Tuesday, 2024-03-19, 10:37 AM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 609
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар 28

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ [20 оноо] Санамж: Эхийг анхааралтай уншиж, ойлгоорой. Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй. Сонгож авсан үг, өгүүлбэрийг эхийн утга санаатай холбож ажиглаарай. Сонгох даалгавраас зөвхөн нэгийг сонгож дугуйлаарай. Даалгавар бүр 2 оноотой.          Хувилбар D

Саахалтын нууранд ангир дуугарна

Зуны салхи морин дэл дээр явдаг юм уу, явган явахад жигтэйхэн бүгчим бөгөөд аргал түүж яваа Цэнзэнгаад бүр ч бүгчим халуун байлаа. Царай нь улаа бутран, юм бүхнийг хайрлан ширтэх номхон бор нүд нь бодлогошрон явах ажээ. Гэрт байх түүнд нэг л уйтгартай мэт санагдан сав л хийвэл аргалд яваад өгнө. Тэгэх тусмаа аав ээж хоёрыгоо сумын төв явчихсанаас хойш бүр ч гэрт тогтохыг больжээ. Хонь малын бэлчээрт аргалын илчтэйг эрж, эцэг эхийн энэрлээс тэс ондоон хайр энхрийллийг хүсэн, алсын бараа харж явах түүнд сайхан санагдана.

Цэнзэнгаа сувай хониныхоо цаана гарсан хойно сая арагтай аргалаа түшин, толгой боосон цэнхэр алчуураар хөлсөө сэвэн, гэрийнхээ баруун хойтох бутат ухаагийн сэрвээнд хээр хоносон сар шиг харагдаж байгаа ганц бүгээн адуу сажилсаар саахалтын нуурт орохыг ажиж суулаа. Ганц адуунаас үргэв үү яав, нуурын хөвөөнөөс хоёр шаргал ангир нисэж нөгөө эрэгт нь буув. Магад тэнд ус үзээгүй, унаган далавч нь ургаагүй үр нь байж мэднэ. Үзэх юмсан. Алинтай нь адилхан байгаа бол хэмээн бодож суутал нь гэнэт салхи сэвэлзэн, олон морьтон хажуугаар нь давхилдан өнгөрөв.

Хөл жийн, хөлс сэвэн налайж суусандаа ичин санд мэнд арагтай аргалаа үүрэн босов. Тэдний бараанаар айлын нь зүрх цагаан хар нохой гүүн зэлний хэртэй холоос тосон хуцаж очсоноо энэ олон амьтны чинь алинд нь хуцах вэ дээ гэсэн янзтай ард нь гайхан хоцров.

Хурга ялгах цаг нэгэнт ойртсон тул Цэнзэнгаа ч гэсэн сувай хонио орхин гэрээдээ явлаа. Хэдийвээр түүний араг дүүрсэн авч буцахдаа хаврын салхи, зуны бороонд онгож хатсан хөх аргал түүсээр л явлаа. Аргал болгоныг эрж түүдэг болоод ч тэр үү, аргалтайгаа цуг олсон мэт сайхан бодол бодож харьдаг болоод ч тэр үү, нутаг дээрээ арагтай аргалаа асгачхаад нүүж чаддаггүйтэйгээ адилхан сайхан аргал олчхоод авалгүй орхиж чаддаггүй аж.

Цэнзэнгааг ирэхэд айлын нь уяан дээр морьд багширч догшин нэг нь толгой хаялан холын бараанд чих сортолзуулан, номхон нэг нь хөл сэлгэн, сүүл шарван зогсоно. Арагтай аргалаа гэрийнхээ гадаа буулгачхаад, хошлонгоос хавчуулаастай байсан шилбүүрээ аван айлын багачуудын хураан ирж яваа саах мал руу явав. Хурга ялгах гэж байгааг мэдсэн хөгшин хоньд хургаа хөхүүлэн, онгог хонь хурга майлалдан, эхлээр явж муу зан сурчихсан хурга шилбүүр хуйван дээгүүр харайж гарах гэсэн мэт агаарт хий дэгдэх авч, ялгаж сурчихсан хурга төдий л зовоосонгүй.

Цэнзэнгаа харьж сүүгээ хөөрүүлэх гэж бодсон хэр нь айлдаа нэг л ормоор санагдаад байгаа өөр нэгэн хүсэлдээ хөтлөгдөв. Цэнзэнгаа гэрийн зүүн талд айлын хүүхний дэргэд очиж суухад уяан дээрх омголон морьдын эзэд инээмсэглэн мэндэлцгээв. Харин номхон морьдын эзэд анзаарсан ч үгүй газрын гарц, тэнгэрийн царайг шинжин хөөрөлдөж сууна. Чингэтэл Шийрэв өвгөн том хүрэн хултай айраг мэлтэгнүүлэн:

-За хүү минь нэг ая бариатах хэмээн нэгэн зузаан бор залууд барив. Тэр зүс үл таних залууг хармагцаа Цэнзэнгаагийн зүрх цочсон мэт оволзон цохилж, нүүрнээс нь гал бутрах шиг болов. Мөнөөх залуу тогтуухан инээмсэглэснээ царайг төв болгон “Ар хөвчийн унага”... гээд  л нар мандах адил зугуухан эхлэв. Цэнзэнгаад энэ огтын танихгүй залуу хэзээ язааны танил дотно санагдахад гайхмаар ч юм шиг, хонь малын бэлчээрт алсын бараа ширтэн, нэгэн насны минь хань ийм хүн байна гэж сэтгэлдээ дүрслэн мөрөөдөж яваад гэнэт яг тэр хүнтэйгээ ингэж учирсан нь зүүд ч юм шиг санагдана. Хэдийвээр тэр залуугаас үүдэн хоймор зайтай хол суугаа хэр нь хажууд нь суугаа юм шиг ичин, хултай айраг руугаа харах авч өөрийн эрхгүй дахиад л түүнийг битүүхэн ширтэж байлаа.

“Энэ нөгөө хотоос ирсэн хэдэн залуугийн нэг юм гэнээ. Шийрэв гуайн суурьт очсон юм байх.” гэж хажуугаасаа шивнэх айлын хүүхний үгийг ч дуулахгүй чих нь дүнгэнэх авч:

Сүүмэлзэн харагдах нь Сүмтэй будрын чулуу юу Сүүтэлзэнхэн харагдах нь Миний л нэгэн алдрай юу гэж дуулах түүний дууг Цэнзэнгаагийн зүрх сонсож байлаа. Энэ дуу ч гэсэн зөн билгээр Цэнзэнгаад зориулагдаж байгаа мэт тэрээр нар хөөрөх мэт аажуу-хан алслуулж, аяа дээшлүүлснээ үдийн нар голлох шиг тогтоон, шуранхайлж эхлэв. Түүний уруул хөгжмийн чавхдас мэт чичирч, хултай айрагнаас нь ойх үдшийн гэгээ нүүрэн дээр нь тогтоно. “Энэ дуу битгий дуусаасай. Ингээд л дуулаад суугаад байгаасай.” гэж Цэнзэнгааг хүсэн суухуй зүрх сэтгэл нь хөглөгдөн ая орох мэт баясан догдолж бүхий биед нь хөгжмийн эгшиг уянгалан байлаа. Тэр залуугийн хашийн цагаан шүд дуулах дууныхаа аянд ер бусын сайхан хурц өнгө нэмэх мэт яралзана. Уруул нэвт гэрэлтэм ийм л хашийн шүд яралзуулан үдийн халуунд сэрүү татмаар исгэрэнхэн ирэх барааг нь сэтгэлдээ мөн ч олон үзсэн сэн.

Түүний дуулах дууг уулсын цуурай авах мэт гэр дэх хүмүүс цөм дагаж түрэхэд Цэнзэнгаа ч ичиж догдолсон хоолойгоор түрэн “Над руу хараасай. Инээгээсэй.” гэж хүсэж суулаа. Тэр залуу талын цэнгэг агаарт долгилон холдох дууныхаа аяыг наашлан наашлуулсаар зүрхэнд шингээх мэт дуугаа жаргаав.

-Төрмандах ч ёстой боржгон аяар дуулж байна шүү хэмээн Шийрэв өвгөн олзуурхав.

-Аав маань ингэж дуулдаг юм гэж Шийрэв өвгөн рүү харж инээмсэглэснээ өөрийгөө хүн ширтээд байгааг мэдсэн юм шиг Цэнзэнгаа руу харахдаа түүний харцтай мөргөлдөв.

Цэнзэнгаа шөнө гэрэлд орсон бөжин мэт сандран дэмий л харц буруулан доошоо харахдаа хонь саахдаа өмсдөг халцархай муу гуталтай яваагаа мэдэн улам их ичин, хурдхан л гарахын түүс болжээ. Цэнзэнгаа гэрээс гарч уужрах мэт уртаар санаа алдсанаа гэрээдээ яаран алхав. Тэрбээр гэртээ орсон хойноо ч гэсэн араас нь хүн ороод ирчих гэж байгаа мэт яаруу бачуу гутал хувцсаа сольсноо “Намайг ингэж наадамд очих гэж байгаа юм шиг гоёчхоод буцаж очихоор улс амьтан юу гэх юм билээ.” гэж бодон буцаж орох арга нэгэнт тасарсныг мэдэв.

Тэгтэл гадаа хүн амьтан ярилцан дөрөө хангиналдахад Цэнзэнгаа гэрээс гүйн гарав. Найр өндөрлөж байгаа бололтой уяан дээрээс морио тайлах нь тайлж, олмоо чангалах нь чангалж буй нь харанхуйн дунд бүдэг бадаг харагдана.

Омголон морьтонгууд шон дээрээс мордонгуут л пижигнэлдэн давхилдахад саахалтын ноход шуугилдан угтлаа. Харин номхон морьтонгууд дүнгэр, дүнгэр ярилцан хаа нэгхэн дөрөө хангинуулан одсоноо саахалт хүрэв бололтой төдхөн чимээ тасрахад салхи хүртэл тэдэнтэй дарвин одсон мэт нам гүм болов.

Цэнзэнгаа гэртээ орон, сүүгээ хөөрүүлэхээр аргал зэрэглэн галаа асааж намуухнаар бадрах аргалын галыг ширтэн суув. Аргал болгоныг бодол бодон, хүсэл мөрөөдөлд автан явж түүсэн болоод тэр үү, аргалынх нь илч бодол хүслийнх нь илч юм шиг санагдана. Цэнзэнгаа бүсгүй хүнд аз жаргал өөрөө хүрч ирдэг гэж үеийнхээ охидтой шивнэлдэн аз жаргалаа хүлээж явсныгаа буруу гэж бодлоо.

Аргалын илчтэйг малын соргог бэлчээрээс эрж олдогтой адилхан өөрийнхөө аз жаргалыг амьдралаас өөрөө эрж олох ёстой. Би аав ээж хоёрыг ирэхээр Шийрэв гуайн суурь дээр очно гэж бодон тэр залуугийн аргалын гал бадрах мэт намуухан инээх инээд, дуулах дууг зүрхнээсээ сонсож суухуй саахалтын нууранд ангир дуугарав. Нууран дундаа бие биесээ дуудан хэн хэндээ эрхлэн жаргах ангир ганганалдан байлаа. (1971он)

  1. Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой.

1.хошлон

a. уртын дууны аялгуулах

A. 1a, 2c, 3d, 4e, 5b, 6f

2. багшрах

b. бэлчээрт байсан малыг хотондоо ойртуулан авчрах

B. 1a, 2b, 3c, 4b, 5e, 6f

3. ухаа

c.амьтны маш олноор хуран үймэх

C. 1e, 2d, 3b, 4f, 5c, 6a

4.зэрэглэх

d. талархуу газар буй өндөрхөн зоо газар

D. 1d, 2b, 3c, 4e, 5f, 6a

5. хураах

e. эсрэг тэсрэг эрчтэй дээсийг зэрэгцүүлэн оёсны нь

E. 1e, 2c, 3d, 4f, 5b, 6a

6. шуранхай

f. юмыг жигдрүүлэн өрөх тавих

 

  1. “Царай нь улаа бутран, юм бүхнийг хайрлан ширтэх номхон бор нүд нь бодлогошрон явах ажээ.” гэсэн өгүүлбэрээр хэнийг дүрсэлсэн бэ?
    1. Цэнзэнгаа              B. Төрмандах               C. Шийрэв       d. Айлын хүүхэн           E. Цэнзэнгаагийн ээж
  2. “Магад тэнд ус үзээгүй, унаган далавч нь ургаагүй үр нь байж мэднэ.” өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг ол.
    1. Ус үзээгүй гутал тайлж уул үзээгүй хормой шуух     B. Бушуу туулай борвиндоо баастай    C. Ишиг эврээ ургахаар эхийнхээ дэлэнг чичнэ                      D. Хилэн ихтийг аргаар хилэнц ихтийг номоор   E.Хөл дөрөөнд гар ганзаганд хүрээгүй
  3. Энэ дуу битгий дуусаасай. Ингээд л дуулаад байгаасай гэж хүссэний учир юу вэ?
    1. Омголон морьдын эзэд инээмсэглэн мэндэлсэн учраас      B. Номхон морьдын эзэд түүнийг анзаараагүй учраас

     C. Сэтгэлдээ дүрслэн мөрөөдөж явсан хүнтэйгээ учирсан болохоор          D. Шийрэв өвгөн тэр залууг олзуурхан магтсан болохоор               E. Салхи хүртэл тэдэнтэй дарвин одсон мэт нам гүм болсон тул

  1. Цэнзэнгаа айлдаа буцаж ороогүй шалтгаан юу вэ?
    1. Араас нь хүн ороод ирчих гэж байгаа мэт санагдсан тул     B. Хурга ялгах цаг нэгэнт оройтсон тул ороогүй             C. Сүүгээ хөөрүүлж амжаагүй байсан тул орж чадаагүй          D. Наадамд явах гэж байгаа юм шиг гоёод орохоос санаа зовсон тул        E. Саалинд өмсдөг халцархай муу гуталтай орохоос санаа зовсон тул
  2. Эхэд өгүүлсэн дараах үйлүүдийн алийг нь Шийрэв хийсэн бэ?
    1. Ёстой боржгон аяар дуулж байна хэмээн олзуурхав.          B. Хөл жийн хөлс сэвэн налайж сууснаасаа ичив.            C. Хурга ялгах цаг нэгэнт ойртсон тул хонио орхин гэрээдээ явав.                   D. “Ар хөвчийн унага...” гээд л нар мандах адил зугуухан эхлэв.      E. Сүүгээ хөөрүүлэхээр аргалаа зэрэглэн галаа асаав.
  3. “Зүрх сэтгэл нь хөглөгдөн ая орох мэт баясан догдолж бүхий л биед нь хөгжмийн эгшиг уянгалан байлаа.” гэсэн нь хэний хэлсэн үг вэ? A. Цэнзэнгаа                 B. Шийрэв        C. Айлын хүүхэн          D. Төрмандах   E. Зохиогч
  4. “Түүний уруул хөгжмийн чавхдас мэт чичирч, хултай айрагнаас нь ойх үдшийн гэгээ нүүрэн дээр нь тогтоно.” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгс ямар дүрслэх ур маягаар бичигдсэн бэ?
    1. Ихэсгэл                  B. Адилтгал                  C. Багасгал                  D. Ёгтлол                     E. Төлөөлөл
  5. Эхийн гол санааг илэрхийлсэн хэсгийг олоорой.
    1. “Намайг ингэж наадамд очих гэж байгаа юм шиг гоёчхоод буцаж очихоор улс амьтан юу гэх юм билээ.” гэж бодон буцаж орох арга нэгэнт тасарсныг мэдэв.          B. Аргалын илчтэйг малын соргог бэлчээрээс эрж олдогтой адилхан өөрийнхөө аз жаргалыг амьдралаас өөрөө эрж олох ёстой.           C. Намуухан инээх инээд, дуулах дууг зүрхнээсээ сонсож суухуй саахалтын нууранд ангир дуугарав.     D. Ганц адуунаас үргэв үү яав, нуурын хөвөөнөөс хоёр шаргал ангир нисэж нөгөө эрэгт буув.                        E. Сэтгэлдээ дүрслэн мөрөөдөж яваад гэнэт яг тэр хүнтэйгээ ингэж учирсан нь зүүд ч юм шиг санагдана.
  6. Эхэд дэвшүүлсэн асуудал буюу сэдвийг тодорхойлоорой.
    1. Хүн аз жаргалыг амьдралаас өөрөө эрж олдог.       B. Аз жаргал өөрөө хүрч ирдэг.            C. Саахалтын нууранд ангир дуугарна.          D. Найр, наадам тогтсон ёс дэгтэй байдаг.      E. Ялгаж сурсан хурга төдий л зовоодоггүй.

ХОЁРДУГААР ХЭСЭГ [30 оноо] Санамж: Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй. Даалгавруудын хариуг хариултын хуудсанд тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй. Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

    1. Дараах эхийн хэсгийг уншин зөв бичих дүрмийн алдаатай 5 үг олоод, засаж бичээрэй.       [5 оноо]

Хүсэл мөрөөдөл, баяр хөөртэйгээ би дахиад учирч явхдаа энэ шинэ нутаг нэгэн цагт дахиад л хуучирч, нүүхийн хүслэнд дахиад л автна гэж тэр үед надад огтхон ч бодогддоггүй байж билээ. Магадгүй тэгэхэд надад бодогдсон сон бол шинэ нутагт буухийн баяр баясгаланг хүртэхээ болиж, бэлчээр малын эхээр аргагүйн эрхэнд нүүдэг болох байсан биз ээ.

Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

    1. Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй.  [5 оноо]

   

2.3 Та, дүү нартаа зөвлөгөө өгөх зорилгоор “Өөрийгөө хөгжүүлээрэй” сэдвээр эх зохиож бичнэ үү. Суралцаж байх хугацаандаа өөрийгөө хэрхэн хөгжүүлж байсан хийгээд хүний хөгжил яагаад чухал болохыг ятган ойлгуулаарай. (Ятгасан эх нь бичигчийн байр суурь, түүний шалтгаан үндэслэл, энэхүү шалтгааны нотолгоо гэсэн гурван хэсгээс бүтнэ.) Бичихдээ бүтэц, өнгө аяс, сэдэв, агуулгын харьцааг оновчтой гаргаж, дүр дүрслэл, баримт мэдээллийг зохистой ашиглан зөв найруулгатай бичээрэй. Бичгийн соёл оноонд нөлөөлнө гэдгийг анхаарна уу. /Үгийн тоо 200- 250/ [20 оноо]

 

 

 

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com