Sunday, 2017-04-30, 4:25 AM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                           
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 354
Цаг агаарын мэдээ

“УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”

МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

         2008 оны 12 дугаар сарын 8-ны өдөр                                      Дугаар 111                               Улаанбаатар хот 

         
Журам батлах тухай

Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
  1. "Улсын тэргүүний цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль шалгаруулах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.
  2. Улсын тэргүүний цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг жил бүрийн 1 дүгээр сард багтаан шалгаруулж байхыг Бага, дунд боловсролын газар (Н.Энхбат), Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (М.Баасанжав)-т тус тус даалгасугай.
  3. Улсын тэргүүний цэцэрлэг, сургууль шалгаруулах үйл ажиллагааны болон шагналын зардлыг жил бүр Боловсролын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Санхүү, эдийн засгийн газар (С.Наранцогт)-т даалгасугай. 
  4. Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын газар, (Н.Энхбат), Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (М.Баасанжав), аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга болон  цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад тус тус үүрэг болгосугай.
  5. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Уралдааны болзол батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 301 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. 

 
                                                   САЙД                                                                       Ё.ОТГОНБАЯР







Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
 2008 оны 12 дугаар сарын 8 –ны өдрийн 111 дүгээр тушаалын хавсралт


"УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.    Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн (цаашид цэцэрлэг, сургууль гэх) тухайн хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааны ололт, амжилтыг үнэлж дүгнэн улсын тэргүүний байгууллагаар шалгаруулж, тэдгээрийн туршлагыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд энэхүү журмыг баримтална.

1.2.    Энэхүү журмын зорилго нь цогц чадамжид суурилсан боловсролын стандартыг хэрэгжүүлэх, хүүхэд бүрт сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлж, тэдний оролцоог хангах, улмаар хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх замаар боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино.

1.3.    Улсын тэргүүний цэцэрлэг, сургууль шалгаруулах үйл ажиллагааг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан  зохион байгуулна.

Хоёр. Зохион байгуулалт


2.1. Цэцэрлэг, сургууль сургалтын үйл ажиллагаандаа энэхүү журмын шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийж, дүнг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газарт /цаашид Боловсрол, соёлын газар гэх/ жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор хүргүүлнэ.

2.2. Боловсрол, соёлын газар нь шалгуур үзүүлэлт тус бүрээр өөрийн үнэлгээ хийсэн цэцэрлэг, сургуулийн тайлан болон үйл ажиллагаатай танилцаж, тухайн оны 10 дугаар сарын 15-ны дотор  хөндлөнгийн үнэлгээ хийнэ.

2.3. Боловсрол, соёлын газар нь хөндлөнгийн үнэлгээгээр хамгийн өндөр оноотой шалгагдсан цэцэрлэг, сургуулийн тус бүр нэг материалыг тухайн оны 11 дүгээр сарын 10-ны дотор багтаан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

2.4. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон ажлын хэсэг аймаг, нийслэлээс ирүүлсэн цэцэрлэг, сургуулийн материалд хяналт-шинжилгээ хийнэ.

2.5. Ажлын хэсэг шалгуур үзүүлэлтийг хангаж, хамгийн өндөр оноо авсан тус  бүр 10 цэцэрлэг, сургуулийн ажилтай газар дээр нь танилцан дүгнэлт гаргана.

2.6. Шалгуур үзүүлэлтийн нийлбэрээр 90 ба түүнээс дээш оноотой тус бүр 3 цэцэрлэг, сургуулийг Улсын тэргүүний цэцэрлэг, сургуулиар шалгаруулан батламж олгож, мөнгөн шагналаар шагнана.

2.7. Улсын тэргүүний цэцэрлэг, сургуулийн батламж нь 5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Гурав. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг үнэлэх шалгуур

3.1. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг үнэлэхэд дараах шалгуурыг үндэс болгоно. 

3.1.1. Байгууллагын менежмент

3.1.2. Боловсролын үйлчилгээний хүртээмж  

3.1.3. Сургалтын чанар

3.1.4. Сургалтын орчин

Дөрөв.  Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг үнэлэх үзүүлэлт

4.1. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг үнэлэхэд дараах үзүүлэлтийг хангасан байдлыг харгалзана.

4.1.1. Байгууллагын менежментийн хөгжил

4.1.1.1. Сургалтын байгууллагын хөгжлийн бодлого, стратегийн төлөвлөгөөг боловсруулсан байдал;

4.1.1.2. Сургалтын байгууллагын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа байдал;

4.1.1.3. Сургалтын байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн байдал.

4.1.2. Боловсролын үйлчилгээний хүртээмжийн нэмэгдүүлэлт

4.1.2.1. Хамран сургалтыг нэмэгдүүлсэн байдал;

4.1.2.2. Сургалтын байгууллагын үйл ажиллагаанд мэдээлэл харилцааны технологийг ашигладаг байдал;

4.1.2.3. Эцэг эх, олон нийтийн байгууллагатай хамтран ажилладаг байдал.

4.1.3. Сургалтын чанарын ахиц 

 4.1.3.1. Сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байдал;

4.1.3.2. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдал;

4.1.3.3. Суралцагчдын сурлагын амжилтын ахиц;

4.1.3.4. Хүний нөөцийн чадавхийг дээшлүүлсэн байдал.

4.1.4. Сургалтын орчны бүрдүүлэлт

4.1.4.1. Сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлсэн байдал;

4.1.4.2. Сургалтын эрүүл, аюулгүйн орчныг бүрдүүлсэн байдал;

4.1.4.3. Нийгэм, сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлсэн байдал.

Тав. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг үнэлэх аргачлал


5.1. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хүснэгтэд заасан дэд үзүүлэлтийн дагуу хангалттай сайн-2, хангалттай-1, хангалтгүй-0 гэсэн оноогоор тус тус үнэлнэ.

5.2. Цэцэрлэг, сургуулийн сургалтын үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн дүнг нэгжийн дарга нарын хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргана. 
   
Зургаа. Бусад


6.1. Боловсрол, соёлын газраас "Улсын тэргүүний цэцэрлэг, сургууль”-аар шалгаруулахаар Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараах материалыг ирүүлнэ. Үүнд:

6.1.1. Шалгуур үзүүлэлт тус бүрээр өөрийн үнэлгээ хийсэн цэцэрлэг, сургуулийн тайлан, Боловсрол, соёлын газраас хийсэн хөндлөнгийн үнэлгээний  дүн;

6.1.2. "Улсын тэргүүний сургууль”-аар шалгаруулахаар аймаг, дүүргийн Засаг даргаас ирүүлсэн тодорхойлолт;

6.1.3. Шалгуур үзүүлэлт бүрээр бэлтгэсэн цаасан болон электрон хэлбэрийн дэлгэрэнгүй материал.
Хайлт

Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
Тоолол


Холбоо барих: amanbai631102@gmail.com