Saturday, 2024-04-27, 7:18 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 611
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар 1

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ“А” ХУВИЛБАР       

Гүйцэтгэх хугацаа-100 минут                                                                                                Нийт оноо 50

Аймаг/дүүрэг..................................................... сум/сургууль ...........................................................        

Анги/бүлэг.............................. овог............................................. нэр...................................................

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ           [20 оноо]

  1. Санамж: 1.Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай. 
  2. 2.Хариултын  олон  хувилбараас зөвхөн  нэгийг  сонгож,  хариултын  хуудсан  дээр зааврын дагуу будаарай. 
  3. 3. Зөв хариулт бүр 2 оноо

Нутаг

Балдан өвгөн Талын хайрхны оройд гарч лус савдгийг аргадан сан тавьж, өл овоонд мөргөн малгайн утаа сэргээгээд буцаж явлаа. Цагаан өвс аниргүйхэн ганхах их тал эл хульхан, бялзуухай ч үл жиргэх бөгөөтөл манан будангийн л дуу ийм байдаг болов уу гэмээр нэгэн бүдэгхэн цагаан аялгуу чихний үзүүрт сонсогдохтой үгүйтэй холдон ойртон эгшиглэнэ.

Түүний унасан нойрмог  номхон нүд,  хүнд хөшүүн  хөлтэй хашин  хул морь омруун дороосоо туулай босон харайсан ч үргэж цочих янзгүй сал сал шогшино. Агь нүдэлсэн, алаг цоог цастай, эрээн тарлан газар дэлхий дээгүүр үл мэдэг хөхөлбөр туяатай бүлээн дулаан будан татжээ. Нас ахиж, сэтгэл зөөлрөөд ирэхийн цагт өөрийнхөө ганц хар толгойг бус ёс жудгийг эрхэмлэн хичээж, хорвоогийн жамаар уул овоондоо хүртэл сүсэглэн залбирч, бишрэх хоргодох юмтай болдог ажээ.

Балдан ийнхүү ертөнцийн нүгэл буян, хар цагааныг дэнслэн бодолдоо зүүрмэглэн явтал морь гэнэт чихээ сортосхийлгэн зөөлөн хээр дуугаар үүрслээ. Айл малын анир бараагүй энэ эзэнгүй талд юу харахлаараа морь ийнхүү үүрсдэг билээ гэж бодох зуур өвгөн анилдах шахам явсан зовхио өргөн харвал ойрхон саахалтын зайтай газар адуу гэхэд адуу биш чоно гэхэд чоно биш нэгэн зэгэл саарал амьтан огтхон ч хөдөлгөөнгүй хөндөлдөн зогсож байх нь тэр.

“Юу юм бол гүү унагалаад унагаа хээр хаячихсан юм биш байгаа” гэж санаснаа жолоогоо тэр зүг эргүүлэн бөг бөг шогшсоор ойртон очвоос чөдөртэй болов уу гэмээр ганц бүгээн адуу байлаа. Унаатай хүн хараад хөдөлдөггүй яасан хачин мал вэ? хэмээн айх, гайхах сацуу өвгөний сэтгэлд муу зүгийн эрээн бараан юмс үзэгдэх шиг болоход ар нуруу нь хүйт даан зарсхийжээ. Ясархаг зэгзгэр биетэй эцэж ядрахын туйлыг үзсэн яндан буурал морь нүдээ анилдуулан зүүрмэглэн зогсох нь яавч эрүүлийн шинжгүй. Гэтэл түүний туурайны нөмөрт цас туулайлан шуурсан байхыг Балдан ажиглаатхав. Дөрвөн хөл дээрээ ширээлдэн цахлан зогсож, босоогоороо нүд аньсныг дөнгөж сая ухаарсан өвгөн ханцуйдаа наминчлан  залбираад уртаар шүүрс алдлаа. Нэгийгээ  үхүүлсэн мэт халаглан, харамссан өвгөний нүд тэрхэн зуур мөнөөх үхсэн морины гуяны толион дээрх “галтай саран” тамган дээр тусаж, төрөл арилжсан амьтан босож ирэхийг үзсэнээс дутуугүй сандрав.

“Манай унаган тамгатай юун адуу хаанаас гүйгээд ирдэг сэн билээ. Би энэ яваа насандаа ийм буурал морь хол, ойрын хүнд арилжаагүй шиг санагдах юм” гэж бодсоноо Балдан өвдөг нугалан, хөлөө бохирон сууж тамхи татахаар гаансаа гарган зуутал хүйтэн чулуун соруул түүний шүдгүй буйлыг хайрав. Тэрхэн агшинд өвгөний сэтгэлийг жихүүн амьсгалтай хар бараан сүүдэр зугуухан нөмрөх шиг болоход бодлоосоо цочин ухасхийн бослоо.

Аль дивангарт амьсгал хураан хөшиж хөрсөн тэр морины магнай дээгүүр цас хяруу шиг мөнгөн буурал сор унаж цохон дээрх жижигхэн цагаан сар нь бүдгэрэн цайжээ.

Олоон жилийн тэртээ, бараг залуухандаа Балдан өөрийн унаган адуунаас нэг зээрд үрээ наадамд сойж, тэр нь сумандаа олны цагаан хэл ам хүрмээр дэндүү тасархай түрүүлэн анх удаа айраг амсаж билээ. Гэтэл газрын хаанаас гараад ирснийг бүү мэд наадам тарсны маргааш хол нутгийн нэг хижээл хар хүн “зээрд үрээгээ зарчих, үнэ өртгийн хувьд би гар татахгүй шүү” гэж оровч гаравч шалсаар байгаад Балдангийн одоо энэ зууж яваа сөөм цагаан гаансаар түүний зээрд морийг худалдан аваад эргэж ч харалгүй тоос татуулан давхин одсоноос хойш хорин хэдэн жил улирсан юмсанж.

“Заяа нь орхисон тэнэг толгой. Азарга адуугаар арилжимгүй ийм сайхан “буянаа” нэг муу утаатай чулуугаар солих гэж байх уу. Энэ гаанснаас надад юу наалдав. Мэнгэр, бохь хоёр. Удахгүй энэ нүглийн мод толгойноос би хар толгойгоо өгнө. Намайг үхсэний дараа энэ гаанс миний дэрэн дороос гарч бас нэг хүнд гай болно. Гучин хэдэн жил гашуун утаагаар хоол хийлээ.

Хэдийгээр хэлгүй адгуус ч гэсэн энэ морь насныхаа эцэст нутагтаа ирж, ясаа тавих тавилантай байж, хөөрхий. Мунхаг эзэн надаасаа илүү Талын хайрхныхаа оройд толгойгоо залуулан, онголж тахиулах заяатай амьтан байсан юмсанж” гэж санаснаа зээрд мориныхоо цан хүүрэг болсон аниастай нүд сормуусыг хараад өрөвдөн, өөрийн эрхгүй нулимс унагалаа.

Дулаахан бор сүүдэр хүүшилсэн их талын дунд сондгойдуухан ургасан хэдэн сөөг цагаан дэрс өвгөний үймж гашуудсан сэтгэлийн хар салхинд гэнэт алгадуулсан мэт толгой  гудайлган гунигтайхан бөхөлзөнө. Худлаа хэлэхгүй хүн, арван мянган төгрөгийн үнэ өгөхөд нь хайрлаад өгч чадаагүй сөөм цагаан гаансаа Балдан согтуу хөлчүү хүнийхтэй төсөөтэй харц нь төөрсөн нүдээр алмайран ширтсэнээ хөлийнхөө доорх хөндлөн хөх чулуунд ороолгон хага цохив.

Бут үсрэн газрын нэг тарсан хаш цагаан соруулын хэлтэрхий Балдан өвгөний нүгэл, харуусал хоёрыг тавлан инээмсэглэх мэт өглөөний нарны гэрэлд түүний нулимстай зовхины завсраар солонгорон гялалзана.

Амин халуун хайраар холбоотой төрж, өссөн нутаг уснаасаа харь хол яваа эр хүн, хүлэг морь хоёрын сэтгэлийн үзүүрийг сэрвэлзүүлсэн хөх ногооны униар ид татаж байсан цаг юмсанж.   /Б.Догмид/

1. Эхэд  орсон  дараах  үгсийн  утгын  тайлбарыг  зөв  харгалзуулсан  хэсгийн  дугаарыг олоорой.

1. мэнгэр

a)  гаансны дотор тогтох муухай үнэртэй хар юм

2. яндан

b)  мал, амьтны ноолууртай хольцолдон ургасан урт ширүүн үс

3. бохь

c)  эцэнхий туранхай

4. цох

d)  гавлын ясны магнайн төв хэсэг

5. сор

e)  уушгины цагаан гуурснуудын салст бүрхэвч үрэвсэж өвчлөх өвчин

A.  1c2e3b4a5d     B. 1c2a3b4d5e          C. 1e2c3b4d5a   D.  1a2b3c4d5e E. 1e2c3a4d5b 

  1. “Дөрвөн хөл дээрээ ширээлдэн цахлан зогсож, босоогоороо нүд аньсныг дөнгөж сая ухаарсан өвгөн ханцуйдаа наминчлан залбираад уртаар шүүрс алдлаа.” -өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.
    1. биеэ тэнцүүлэн эгц хөндлөн зогсох                                 B.хөлөө тулгуурлаж захаар нь зогсох

C. чангаахад хөдлөхгүй, хөлөө солбин зогсох  D. тэнцүүрээ олж, зайдуу зогсох  E.хөлөө газарт чанга жийн зогсох

  1. “Заяа нь орхисон тэнэг толгой...” гэсэн санааг батлах баримт аль нь вэ?

А. Би энэ яваа насандаа ийм буурал морь хол, ойрын хүнд арилжаагүй шиг санагдах юм В. Гэтэл түүний туурайны нөмөрт цас туулайлан шуурсан байхыг Балдан ажиглаатхав. С. Манай унаган тамгатай юун адуу хаанаас гүйгээд ирдэгсэн билээ

  1. Азарга адуугаар арилжимгүй ийм сайхан “буянаа” нэг муу утаатай чулуугаар солих гэж байх уу.
  2. Дөрвөн хөл дээрээ ширээлдэн захлан зогсож, босоогоороо нүд аньсныг дөнгөж сая ухаарсан
    1. Өгүүлэгчийн ялгуун буурал морийг өрөвдөн хайрлаж буй хандлагыг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.
      1. Юу юм бол гүү унагалаад унагаа хээр хаячихсан юм биш байгаа
      2. Унаатай хүн хараад хөдөлдөггүй яасан хачин мал вэ?
      3. Тэр нь сумандаа олны цагаан хэл ам хүрмээр дэндүү тасархай түрүүлэн анх удаа айраг амсаж билээ.
      4. Гучин хэдэн жил гашуун утаагаар хоол хийлээ.
      5. Хэдийгээр хэлгүй адгуус ч гэсэн энэ морь насныхаа эцэст нутагтаа ирж, ясаа тавих тавилантай байж,хөөрхий.
    2. Азарга адуугаар арилжимгүй ийм сайхан “буянаа” нэг муу утаатай чулуугаар солих гэж байх уу. Энэ гаанснаас надад юу наалдав. Мэнгэр, бохь хоёр.- өгүүлбэрийн санааг хамгийн оновчтой илэрхийлсэн хэлцийг олоорой.
      1. бушуу туулай борвиндоо баастай                              B. гэм нь урдаа, гэмшил нь хойноо

C. яарвал даарна  D. нэр хугарахаар яс хугар                E. буян нь ирэхэд бух нь хээлтэнэ

  1. Өвгөн Балданд тохиолдсон хэрэг явдлын цаг үеийг олоорой.
    1. өвлийн улиралд  B.хаврын улиралд C.намрын улиралд D. зуны улиралд  E.овооны баярын үеэр
  2. Тэр морины магнай дээгүүр цас хяруу шиг мөнгөн буурал сор унаж цохон дээрх жижигхэн цагаан сар нь бүдгэрэн цайжээ.”- өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.                                                                          A. хүншүүлэл B. төлөөлөл     C. зүйрлэл     D. тойруулал       E. ёгтлол         
  3. Эхийн сэдэв буюу дэвшүүлэн тавьсан асуудлыг олоорой.
    1. морины тухай  B.эр хүн, хүлэг морины тухай  C.хожимдсон харууслын тухай D. хорвоогийн жам ёсны тухай

E.эх нутаг юунаас ч үнэтэй байдаг тухай

  1. Эхийн гол санаанд тохирох хэлцийг олоорой.
    1. Хүн муу боловч ёстой нь дээр, хүлэг муу боловч хазаартай нь дээр  B.Огторгуйн нар шингэдэг, оройн очир шилждэг   C.Сайн моринд эзэн олон, сайн хүнд нөхөр олон  D. Хүн өтлөхөөр нутгаа, тураг өтлөхөөр уулаа

E.Морьтон явганы зовлонг мэдэхгүй, мэрэгчүүд мунхагийн зовлонг мэдэхгүй

10. Эхийн онцолсон хэсгийн хэв маягийг тодорхойлоорой.

A. Өвгөн Балданы морь үүрсэхийн учир начрыг баталсан тул эргэцүүлэмж

B.Өвгөн Балданы морины шинж байдлыг зурагласан тул тоочимж

C.Өвгөн Балданы бодлыг олон талаар задлан тайлбарласан тул тайлбарламж

D.Өвгөн Балданд тохиолдсон явдлыг дараалан гаргасан тул хүүрнэмж

E.Өвгөн  Балданы  хийсэн  үйлүүдийг  дэс  дараалан  өгүүлж,  морины  шинж  байдлыг зурагласан тул хүүрнэмж, тоочимж хосолсон хэв маяг

ХОЁРДУГААР ХЭСЭГ [30 оноо]

Санамж: Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй. 

               Даалгавруудын   хариултыг   хариултын   хуудаст   тэмдэглэхгүй   тул   шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй.

        Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

  1. Дараах эхийн хэсгийг уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үгийг олбол 0,5 оноо, зөв болгон засвал 0,5 оноо.                                           [5 оноо]

Төрийн далбаа соёмбо тэмдэгтэй бөгөөд гал шиг өөдлөж, нар сар шиг өдөр шөнөгүй мандан гийхийн санаа агуулсан гэдэг. Голын хоёр загас эр эмгүй энх жаргалын далайд умбаад өнийн хугцаанд өдөржин жаргахдаа загас мэт нүд цавчалгүй сонор сэрэмжтэй байхыг сургажээ. Олон хоногоор хурц нар шараж, хур чийг дутагдхад ган гачиг болно.

Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.2Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй.

Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш  0 оноотой болно. /5 oноо/

                                              

2.3“Гэм нь урдаа, гэмшил нь хойноо” сэдвээр эх зохион бичээрэй. (Бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулга зүйн шаардлагыг сайтар тооцоолж,

баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой  ашиглаарай.) Бичгийн  соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/        [20 оноо]

…..............................................................................................................................................................

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com