Tuesday, 2024-03-19, 12:40 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 609
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Эвхмэл бичиг

Монгол бичгээр гоёмсог хэлбэрээр эвхэж бичдэг ёс эртнээс уламжлан ирсэн онцлогтой. Тамга тэмдэг, тийз, барилгын чимэг, хаяг гэх мэт гоё сайхан байдалтай юм, мөн хос уянга зэрэг ёслол чимэгийн үзэмжит зүйлд хэрэглэдэг байжээ. Европын улс орнуудад экслибрис гэж нэрлэдэг номын тэмдэг нь монголчуудын дунд их арвин хэрэглэгддэг зүйл байсан бөгөөд номын сантай хүмүүс ном судартаа өөрийн нэрийг эвхмэл хэлбэрээр бичиж тэмдэг болгон дардаг уламжлалтай байжээ.

Үсэг эвхэхдээ гоё сайхныг гол болгодог тул цаад хэрэглэх зүйлийн хээ байдалд тохируулан дөрвөлжин , дугуй, зууван, олон  талт гэх мэт маш    олон янзын

байдлаар эвхдэг байна. Зарим эвхмэл үсэг нь тус тус нэртэй байжээ.

Цаасан дээр зурах, модон бараар хэвлэх, торгомсог эд дээр таван өнгийн утсаар хатгамаллах, чулуунд сийлэх, шавар хэвээр ваар тоосгонд хэвлэн товойлгох зэрэг маш олон зүйлээр янзлан чимэглэдэг байсан нь эртний соёлт улсын бичиг үсгийн боловсролтон хүн авьяас ухаанаа гаргаж байсан сонин сайхан дурсгалтай зүйл байсан бөгөөд хивс зэрэг нэхмэл зүйлд монгол үсгээр эвхэн нэхсэн өлзийтэй бэлгэтэй сайхан үгээр чимэглэсэн нь холоос харахад гоё хээ угалз, сайн ажаад үзэхэд монгол үсгээр бичсэн үг үсэг байдаг.

Үсэг эвхэх арга барил

Эвхмэл бичгийн хэв маяг дараах хоёр зүйлийн гол ялгаа байна. Үүнд:

Дөрвөлжлөн эвхэх

Угалзлан эвхэх

Дөрвөлжлөн эвхсэн бичгийг гол төлөв албаны тамга, гарын тийз, номын тэмдэг зэрэг бичиг хэргийн зүйлд хэрэглэдэг байжээ.

Угалзлан эвхсэн хэлбэрийг албаны болон бичиг хэргийн зүйлд төдий л их хэрэглэдэггүй, голдуу гоёл чимэглэлийн зүйлд хэрэглэдэг байжээ.

Дөрвөлжлөн эвхэхдээ нарийн баримталдаг хоёр зарчим бий. Энэ нь хэм тэгшийн зарчим, тэнцүү харьцааны зарчим юм.

Үсэг эвхэхдээ тэгш сайхан хэмжээгий нь эвдэхгүй болгох гэж илүү дутуу гарах юмгүй болгохыг хичээдэг. Үүнд: ацаг шүдний, гэдэс, шилбэ зэрэг зурлага бүрийн хоорондох зай нэг хэмжээтэй, гэдэсний дундах босоо зай нь  бусад зурлага бүрийн хоорондох зайтай нэг хэмжээтэй байх ёстой.

Монгол бичиг дээрээс доош чиглүүлэн бичдэг тул хоёроос дээш үгийг зэрэгцүүлэн бичихдээ урт богино болгон сондгойруулахгүй, уртын хэмжээг  адил болгохын үүднээс  дээрээс  доош хэдэн шугам эзлэхий нь тоолон тохируулдаг байна.  

 

Зэрэгцээ бичигдэх үгс нь ганц нэг шугамаар  илүү дутуу болж сондгойрох байдалтай болбол тэр дутуу шугамыг нь гүйцээн эвхэх арга сүвэгчилдэг ажээ.

           Өргөн нарийн байдлыг хөндлөн шугамаар бодож тохируулахдаа хөндлөн тийшээ хэмжээг уг үзэмжийн байдалд тохируулахаас биш төдий өдий шугам гэж тоолон хэмжих явдалгүй.

Эвхмэл үсэгт монгол үсгийн голын холбох зураасыг /нурууг/ дээд доод үсгийн байдалд нийцүүлэн зурах тул, тэр голын холбох зураас нь заавал шулуун шугамын дагуу байхгүй ч байж болно. 

Бас нэг анхаарах зүйл бол "л”, "м” үсгийн эвэр, гэзгийг бичихдээ заавал "л”, "м”-ийн шүдний дээд талын холбох зураасны дундаас нь бичдэг журамтай.

Хос уянга гэж нэрлэдэг гэр байшинд чимэг болгон өлгөдөг бэлгэтэй үгсийн чимэг зэрэгт зураач, бичээч, хатгамалч хүний уран санаагаар элдэв янзын маяг оруулан эвхдэг зүйл байсан нь хүн хүний уран чадлаас хамаардаг байжээ.

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com