Friday, 2024-04-19, 9:13 AM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 611
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Нийтлэл

Home » Articles » Миний нутаг

Баян-Өлгий аймаг, Булган сум, Сөнхөл баг

        Баян-Өлгий амймгийн Булган сум нь 1938 оны 8-р сарын 8-ны өдөр Улсын Бага Хурлын тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн хавсарсан 50 дугаар хурлын шийдвэрээр Хужирт сум нэртэйгээр Сайхан хэмээх газар байгуулагджээ. Анх сум байгуулагдахад 6 баг, 525 өрх, 2684 хүн ам, 53617 толгой малтай байжээ.
         Булган сум нь 1956, 1959, 1963 онуудад хоёр сум болж хуваагдах, эргээд нэг сум болж нийлэх зэргээр өөрчлөгдсөөр 1963 онд одоо байгаа Нарийн Жаргалантын аманд суурьшсан түүхтэй.
         Тус сум нь Монгол алтайн өндөр уулсын бүсэд, Улаанбаатараас 2000 км, Өлгий хотоос 300 км алсад оршдог. 497,7 мянган га талбай бүхий газар нутагтай. Далайн түвшнээс 1500-4362 метр өндөрт өргөгдсөн, Мөнххайрхан

 

 уулын баруун хормойг дамжин Булган голын сав газар, улсын хил дагуу нутагладаг.
         Булган сум 2008 оны байдлаар 7 баг, 1209 өрх, 5732 хүн ам, 126243 толгой малтай. Үүнээс тэмээ 607, адууу 5883, үхэр 7627, хонь 32707, ямаа 79403
тус тус эзэлдэг.
Хүн амын 80 хувь нь казах, 20 хувийг урианхай ястан эзэлдэг.
       Булган сумын анхны багуудын нэг нь Сөнхөл баг юм. Тус баг нь Ховд аймгийн Мөнххайрхан, Булган, Үенч сумтай тус тус хиллэдэг. Дотроо Сөнхөл, Улаанхус гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутагтай. Доор тус багийн үзэсгэлэнт байгалийн зургаас орууллаа.

 

 


Сөнхөл багийн төв /Шүвтэр/





































































































































 

 



Source: http://bugsabai.ucoz.com
Category: Миний нутаг | Added by: Abai (2012-08-08) | Author: Б. Аманбай E W
Views: 4270 | Rating: 5.0/1
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com