Sunday, 2017-04-30, 4:26 AM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                           
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 354
Цаг агаарын мэдээ

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

МОНГОЛ УЛСЫН
ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ

1999 оны 06-р сарын 22 өдөр                               Дугаар 130                                      Улаанбаатар хот

Журмууд батлах тухай

Бага, дунд бололовсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 5, 15 дугаар зүйлийн 3, 19 дүгээр зүйлийн 2, 21 дүгэээр зүйлийн 7, Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дугаар заалтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
            1. "Боловсролын байгууллагад гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалт зохион байгуулах журам"-ыг нэгдүгээр хавсралтын ёсоор, "Цэцэрлэг, сургуулийн багш нарын зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм"-ийг хоёрдугаар хавсралтын ёсоор, "Ерөнхий боловсролын сургууль, техникийн болон  мэргэжлийн сургуулийн суралцагчийн үлгэрчилсэн дүрэм"-ийг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.(1-р хавсралт БСШУЯСайдын 2002,11,19-ний 333-р тушаалаар хүчингүй болов, 3-р хавсралт 2003 оны 12 дугаар сарын 31-ний 451 дугаар тушаалаар хүчингүй)
            2. Боловсролын байгууллагад  гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалт зохион байгуулах журмыг нийт багш, суралцагч, эцэг эхэд танилцуулан зохих бэлтгэлийг хангаж, 199-2000 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөн ажиллахыг аймаг, нийслэлийн Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёлын төв, ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.
            3. Боловсролын байгууллагад  гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалт зохион байгуулах журмын хэрэгжилтийг зохицуулахыг Бодлогын хэрэгжилтийг зохицжжлах газар (С.Алтангэрэл) , хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгч ажиллахыг Мэдээлэл, яхналт шинжилгээ, үнэлгээний газар (Л.Баттулга), энэхүү журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын  хөгжлийн сургууль (Б.Жадамба), журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналт тавьж ажиллахыг Гэгээрлийн  улсын хяналтын алба (Н.Пүрэвжав)-д тус тус даалгасугай
            4. Эдгээр журмууд гарсантай холбогдуулан Шинжлэх ухаан, боловсролын сайдын 1995 оны 258 дугаар тушаалаар баталсан "Ерөнхий боловсролын сургуульд  гүнзгийрүүлсэн болон төрөлжсөн сургалт зохион байгуулах журам" , 1995 оны 228 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Цэцэрлэг, сургуулийн сурган хүмүүжүүлэх зөвлөлийн дүрэм", 209 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн дунд сургуулийн сурагчийн дүрэм", 207 дугаар тушаалаар баталсан "хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын заах аргын нэгдлийн ажлын үндсэн чиглэл"-г тус тус хүчингүй болсонд тооцсугай.


САЙД                                     А.БАТТӨР

Гэгээрлийн сайдын 1999 оны
130 дугаар тушаалын
хоёрдугаар хавсралт

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ЗӨВЛӨЛИЙН
 ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг

1,1 Цэцэрлэг, сургуулийн багш нарын зөвлөл (цаашид зөвлөл гэнэ) нь цэцэрлэг , сургуулийн болон сургалтын технологийн хөгжил, түүнтэй холбогдсон байгууллагын  дотоод харилцааг зохицуулах асуудлыг  шинжлэн мэргэжлийн санал дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий цэцэрлэг, сургуулийн өөрийн удирдлагын мэргэжлийн зөвлөх байгууллага мөн.
1,2 Зөвлөл нь үйл ажиллагаандаа төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Боловсролын тухай багц хууль, Бага, дунд боловсролын хууль, бусад хууль тогтоомжийг  удирдлага болгон ажиллана.
1,3 Зөвлөлийн бүрэлдэхүүнд захирал, эрхлэгч, багш нар орно. Зөвлөл нь дарга, нарийн бичгийн даргатай байна. Зөвлөлийн дарга нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, нарийн бичгийн дарга нь хичээлийн эрхлэгч цэцэрлэгийн арга зүйч байна.
1,4 Зөвлөлийн хурлыг нэг хичээлийн жилд 4-өөс доошгүй удаа хийнэ. Шаардлагатай үед ээлжит бус хурал хийж болно.
1,5 Гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэй үед зөвлөлийн хурлыг хүчин төгөлтөрт тооцно. Хэлэлцэж буй асуудлаасаа хамаарч ил буюу далд хэлбэрээр санал хурааж, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд даргын саналаар шийдвэрлэнэ.
1,6 Зөвлөлийн хуралд хэлэлцэх асуудлаасаа хамааран орон нутгийн засаг захиргааны болон төрийн бус байгууллага, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөлийг зөвлөх эрхтэйгээр оролцуулж болно.
1,7 Зөвлөлийн хуралдаанааны талаар тэмдэглэл хөтлөнө. Тэмдэглэлд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, тэмдэглэл хөтөлсөн хүн гарын үсэг зурна. Тэмдэглэл нь цэцэрлэг, сургуулийн албан хэрэгт хадгалагдана.
1,8 Зөвлөл нь хэлэлцсэн асуудлаараа санал дүгнэлт, зөвлөмж гаргана. Эдгээр нь сургууль, цэцэрлэгийн удирдах зөвлөлийн шийдвэр болон сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар баталгаажна.
            1,9 Зөвлөл нь удирдах зөвлөл, сургуулийн захирлын шийдвэр, санал зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлнэ.
            1,10 Зөвлөл нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд туслах мэргэжлийн чиглэлээр буюу сонирхолын  үндсэн дээр байгуулагдсан заах аргын нэгдлүүдийг ажиллуулах бөгөөд  шаардлагатай гэж үзвэл тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд тэнхим, секц, сэтгэц оношлогооны алба зэрэг нэгжүүдийг ажиллуулж болно.
            1,11 Цэцэрлэг, сургууль нь энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн өөрийн дотоод журамтай байж болно.

Хоёр. Зөвлөлийн эрх үүрэг

2,1 Зөвлөл нь доор дурьдсан эрхтэй:
а/ цэцэрлэг, сургуулийн хөгжлийг тодорхойлох, сургалтын ажлын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, сургуулийн, хамт олны нийгмийн асуудал, ааж ахуй, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар  асуудлаар санал дэвшүүлэх
б/ багш, сурагчийг үнэлж дүгнэх, удирдах дээд байгууллагын шагналд тодорхойлохоор нэр дэвшүүлж, санал гаргах
в/  сургалтын явцад хийх болон анги дэвших, шалгалтын нэр, агуулга, арга хэлбэр, хугацааг хэлэлцэн товлох, улсын шалгалтын  комисст нэр дэвшүүлэх
г/  гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалтын сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, элсэлтийн журмын төслийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргах
д/ суралцагчдыг анги дэвшүүлэх болон алгасуулан  суралцуулах, улируулах, сургууль төгсөх, сургуулиас хасах хөөх мэргэжлийн санал, зөвлөмж гаргах
е/ цэцэрлэг, сургуулийн удирдах ажилтны ажлын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх
ё/ боловсолын хуульд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, боловсрол, мэргэжил, ёс суртахуунаар доголдож, сургалтын ажилд тэнцэхгүй байгаа багшийг ажлаас чөлөөлөх талаар мэргэжлийн үндэслэл гаргах, боловсролын хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг холбогдох байгуулага, хүмүүст тавьж шийдвэрлүүлэх.
2,2 Зөвлөл нь доор дурьдсан үүрэгтэй:
а/ бага, дунд боловсролын хуульд заасны дагуу дараах асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлт гаргах
  • Цэцэрлэг, сургуулийн дүрэм
  • Заах аргын нэгдлийн журам
  • Эцэг эх, суралцагчдийн байгууллагын дүрэм  Суралцагчдийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх дотоод журам
  • Гүнзгийрүүлсэн болон төрөлжүүлсэн сургалтын төлөвлөгөө, хичэээлийн хөтөлбөр
  • Хичээлээс гадуурхи сургалтын ажлын хөтөлбөр, зохион байгуулах хэлбэр
  • Багш нарын ажлыг үнэлж дүгнэх, мэргэшлийн зэрэг олгох дотоод журам
  • Багш нарын мэргэжил дээшлүүлэх төлөвлөгөө, хөтөлбөр
б/ Зөвлөл эь дараахь үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх :
  • Бага дунд боловсролын стандарт хангах, сургалтын технологийг горимыг сахиулах, багш нарын боловсрол, мэргэжлийг дээшлүүлэх талаар сургуулийн захиргаанд туслах, хамтран ажиллах
  • Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, сургалтын ажлын тайлан зэргийг  хэлэлцэн  үнэлж зөвлөх
  • Сургалтын дэвшилтэд технологийг багш нарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах
  • Заах аргын нэгдлийн үйл ажиллагааг зохицжжлах
  • Сургууль дээр ардчилалыг хөгжүүлж, суралцагч, багш нарт хүмүүнлэг, иргэний, нээлттэй нийгмийн үнэт зүйлсийг төлөвшүүлэх
  • Сургууль, суралцагчид, гэр бүл, төрийн бус байгууллага, аж ахйун нэгж , иргэдийн хүчин чармайлтыг нэгтгэж, тэдний хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Сураглцагчдын өөрийн  удирдлагад мэргэжлийн туслалцаа үзүүлэх
  •  
Хайлт

Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
Тоолол


Холбоо барих: amanbai631102@gmail.com