч ногоон будгаар буддаг.
Энэ нь монголчууд ногоон өнгийг газар дэлхий, үржил шим, хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг гэж билэгшээн үздэг байсантай холбоотой.
Хуур эгшиглэсэн газар муу зүйл үгүй болж сайн сайхан бүхэн дэлгэрэх учиртай гэж хүндэтгэн айл хотлоороо шүтэн залдаг байжээ.
Монгол Улсад 1992 онд Морин хуурын чуулга байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Морин хуур нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй.
БУРИАД ХУУР
ШАНАГАН ИХЭЛ
Эрт цагт Ойрдын Дөрвөндалай хаан, Манжийн хаанд нэгэн сайн морио бэлэг болгон өгчээ.
Гэтэл тэр морь нь гурван ч удаа нутагтасГ буцаж гүйснийг ард олон андахгүй мэдэх болов. Хаан тэрхүү морийг магтан дуулахыг зарлиг буулгасан байна.
Нутгийн дархан өвгөн ямааны ширэн цартай, хялгасан утастай хөгжим урлаж түүгээрээ морины алхаа гишгээг дүрслэн хуурдажээ.
Ийнхүү икел хөгжим үүссэн түүхтэй. Түүнээс хойш Дөрвөн ордын бүх айл өрх ард олон “Икел” хөгжимөө татан хуурдаж бийгээ бийлдэг болсон байна.
СУУХ ХУУР
Азийнг хөгжмийн улаан номонд тэмдэглэгдсэн давсган хуур хөгжмийг Булган аймгийн Тэшиг сумын буриадууд хэрэглэдэг.
Суух хуурын царийг үхрийн давсгаар бүрж хийсэн ганц чавхдастай ийм хуураар бариуд ая дууг хуурдахад уянгалаг байдаг.
Суух хуур нь Ардын язгуур урлагийн их наадмын олон удаагийн алтан медаль хүртсэн хуур юм.
ТЭМЭЭН ХУУР
Монголчууд эрт үеэс нутаг нутгийн онцлог, айл өрх бүрийн уламжлалт ёс заншлаас шалтгаалан олон янзын хуурыг урлан бүтээж үе дамжин уламжлуулан дээдлэж, хадгалаж ирсэн язгуур өв соёлоо ихэд хүндэтгэн дээдэлдэг ард түмэн юм.
Тэмээн хуурыг говь нутагт ихэвчлэн хэрэглэж ирсэн, Доод бие нь шанаган хэлбэртэй, толгойн талдаа орсон буурын толгойн сийлбэртэй, хоёр чавхдаст хөгжмийн зэмсэг юм.
Тэмээн хуурыг Дундговь, Өмнөговь аймгуудаар тоглож, хадгалаж ирсэн.
Ардын язгуур урлагийн их наадамд Өмнөговь аймгийн хуурчид тоглож оролцож байсан.
ХУН ТОВШУУР
ҮЛГЭРИЙН ХУУР
Аралт хуур, хялгасан хуур, үлгэрийн хуур, дөрвөн чихт хуур, бисянз зэрэг олон нэртэй хуурын хялгасан хөвч нь чавхдасны хоорондуур орсон байдгаараа бусад хуурнаас онцгой ялгардаг.
Дээр үед үлгэрийн хуурыг хийхдээ морин толгойтой-г цайны уураар бортого хийж, ширээр царлан дөрвөн чихтэй хийдэг байжээ.
Ардын аман зохиол, ерөөл, магтаал, үлгэр, домог, туульст гарч байгаа баяр хөөр, уйтгар, гуниг, сэтгэл догдлолыг илэрхийлэхэд хөгжим зайлшгүй шаардлагатай байснаас үлгэр, туульсын аялгуу буй болжээ.
Жишээ нь: Алдарт хуурч Ө.Лувсан гуай үлгэрийгхайлахдаа 120 гаруй ая эгшиг хэрэглэж байсан гэж зөвлөлтийн хөгжим судлаач Кондратьев номондоб тэмдэглэн бичсэнээс үзвэл манай ард түмэн хөгжмийг ямар их үүрэг гүйцэтгүүлэж хэрэглэж ирсэн нь тодорхой байна.
Үлгэрийн хуурны эх загвар нь Архангай аймгийн орон нутгийг судлах музейд байдаг.
ЦАЦАЛТ ХУУР
ЯНГИР ХУУР
Баруун Монголын захчин ардын дөрвөлжин цартай хуур. Энэ хөгжмийг товших болон нумаар тоглодог.
Иш буюу биеийн үзүүрт янгир буюу ямаан гөрөөсний толгой сийлбэртэй.
ТОВШУУР
ЖИЖИГ ХУУЧИР
ДУНД ГАРЫН ХУУЧИР
Эрт дээр үеэс монголчуудын хэрэглэсээр ирсэн чавхдаст , хилт хөнжмийн зэмсгийн нэг хуучир юм. Хуучир олон янзын нэртэй, Үүнд :төв халхад хуур хийл гэж байгаад хожуу үеэс хуучир гэх болсон, Хотгойд, дархад зэрэг умарт Монголынхон ,, Хялгасан хуур ,, дорнод Монголын үзэмчин ,, Аралт хуур ,, өмнөд монголын сөнөд ,, Дөрвөн чихтэй. хүур „ өрнөд монголын дөрвөн ойрдын тасархай халимагууд ,, Биваа,, гэхчилэн нэрлэдэг.
Хуучир гэдэг нь хятад хэлний ,, Хучин ,, гэдэг нэрнээс гаралтай, Манай эриний Ү зуун хүртэл хятадаар ,г Ху,, - зэрлэгүүд гэж хүннү нарыг хэлж байсан болохоор ,, Хүннү хуур,, гэсэн үг юм. Монгол чууд хятад хэлний ,, Янчин,,-гадаад хуур гэсэн үгийг ,, Янчир ,, гэж хэлж заншсан шигээ ,, Хучин ,,-г хуучир болгон дуудаж даджээ, Монголын түүхч Гажидын Бадрах хи-чинг морин хуур гэж тайлбарлаж болох боловч өрөөсгөл ойлголт юм.
Монголчууд морин толгойтой эртний хуучираар ерөөл магтаал, тууль хайлах зэрэгт өргөн дэлгэр хэрэглэж ирсэн, Энэ хөгжмийн зэмсэг нь хосоор хөглөдөг дөрвөн чавхдастай ба бага дунд гарынх нь хоёр чавхдастай байдаг, Монгол хуучир угалзта зургаан талтай, модон бортогтой, дөрвөн чихтэ морин толгойтой, тавцын хөгтэй.
ХАЛХ МОРИН ХУУР
Халх морин хуурыг Архангай аймгийн Өндөр-улаан, Их тамир сумдын нутгаар өргөн дэлгэр хэрэглэж байжээ. Энэ хуурын эх загвар нь аймгийн орон нутгийг судлах музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Найр, наадамын эхэнд залагдан дуугарч эхлүүлдэг байсан байна, Энэ хөгжмийн зэмсэгээр 1985 онд болсон ардын язгуур урлагийн наадамд оролцон тоглож мөнгөн медиаль авч байсан.
МЭРГЭЖЛИЙН МОРИН ХУУРЫН СТАНДАРТ ХЭМЖЭЭ
Морин хуур модон цартай болсноос хойш Монголын олон арван хөгжим урлаачид энэхүү хөгжмийг мэргэжлийн болон нэг стандартын болгохыг хичээсээр морин хуурын нэг хэмжээг тогтоосон юм. Ингээд доорхи үр дүнд хүрчээ.
Морин хуурын тэвх (маар): Тэвх буюу маар нь дээд доод гэсэн хоёр тэвхтэй бөгөөд доод тэвх буюу том тэвхний өндөр нь 3.8 см, өргөн нь 7.3 см орчим байна. Дээд буюу жижиг тэвхний хэмжээ нь өндөр нь 2.2 см, өргөн нь 3 см орчим байна.
Морин хуурын чих: Чих буюу хөглөгч нь 15 см орчим байна. Иш толгойн хэсэг нийтдээ 77 см орчим тоглогдох ашигтай хэмжээ 44 см орчим байна.
Морин хуурын цар: Морин хуурын цар трапец хэлбэртэй бөгөөд царны дээд 20 см, доод хэсэг 28 см, өндөр нь 32 см, ар өвөр талын хоорондох зай 10 см орчим байна.
Энэ хэмжээ зөвхөн ерөнхий гаргасан нэг хэмЖээ юм. Морин хуур тоглооч, морин хуурч хүний биеийн өндөр нам өргөн бүдүүнээс хамаарч хэмжээнд бага зэрэг өөрчлөлт ордог.
НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУДЫН СОЁЛ
Монголчууд эрт дээр үеэс дуу хуурын баян дэлгэр уламжлалтай билээ, Эрхлэн буй мал аж ахуйдаа гүн хүндэтгэлтэй, элгэмсэг харьцсаар ирсэн нь хувь хүмүүсийн амьдрал, урлаг соёлын бүтээлд ямагт гүнзгий тусгалаа олж, малын арьс шир, үс хялгас , өлөн гэдэс зэргийг нарийн горимоор боловсруулан хөгжмийн зэмсэг бүтээж байжээ.
Хубилай / 1260-1294 / Монголын их хаанаар өргөмжлөгдөөд ордньг хөгжим анх байгуулж 149 хүнд йагнал хайрлан, хөгжмийн хороог улам сайтар боловсруулан хаан төрийн ёслолд хэрэглэж ' байхаар шийдвэрлэж байжээ, Мөн ордны хөгжмийн хороог өргөтгөж 412 хүнийг шалгаруулан хааны зөвшөөрөлөөр авч хөгжимчин болон хөгжмийн зэмсгийг нэмж байжээ.
Монголчууд нүүдэлчний болон суурьшлын соёлыг зэрэгцүүлэн хөгжүүлэхдээ зөвхөн гадны соёлын нөлөөг өөртөө тусгаад зогсоогүй мөн бусад ард түмний соёлд ч өөрийн хүчтэй нөлөөллийг буй болгож байв.
1206 онд Онон мөрний хөвөөн дээр их хуралдай хийж эзэнт улс байгуулагдсаныг зарлан тунхаглаад Тэмүүжинг Чингис хэмээн өргөмжилж улсын хаан болгов .
Дараа нь Чингис хаан болон түүний үр сад нь Ази, Европ руу дайн хийж , зүүн урагшаа Ява, Суматрын арал, зүүн тийшээ Солонгос, Японы арал, баруун тийшээ Орос, цаашаагаа Адриатын тэнгис, баруун урд чигт Иран, Энэтхэгийн баруун хойт нутаг, Афганистан хүрч байлдан тулалдаж, тэднээс ихэнхийг өөртөө нэгтгэж, нийтдээ 40-өөд улс орныг багтаасан их гүрнийг байгуулсан юм.
Монголчууд энэ хүчирхэг үедээ дээрхи улс орон, ард түмнүүдийн соёлд өөрийн нөлөөллийн ул мөрийг ямар нэгхэмжээгээр үлдээжээ.
ЮНЕСКО нь НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын төрөлжсөн байгууллагын хувьд хүн төрлөхтний соёлын эрх чөлөөг хангах, соёлын олон төрөл зүйл, эх хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, тэдгээрийг хүний хөгжлийн бүтээлч хүчин зүйл болгохын төлөө олон талын арга хэмжээг авч ажилладаг юм.
Хүн төрлөхтний аман болон биет бус өвийн шилдэг өвийг ЮНЕСКО 2001 оноос Дэлхийд зарлан тунхагладаг болсон. Монгол үндэстний бүтээн бий болгосон Морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг 2003 онд, Монгол ардын уртын дууг 2005 онд Хүн төрлөхтний биет бус өвийн шилдэг дээжээр өргөмжлөн тунхагласан болно.
МОРИН ХУУР ӨНӨӨДӨР
Морин хуур өнөөдөр дэлхий нийтэд танигдсан хөгжим болж чаджээ. Ялангуяа 1990 оноос хойш маш эрчимтэй хөгжиж байна.
Өнөөгийн морин хуурын хөгжилтэй зайлшгүй холбогдож яригдах зүйл бол МУ-ын еренхийлөгчийн шагналт Морин хуурын чуулга билээ.
МУ - ын Морин хуурын чуулга нь 1992 онд анхны тоглолтоо тоглож нээлтээ хийж өнөөгийн морин хуураа болон монголын үндэсний урлагаа дэлхийн 3 тивийн 30 гаруй улс оронд таниулан ихээхэн өндөр үнэлгээ аваад байгаа чуулга билээ.
Морин хуур чуулгыг үүсгэн байгуулагч Ц.Батчулуун нь морин хуур хөгжмийн гайхалтай тоглооч бөгөөд морин хуур хөгжмийн сургалтанд түлхүү анхаарч өнөөгийн чадварлаг олон арван тоглоочдыг төрүүлэн гаргдсан билээ.
Тэрээр морин хуурын чуулгыг 1991 онд ХБДС - н хэсэг оюутног цуглуулж, сургуулийнхаа дотуур байранд бэлтгэл хийлгэжанх үүсгэн байгу-улж байсан түүхтэй юм
НАЙМАН АЯЛГУУНЫ АЙМАГ
Монголчуудын бүтээн туурвиж ирсэн үндэсний найрал хөгжим нь уламжлалт найман аялгууны аймагт тулгуурлан хөгжсөн байдаг. Тэдгээр найман аялгуу бол монголчуудын ахуй орчин, зан үйл, нутаг усны хэл яриа, сэтэхүй сэтгэлгээтэй нягт холбоотой юм.
Найман аялгууны аймагт:
1 .Шороо ба шаврын аялгууны аймагт/ шавр аар үйлдсэн зэмсэг орно/
2.Чулууны аялгууны аймагт /чулуугаар хийсэн хөгжмийн зэмсэг орно /
3.ТөмрийН аялгууны аймагт /аливаа гууль, зэс зэргээр үйлдсэн зэмсэг орно/
4.Хулын аялгууны аймагт /олон хонгиог нэг хул, буюу хайрцагт багтаасан зэмсэг/ б.Хулсны аялгууны аймагт /аливаа хулс модоор хийсэн зэмсэг орно /
5.Ширийн аялгууны аймагт /ширээр үйлдсэн зэмсэг орно/
6.Чавхдаст аялгууны аймагт /аливаа чавхдас, хялгас зэргийг татаж үйлдсэн зэмсэг орно/
7.Модны аялгууны аймагт /модоор үйлдсэн зэмсэг орно /
Үүнээс үзэхэд найрал хөгжмийн зэмсгийн дуурьсах байдлыг харгалзан найман анги хэсэгт хуваасан зэмсгийн ангилал буй болжээ. Энэ нь найрал хөгжмийн бүтэц хийгээд дуурьслын онцлогийг ялган танихад чухал ~
ач холбогдолтой болсон байна.
Ерөөс найрал хөгжим гэдэг нь: найрлаар дуурьсгах, нийтээр нэгэн зэрэг хөгжимдөх үүрэг зориулалт бүхий /40-өөс дээш хүнийг хамарсан/ бүрэлдэхүүнийг хэлнэ.
Source: http://bugsabai.ucoz.com/publ/0-0-0-0-1 |