Tuesday, 2020-08-04, 9:02 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 479
Цаг агаарын мэдээ

Хувилбар 31

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ [20 оноо] Санамж: Эхийг анхааралтай уншиж ойлгоорой. Асуулт даалгавар бүрийг анхааралтай уншиж гүйцэтгээрэй. Сонгож авсан үг, өгүүлбэрийг эхийн хэсгийн утга санаатай холбон ажиглаарай. Сонгох даалгавраас зөвхөн нэгийг сонгон хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай. Даалгавар бүр 2 оноотой.                                                                                                                   Хугацаа 100 минут

Гагнаас  / Хувилбар: C/

Ирж буцдаг хорвоогийн жамаар бие барсан нутгийн өвгөн Нахиу Нанзадынхаа ажил явдалд оролцчихоод буцан, гэрийнхээ барааг хараад сууж байгаа энэ хүнийг Хазгар Олзод гэнэ. Тээр жил юм даа, цэргээс ирснийхээ хойтын хойт жил хайнагийн шар явгаар уургалчхаад чирэгдэж гүйж яваад тугалын зэлний нарийн хушин гадсан дээр зузаан гуяараа унаад, цус алдаад сүйд болчих шахсан. Олзодод таарах бүлгийн цус олдохгүй сандарч байтал нэгэн ачтан таарч, цусаа өгснөөр мань эр амь аврагдсан гэдэг. Эдгэж тэнхэрсэн Олзод сумын бага эмчээс тэр ачтай тустай хүн хэн болохыг асуутал “Явуулын л хүн дээ” гэснээс өөр нэг их юм хэлээгүй.

“Юмыг яаж мэдэх вэ? Үүгээр дахиж ирвэл үүнийг өгөөд, манайхыг зааж өгөөрэй” гээд үргэлж барьж явдаг аавынхаа үлдээсэн нэг их том халтар манан хөөргөө үлдээгээд эмнэлгээс гарсан. Хожим нь тэр хүн сумаар нэг ирсэн сураг байвч Олзодынд ирээгүй. Тэр цагаас хойш Хазгар Олзод хэмээн нэрлэгдэх болсоор насыг элээж яваа хүн.

Өчигдөр Нанзадынхаа хойдохыг гүйцээчхээд тэндээ нэг унтчихаад өглөө наашаагаа гарсан нь энэ.

–За Балжид минь, биеэ бодож, сайн л сууж байгаарай даа гэж Олзод аргадангуй хэлээд босоход галын өмнө уймарч суусан Балжид гэнэт нэг юм санасан бололтой “Еэ элээ минь гэж, мартах нь. Ингэдэг л өгөр байгаа юм” гээд орны толгойн тушаа жижигхэн бор авдар ухаж, цагаан пансан алчууранд боодолтой юм гаргаад:

-Бүрлээч маань энийг танд өгөх юм шүү гээд байсан.

-Иш, юу юм бол доо, зайлуул.

-Мэдэхгүй л дээ. Элдвийн юм л хэлээгүй.

-За, за гээд авч өвөртлөөд гарав.

Араас нь нэг хүү нь болох залуу гүйн гарч мордуулж өгөөд:

-Өнөөдөр бас л тачигнах нь дээ. Та гайгүй яваад хүрчих байгаа гэх нь эгээ л Нахиу Нанзад дуугарав уу гэмээр. “Яасан сүрхий дуурайгаа вэ. Урьд нь ер анзаарч байгаагүй юм байна. Хүний бие баравч, үр хүүхдээрээ дамжин хэдэн үедээ амьдардаг нь үнэн дэг ээ” гэж бодонгоо:

-Гайгүй дээ. Ямар анх удаа явж байгаа биш. Та нар муу эхийгээ л сайн харж хандаж байгаарай гэж захиад мордсон. Тэгээд буцах замын турш Нахиу Нанзадынхаа тухай бодоод салах биш. Үе үе чээж давчдаж, нүдэнд нь нулимс бүрэлзэхэд “За одоо уйлж унжаад, хойд төрлөө олох гэж ядаж явахад нь усан бороо цутгуулж саад хийгээд яах вэ” хэмээн санан биеэ барьсаар явлаа.

Нахиу Нанзад гэж дунд зэргийн нуруутай, хөнгөн шингэн, бэлэн цэцэн үгтэй нэгэн байсан аж. Нанзад, Олзод хоёр энэ нутгийн үе тэнгийн хоёр. Нэгэн үе залуу халуун ч байж, эрсэж тэрсэж явсан юм энэ хоёрт бий. Нанзад ганц насаар ах юм даг уу. Олзодыг цэргээс ирэхэд жилийн өмнө ирсэн Нанзад Олзодоос өрсөж Балжидтай тоонот гэрт толгой холбосноос үүдэлтэй. Олзод, Балжид хоёрынх голдуу айл саахалт явсан болоод тэр үү, тэд багадаа хурга тугалын бэлчээр, сүүлдээ гүү саахаас авахуулаад ер салангид байгаагүй тул Олзод түүнийг өөрийнхөө бүсгүй мэт л санаж явсан сан. Гэхдээ ил цагаан хадаг сүй тавиагүй байсан болохоор нэг их айхтар зүйлгүй, атаархал төдий байсан нь цагийн аясаар бүдгэрсээр сүүлдээ бие биенээ давах гэж хэл амаа билүүдсэн, хаа нэг уулзахаараа тоглож наргисан, бас ч гэж хоёр биенээ үгүйлэх янзтай нутгийн буурал өвгөчүүл болцгоосон билээ. “За байз Нахиутайгаа хэзээ хамгийн сүүлд уулзлаа даа” гэж санаснаа Нахиу Нахиу л гэх. Хэн түүний хамрыг нахиу болголоо доо. Би шүү дээ. Тэр жил бас л хэд гурван үг шидэлцэж байгаад муу золиг чинь надад “За чи ч дээ, муу цустай лүд гээ биз дээ. Таарчих цустай хүн олдохгүй балардгийн даваан дээр бас нэг тийм хачин амьтан таарч амь гарсан гээ биз. Аз л юм даа. Нэг тэрэгний хоёр дугуй гэгчээр тийм амьтан байж л байдаг” гэж өнөө ачтаныг маань дайруулж хэлчхээд арсайтал инээхээр нь залуу ч байсныг хэлэх үү, гэнэтхэн дотроос нэг юм дүрэлзэж “Чи намайг л хэмлэж байвал барав. Тэр хүнээр багахан шиг оролдоорой” гээд таягныхаа үзүүрийг явуулчихсан нь хамарт нь таарч нахиу болгож орхисон доо. Уг нь бол их л уурламаар. Тэгсэн харин “Тэр хүнээ мартаагүй чинь овоо доо” гээд хамраа угаачхаад мордоод явчхаж билээ. Түүнээс хойш энэ нутгаар Нахиу Нанзад гэх болсон доо. Би ч эхэндээ гайгүй шиг байснаа нас ахих тусам эмзэглэж, түүнд ямар нэгэн тус хийчих юм сан гэж бодох болж билээ. Сайндаа ч биш л дээ зайлуул, залуугийн гэмийг л цайруулах гэсэн юм биз. Тэр жилийн намар мал тооллогоор Нанзадынх хоёр үхэр дутаад байгаа сураг гарангуут нь би эндээс хоёр үхэр холбож хөөгөөд гарсан. Ашгүй комиссынхон хөдлөөгүй байж. Би ч мэдээгүй дүр үзүүлж, зэлэн дээр байсан Балжид руу “Аль зун оодонгийн цагаар танай энэ хоёр мялан чинь манай хэдтэй нийлсэн. Ирээд авчхад яана. Одоо тэр тооллогынхон ирж явна гэнэ цаана чинь. Манайхаас илүү гараад сүйд хийнэ. Шоронгийн хадаас ч болох юм билүү” гэж хашхирчхаад үгийн ч зөрөөгүй давхиад явчихсан. Дотроо Нанзадад овоо тус хийж нүглээ цайруулж байгаа ухаантай. Сүүлд нь сонсохноо тоо толгой дутаагүй л сурагтай байсан. Дараа жил нь миний сонирхоод байсан хурдан хээрийнхээ удмын нэг даагыг хүүхдээр хөтлүүлээд “Тэр нэг хөл муу, хурд муу амьтанд буян болог” гээд явуулсан байсан. Бид гэж ийм л улс байж дээ. Тэгснээ хадуурч давхисан бодлоо эмхлэх мэт хэсэг байзнаснаа “Тийм л дээ. Сүүлд бид наадмын дараахан нэг уулзахад царай зүс нь тийм ч аятайхан харагдаагүй шүү.

-Сүүлийн үед чээжээр хатгуулаад нойр баахан муутай болсон гэж байсан. Гэтэл би гэж өдий болтлоо ухаан суудаггүй хог.

-За чи бас л юм юманд урьтдаг хүн болох гэж галзуураад гэхэд

-Тэр ч үнэн бололтой. Чи ч яах вэ дээ, намайг бодвол залуу хүн арай болоогүй биз” гэж суусан сан. “Гэхдээ миний бие баравч би чамтай хамт л үлдэх болов уу” гэж юу бодсон нь мэдэгдэхгүй юм хэлж билээ. Бодвол, чи намайг дурсан санаж явах болно гэсэн юм болов уу даа. Нээрээ бид хоёр насаараа шахуу бие биенээ адарч арсаж явсан ч хоёр биендээ нэг их муу санаж яваагүй дээ.

Эрт эдүгээгийн эгэл жирийн өдрүүд Олзодын нүдний өмнүүр жирэлзэнэ. Хэдийгээр Олзодын биед элдэв шаналан байхгүй ч өнгөрдөг жил муу эмгэн нь унаад өгсөн. Энэ жил Нанзад гээд бодохоор ээлжтэй юм ээлж нь ирэхээр яах ч аргагүй юм даа хэмээн бодолд ээрэгдэн тамхилсаар. Хүний хорвоо ээлжлэн өнгөрөх авч, яг өөр дээр тулаад ирэхээр бас ч гэж харамсах хоргодох юм байдаг нь жам. Олзод сүүлчийнхээ нэрэлтийг асаагаад мааниа хэлчхээд, чүдэнзээ өвөртлөхөд Балжидын өглөөний өгсөн боодолтой зүйл нь гарт таарав. Түүнийг гэнэтхэн санан гаргаж, хормой дээрээ тавин задлахад аль цагийн мартах шахсан аавынх нь халтар манан хөөрөг өөрийг нь хүлээж цөхөрсөн мэт хэвтэнэ. Үүнийг харангуут “Ээ монди минь дээ. Энэ чинь чи байж шүү дээ” хэмээн амандаа шивнэн салганана. Тэртээ тэрэнгүй бараг бэлэн байсан Олзодын нулимс сад тавин муу циймэн хоёр нүд нь мэлийсэн цагаан тал дээгүүр хэн нэгнийг хайх мэт тэнүүчилж, хоолойноосоо хэржигнэсэн дуу гарган енгэнүүлнэ. Хөдөө хээр хөр цасан дээр өрөөсөн хөлөө жийн суусан буурал өвгөний хаваас нь чангадсан мэт үрчлээт нүүрэн дээгүүр халуун нулимс урсахад мойнийсон хуруугаараа арчин арчин, хоёр мөрөө чичрүүлэн гав ганцаар суусаар... (Т. Бум- Эрдэнэ)

  1. Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой.

a. хаваас

1. хатуурч дагтаршсан цас

A.   a1, b2, c3, d5, e4

b. хайнагийн шар

2. монгол үхэр, сарлаг хоёрын дундаас гарсан, агталсан эр үхэр

B.   a5, b2, c3, d1, e4

c. тоо толгой

3. мал амьтныг тоолох нэгж

C.  a1, b4, c3, d5, e2

d. хөр цас

4. нэгэн зүйл нимгэн торгомсог барааны нэр

D.  a3, b1, c4, d2, e5

e. панс

5. дээлийг хол хол хатгасан оёо

E.   a2, b1, c5, d4, e3

  1.  “Тэд багадаа хурга тугалын бэлчээр, сүүлдээ гүү саахаас авахуулаад ер салангид байгаагүй” гэсэн өгүүлбэрт буй “тэд” хэн бэ?
    1. Олзод, Балжид хоёр Олзод, B. Нанзад хоёр Нанзад, C. Балжид хоёр Дэжид, D. Олзод хоёр Нанзад, E. Дэжид хоёр
  2.  “-Өнөөдөр бас л тачигнах нь дээ. Та гайгүй яваад хүрчих байгаа гэх нь эгээ л Нахиу Нанзад дуугарав уу гэмээр.”- өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.
    1. Ихэд шуурах            B. Оройтох          C. Ихэд хүйтрэх                 D. Борооших        E. Цас орох
  3. Олзод өвгөн Нанзадад ямар нэгэн тус хийчих юм сан гэж бодох болсны учир юу вэ?
    1. Эмнэлэгт хүнд байхад нь цусаа өгч, амийг нь аварсан учраас B. Залуугийнхаа гэмийг цайруулах гэсэн учраас C. Өөрийнх нь бүсгүй мэт санаж явсан Балжидтай суусан учраас D. Хурдан хээрийнхээ удмын даагыг өгсөнд нь ихэд баярласны улмаас D.Аавынх нь үлдээсэн халтар манан хөөргийг буцааж өгсөн учраас
  4. “Таарчих цустай хүн олдохгүй балардгийн даваан дээр бас нэг тийм хачин амьтан таарч амь гарсан гээ биз” гэж хэн хэлсэн бэ?
    1. Олзод          B. Балжид             C. Нанзадын хүү                 D.Сумын эмч       E.Нанзад
  5. Эхэд дурдсан дараах үйл явдлуудын аль нь Олзод өвгөнд холбогдох вэ?
    1. “Еэ элээ минь гэж, мартах нь. Ингэдэг л өгөр байгаа юм” гээд авдраа ухлаа. B. Нэгэн ачтан таарч, цусаа өгснөөр мань эр амь аврагдсан гэдэг. C. Бүрлээч маань энийг танд өгөх юм шүү гээд байсан. D. Хамраа угаачхаад мордоод явчхаж билээ. E. Сүүлийн үед чээжээр хатгуулаад нойр баахан муутай болсон.
  6. Дараах хэлцээс аль нь “үхэх” гэсэн утгыг илэрхийлсэн байна вэ?
    1. Амь гарах   B. Хойтохыг гүйцээх          C. Бие барах       D. Насыг элээх    E. Сүйд хийх
  7. Дараах өгүүлбэрүүдээс эхийн санаанд холбогдолгүй хэсгийг олоорой.
    1. Хоёр биенээ үгүйлэх янзтай нутгийн буурал өвгөчүүл болцгоосон билээ. B. Гэхдээ миний бие баравч би чамтай хамт л үлдэх болов уу. C. Ээ монди минь дээ, энэ чинь чи байж шүү дээ. D. Бодвол, чи намайг дурсан санаж явах болно гэсэн юм болов уу даа.

E. Яасан сүрхий дуурайгаа вэ. Урьд нь ер анзаарч байгаагүй юм байна.

  1. Олзод өвгөний амийг аварсан ачтан нь Нанзад гэдгийг батлах баримт аль нь вэ?
    1. Сумын бага эмчээс тэр ачтай тустай хүн хэн болохыг асуутал “Явуулын л хүн дээ” гэснээс өөр нэг их юм хэлээгүй. B. Өнөө ачтаныг маань дайруулж хэлчхээд арсайтал инээлээ. C. Хормой дээрээ тавин задлахад аль цагийн мартах шахсан аавынх нь халтар манан хөөрөг өөрийг нь хүлээж цөхөрсөн мэт хэвтэнэ. D. “Чи намайг л хэмлэж байвал барав. Тэр хүнээр багахан шиг оролдоорой” гээд таягныхаа үзүүрийг явуулчихсан юм. E. Тэд багадаа хурга тугалын бэлчээр, сүүлдээ гүү саахаас авахуулаад ер салангид байгаагүй.
  2. Эхийн онцолсон хэсгийн хэв маягийг тодорхойлоорой.
    1. Үйл явдлыг нэг цагт зэрэгцүүлэн зурагласан тул тоочимж B. Үйл явдлыг дэс дараанд нь дүрслэн үзүүлсэн тул хүүрнэмж C.Хэрэг явдлын бодомжийн харьцаанаас шинэ дүгнэлт гаргасан тул эргэцүүлэмж D. Ямар нэг зүйлийн учир утгыг олон талаар задлан тайлбарласан тул тайлбарламж E. Үйл явдлын шалтгаант холбоог зэрэгцүүлэн үзүүлсэн тул хүүрнэмж, тоочимж хосолсон хэв маяг

ХОЁРДУГААР ХЭСЭГ [30 оноо] Санамж: Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй. Даалгавруудын хариуг хариултын хуудсанд тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй.

  1. 2.1 Дараах эхийн хэсгийг уншин зөв бичих дүрмийн алдаатай 5 үг олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үг олбол 0,5 оноо, зөв болгон засвал 0,5 оноо. [5 оноо]

Халх голын дайн дууссны дараа юуны өмнө Баян орж хүүтэйгээ уулзахаар явлаа. Манай ангийн ар гэрийнхэн сургуулийн байранд бөөнөөрөө байсан тул тэнд шууд очив. Хашааны хаалгаар орвол танидаг хэдэн эмэгтэй харагдхад нь шогшох шахам явсаар ойртвол тэд намайг хармагц майхан гэртээ үргэсэн тарвага шиг гүйлдэн ороцгоов.

Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

  1. 2.2 Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй.  [5 оноо]

  1. 2.3 Та үе тэнгийнхэндээ мэдээлэл өгөх зорилгоор “Миний хамгийн дуртай нэвтрүүлэг” сэдвээр эх зохион бичээрэй. Энэхүү нэвтрүүлэг танд ямар ухаарал, баяр баясал төрүүлсэн хийгээд яагаад “хамгийн дуртай нэвтрүүлэг”-ээр онцолж байгаагаа баталж нотолж бичнэ үү. Бичихдээ бүтэц, өнгө аяс, сэдэв, агуулгын харьцааг оновчтой гаргаж, дүр дүрслэл, баримт мэдээллийг зохистой ашиглан зөв найруулгатай бичээрэй. Бичгийн соёл оноонд нөлөөлнө гэдгийг анхаарна уу. /Үгийн тоо 200-250/            [20 оноо]
Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       

Холбоо барих: amanbai631102@gmail.com